“ГИШҮҮН БОЛООД Ч ХЭРЭГ БАЙНА УУ ДАА” ГЭЖ ГИШҮҮД ЯРЬДАГ БОЛЖЭЭ
Үндсэн хуулийг өөрчлөөд арав гаруй хонов. Дагаад УИХ-ын сонгуулийн тухай хуулийг өөрчилж байна. Дагалдах бусад хуулийг өөрчилнө. Ингэснээр УИХ-ын дараагийн сонгуулиас эхлээд 126 гишүүнийг холимог тогтолцоогоор тодруулна. Үндсэн хуульд нийцүүлсэн өөрчлөлтийг бусад хуульд оруулах үеэр эмэгтэйчүүдийн квот зэргийг асар их анхаарцгааж байгаа дүр зураг харагдлаа. “30 уу”, “40 үү” гээд нийгмээрээ хэлэлцэж байх жишээтэй. Гэхдээ эмэгтэйчүүдийн төлөөлөл УИХ-д хүч түрэх нь цагийн эрхээр хийх л ёстой өөрчлөлт юм. Хэдхэн жилийн дараа бүх улсын гишүүдийнх нь 50 хувь эмэгтэйчүүд болно. Ийм л юм. Хамгийн гол нь энэ бүхний дараа УИХ-ын гишүүд хувийн ашиг сонирхлоо хойш тавих хэрэгтэй болж байна. Товчхон хэлэхэд, гишүүн болох юм бол хувийн эрх ашигт нь халтай болно гэсэн үг.
Учир нь удахгүй Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулна. Үүгээр хамаарал бүхий этгээдүүдээ дарга болгож болохгүй. Эзэмшдэг компани нь төрийн тендерт орох хориотой. Ийм болно. Дээрээс нь Засгийн газрын уржигдрын ээлжит бус хуралдаанаар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр шийджээ. Энэ хөтөлбөрт УИХ-ын гишүүд, сайд дарга нарт халтай заалт нэлээд багтсан байна. Тийм учраас сайд нар уг хөтөлбөрийг бүгдээрээ алга ташаад дэмжчихээгүй байна. Хэд хэдэн сайд уг хөтөлбөрийн эсрэг зогсжээ.
Мөн Засгийн газрын дээрх шийд гарсны дараа зарим гишүүн, өндөр албан тушаалтнууд “Ер нь төрд ажиллах хүн үлдэх юм уу. Энэ хууль, хөтөлбөрүүд хамаг зүйлийг түгжих юм байна” гэж бухимдаж уурссан сурагтай.
Харин хууль хяналтынхан үүнийг “Авлигатай тэмцэхэд том түлхэц өгөх анхны бөгөөд эцсийн боломж” хэмээн хүлээж авч буй ажээ.
Түүнчлэн Авлигын эсрэг хөтөлбөрийг батлах үеэр шүүхийн ил тод байдлын тухай хууль, шүүх дээр гацаж байгаа хэргүүдийг шуурхай шийдвэрлэх процессын хуулиудад өөрчлөлт оруулах чиглэлийг холбогдох албан тушаалтнуудад өгсөн байна.
Энэ бүхний дараа өндөр албан тушаалтнуудын авлига авах боломж бараг хаагдаж таарна. Ялангуяа УИХ-ын гишүүд бол 30 жил явж ирсэн дархлаа, давраа хоёроосоо сална.УИХ-ын гишүүд мөн ч том амьтад явж ирлээ шүү дээ. Одоо ч тийм байна. Аймагтаа бол хаад нь болчихсон. Сонгогдсон аймгийнхаа бүх асуудлыг гишүүд л шийддэг. Тендерийг гишүүн мэднэ. Томилгоог гишүүн хийнэ. Лицензийг гишүүн олгоно.
Газрыг гишүүн өгнө. Хамгийн гол нь эрхэм гишүүн хэрэгт холбогдсон ч дархан эрх нь хамгаалалтын бат цайз болдог. Ерөнхий прокурор барахгүй. Иргэд бүр ч дийлэхгүй. Харин ирэх сонгуулиар гарч ирсэн гишүүд шал өөр тоглоомын дүрмээр ажиллана. Авлига авах “эрхгүй” болчихоор АТГ, прокурор, иргэдээр чангаалгаад байхгүй.
