Төрийн банк Тогтвортой хөдөө аж ахуйг санхүүжүүлнэ

Aдмин / Эдийн засаг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой санхүүгийн долоо хоног-2023” цуврал арга хэмжээ 6 сарын 13-16-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. ОУ-ын манлайллын хөтөлбөр, өндөр түвшний бодлогын хэлэлцүүлэг бүхий тус арга хэмжээнд Төрийн банк “Тогтвортой хөдөө аж ахуйг санхүүжүүлэх нь” сэдэвт салбарын хуралдааныг ТОС холбоотой хамтран амжилттай зохион байгууллаа. Тус салбар хуралдааны Төрийн банкны тэргүүн дэд захирал Д.Сугар нээж хэлсэн үгэндээ:

  • Төрийн банк урт хугацаанд тогтвортой хөгжихийн тулд байгаль орчин, нийгэмд ээлтэй, сөрөг нөлөөллийг бууруулах үйл ажиллагааг дэмжих, зохистой засаглалын тогтолцоог хангаж ажиллах, Тогтвортой хөгжилд чиглэсэн зээлийн бүтээгдэхүүний багцыг 2030 он гэхэд нийт зээлийн багцын 10 хувьд хүргэж ажиллах зорилтуудыг Байгаль орчин, Нийгэм, Засаглалын бодлогодоо тусган, хэрэгжүүлэхээр зорилт тавин ажиллаж байна. Бид санхүүжилтийн хөшүүргийг ашиглах замаар Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБын Суурь конвенцын Парисын хэлэлцээрийн дагуу хүлэмжийн хийн ялгаралтын хэмжээг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас учрах сөрөг нөлөө, эрсдэлийг багасгах, түүнд дасан зохицох үндэсний зорилтод хувь нэмрээ оруулах юм. Үүн дотор, хүлэмжийн хийг бууруулах зорилгын хүрээнд сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хэмнэлттэй технологийг дэмжих, хөдөө аж ахуйн салбарт малын чанар, ашиг шимийг сайжруулахад санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр дамжуулан дэмжлэг үзүүлэн ажиллах болно хэмээсэн байна.

Харин тус Салбар хуралдааны үеэр хүнсний тогтвортой, цэвэр, ногоон үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний тохирлыг үнэлэх, баталгаажуулах, бүртгэх, бүтээгдэхүүний шошгод гэрчлэх тэмдгийг олгох, зах зээлийн эрэлтийг бий болгох, хэрэглэгчдийг мэдээллээр хангах, сурталчлах тогтолцоог бий болгоход голчлон анхаарсан байна. Оролцогчид салбарын өмнө тулгамдаж буй саад бэрхшээлийг давж, туулах, зохицуулах, боломжит шийдлийг тодорхойлох зорилгоор дугуй ширээний хэлэлцүүлгийг зохион байгуулжээ.

Төрийн банк нь 2013 оноос эхлэн ТоС хөтөлбөр болон Тогтвортой санхүүжилтийн холбоонд элсэн орж байгаль орчин, нийгмийн эрсдэлийн үнэлгээг хэрэгжүүлэхээс эхлэн Тогтвортой хөгжлийн 17 зорилтод үйл ажиллагаагаа нийцүүлэн, хувь нэмрээ оруулан ажиллаж ирсэн ба тогтвортой хөгжлийн үйл ажиллагааг онцгойлон анхаарч, банканд “Тогтвортой хөгжлийн хороо” болон “Тогтвортой хөгжлийн алба”-г шинээр байгуулж, энэхүү үйл ажиллагааг банкны бүхий л түвшинд хэрэгжүүлэх ажиллаж байна.


Сэтгэгдэл

MNT NEWS [197.210.85.109] 2023-06-17 06:56:29

Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Интернэтээс би нэгэн эрийн мэдүүлэгтэй таарч, тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 600,000 доллараар аврахын тулд нэг бөөрөө NA HEALTH CARE (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM ) компанид зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Хэрэв тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа бол одоо NA HEALTH CARE-тэй холбогдоорой, аз болоход тэрээр эмнэлэгтээ итгэхийн тулд бөөр үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон бөөрийг худалдаж авахад бэлэн байгаагаа хэлэв. Тиймээс бид хэлэлцээр хийж, өнөөдөр би олон жил ядуу зүдүү амьдарч байгаад маш их баяртай байгаа тул нэг бөөрөө 600,000 доллараар зарж, ямар ч сөрөг нөлөөгүй. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу? бөөр бол NA HEALTH CARE-тэй имэйлээр холбогдоно уу: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM Whatsapp дугаар: +19099134258


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.