АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ хэвээр үлдээлээ
АНУ-ын Төв банкны үүргийг гүйцэтгэдэг Холбооны нөөцийн сан /ХНС/ 2022 оны гуравдугаар сараас хойш 10 дараалан өсгөөд байсан бодлогын хүүгээ 5-5.25 хувьд хэвээр үлдээх шийдвэрийг лхагва гарагт гаргажээ. “Бодлогын хүүг хэвээр хадгалснаар мөнгөний бодлогод үзүүлэх нөлөө болон нэмэлт мэдээлэлд дүн шинжилгээ хийх боломжийг бүрдүүлнэ” гэж Нээлттэй зах зээлийн үйл ажиллагааны хороо хоёр өдрийн хуралдааныхаа дараа мэдэгдсэн байна.
АНУ-д тавдугаар сард хэрэглээний үнийн индекс 2022 оны зургаадугаар сард дээд цэгтээ буюу 9.1 хувьд хүрч байсантай харьцуулахад 4 хувьд хүрч саарсантай холбогдуулан ХНС бодлогын хүүг өсгөхөө түр зогсооно хэмээн шинжээчид таамаглаж байв.
Төв банкны үүргийг гүйцэтгэдэг тус байгууллага инфляцыг зорилтот 2 хувьд хүргэж бууруулахын тулд тууштай хүчин чармайлт гаргахаа дахин нотолжээ. ХНС инфляцыг бууруулахын тулд бодлогын хүүгээ 500 суурь нэгжээр өсгөөд байгаа юм.
Гэхдээ ХНС-гийн мөнгөний бодлого боловсруулагчид 2023 оны бодлогын хүүгийн таамаглалыг гуравдугаар сард 5.1 хувь байсныг 5.6 хувьд хүргэж ахиулсан нь түр завсарласны дараа хүүгээ дахин өсгөж магадгүй байгааг харуулж байна.
Сэтгэгдэл