Яагаад гэхээр өмнөх гишүүдийг бодвол эрх мэдлээ хоёр дахин хасуулчихаж байгаа юм. Тэгээд бас нутгархахгүй, тойрогжихгүй. Тийм боломжгүй. Жишээ нь, улсын төсвийн хөрөнгө оруулалт нийгмийн суурь асуудлуудыг шийдвэрлэхэд илүүтэй төвлөрдөг болно. Тиймээс одоогийн УИХ-ын гишүүд “Гишүүн болоод ч хэрэг байна уу даа” гэж яриад л сууж байдаг болжээ. Гэхдээ эв нь таарвал дахиад дэвшчих хүслээсээ хэд нь татгалзах бол доо.
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
MNT NEWS [197.210.78.10] 2023-06-17 06:58:11
Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Интернэтээс би нэгэн эрийн мэдүүлэгтэй таарч, тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 600,000 доллараар аврахын тулд нэг бөөрөө NA HEALTH CARE (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM ) компанид зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Хэрэв тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа бол одоо NA HEALTH CARE-тэй холбогдоорой, аз болоход тэрээр эмнэлэгтээ итгэхийн тулд бөөр үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон бөөрийг худалдаж авахад бэлэн байгаагаа хэлэв. Тиймээс бид хэлэлцээр хийж, өнөөдөр би олон жил ядуу зүдүү амьдарч байгаад маш их баяртай байгаа тул нэг бөөрөө 600,000 доллараар зарж, ямар ч сөрөг нөлөөгүй. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу? бөөр бол NA HEALTH CARE-тэй имэйлээр холбогдоно уу: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM Whatsapp дугаар: +19099134258
Магнай [199.243.108.66] 2023-06-16 22:42:39
Байлгүй яахав дээ
Зочин [202.9.46.15] 2023-06-16 16:29:15
Дархан эрх ямба хулгай луйврийг бүгдийг хааж өгч чадвал улс орныг хөгжүүлэх ард түмний эрх ашгийг дээдэлж хоёргүй сэтгэлээр ажиллах залуус олон байгаа
Ул [202.9.47.53] 2023-06-16 14:33:01
Лхлрууд хулгайл хиихгэж гишүүн болдог биздэээ шимэгч хорхоонуудааа бүүр 76 биш 50 болго
Монгол [89.226.177.0] 2023-06-16 13:19:21
Зөв шүү ингэж хязгаарлах хэрэгтэй хамгийн олиггүй нөхдүүд уих сууж байна шүү дээ одоо болоо Одоо эх орон ард түмэнээ гэсэн сэтгэлтэй хүмүүс гишүүн болог
Зочин [107.77.201.142] 2023-06-16 12:42:49
Наадхи чинь худлаа үг шүү.
зочин [202.126.90.102] 2023-06-16 11:35:46
ирээдүй маань сайхан харагдаад эхэлж бна шүү
ИХЭБЭ [66.181.167.254] 2023-06-16 11:17:46
ИДЭЖ УУХ, ХУЛГАЙ ЛУЙВАР ХИЙХ БОЛОМЖИЙН ТӨЛӨӨ ГИШҮҮН БОЛДОГ ЛАЛАРУУД АРГАГҮЙ ЭЭ,
Зочин [202.126.88.97] 2023-06-16 10:18:24
Угаасаа парламентын гишүүн гэдэг төрийн төлөө биеэ золиослон улс орноо хөгжүүлэх бодлого явуулж, оновчтой хууль батлөхын төлөө явдаг төрийн хар хүн байдаг бол манайд эсрэгээрээ хувийн ашиг сонирхлоо урьтал болгодог, төрийн хамгааоалтад орох гэж зүтгэдэг, дандаа үл бүтэх зүйлд хутгалдаж явдаг гашуун туршлага тогтсон