Хаврын чуулганаар Улс төрийн намын тухай хуулийг батална

Aдмин / Улстөр

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ үеэр Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд санал гаргалаа. Тэрбээр Төрийн байгуулалтын байнгын хороог хуралдуулах шаардлага байна гэснийг гишүүдийн олонх дэмжлээ.

Иймээс УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо эмэгтэйчүүдийн квотыг 40 хувьд хүргэх асуудлыг хэлэлцэж, чуулганыг дахин эхлүүлсэн юм. УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж эхэллээ. Энэ үеэр гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Д.Өнөрбаяр:

-Улс төрийн намын тухай хууль ямар шатандаа яваа вэ. Жагсаалт нээлттэй байх ёстой. Мэргэшсэн, ёс зүйтэй хүнийг сонгох боломжийг ард иргэдэд олгох ёстой. Манай намын дарга нар нийгмийн шударга бустай тэмцэж байна. Нэр дэвшигч бүр нээлттэй шүүгдэх ёстой. Эрх мэдэлтэй, мөнгөтэй, ёс зүйгүй ард түмнийг төлөөлөх эрхгүй хүн УИХ-д орж ирэх нь гэсэн сэрэмжлэлийг хангаж өгөх үүрэгтэй. Ард төр хоёрын хооронд итгэлцлийн ан цав үүсчихсэн байгаа нөхцөлд нээлттэй хандах ёстой. Ард иргэдийнхээ сонгох, шинжих эрхэнд нь халдалгүйгээр тод үзүүлэх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд:

-Улс төрийн намын тухай хуулийн төслийг Ерөнхийлөгч өргөн мэдүүлсэн, УИХ-аар анхны хэлэлцүүлгээ хийсэн. Ажлын хэсгийн ахлагчаар Д.Тогтохсүрэн гишүүн томилогдсон. Даваа гарагт ажлын хэсгээс гарсан анхны саналыг улс төрийн намуудын хүрээнд хэлэлцүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Дараа нь Байнгын хороодоор хэлэлцүүлнэ. Хаврын чуулганаар Улс төрийн намын тухай хуулийг батлуулна. Улс төрийн намын тухай хуульд таны яриад байгаа зүйлийн ихэнх нь бий. Намууд гишүүдээ УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхдээ ийм зарчим баримтална гэж оруулсан. Гэхдээ гишүүдийн санал хуваагдсан. Нэг хэсэг нь хуульд оруулах шаардалга байна уу гэж байсан. Бүх л хуульдаа намуудад зөв хүмүүсээ нэр дэвшүүлэх шаардлага тавьж байх ёстой гэж үзсэн.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Эмэгтэйчүүдийн квотоор тоглож байна. Нэг өсгөөд, нэг бууруулаад. Яг одоо хэдээр тогтов. Квот 20, 30, 40 хувь гээд өөрчилсөн. Төрийн байгуулалтын байнгын хороо сая хуралдсан, хэдэн хувиар тогтов.

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд:

-Эмэгтэйчүүдийн квотыг МАН л ялах гээд нэг нэмээд, нэг бууруулаад байгаа юм биш. 20 хүртэл хувь нь нэг хүйсийн төлөөлөл байхаар заасан байсан. Бид 30 хувь болгож оруулж ирсэн. Байнгын хороон дээр ярьж байгаад 40 хувь болсон. Урьд байгаагүйгээр эмэгтэйчүүдийнхээ тоог нэмэгдүүлэх зорилгоор л үелээд явъя гэсэн. Бид дэвшил гэж харж байгаа. Хамгийн сүүлийн хувилбараар оруулж ирж байгаа саналын томъёоллыг удахгүй танилцуулна гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Ирина [37.46.122.93] 2023-06-17 09:03:30

Важная информация! Руководителю, Маркетологу, РОПу. Здравствуйте, Ваш сайт..... в ТОП1 за один день. Бесплатный ТЕСТ в день обращения. 150 топ-фраз — станете лидером своей ниши. Доступы к сайту/метрике не нужны. С уважением, Ирина WhatsApp https://wa.clck.bar/79107133891 Telegram https://t.me/griafir E-mail: irina20-68@mail.ru


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.