Г.Занданшатар: Сонгуулийн хуулийг тогтвортой мөрдөх ёстой

Aдмин / Улстөр

Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг эцэслэн баталлаа.

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Эрх барьж буй нам сонгууль болгоны өмнө өөрийн намдаа ашигтай гэж үзсэн хувилбараар Сонгуулийн хуулийг байнга өөрчилж ирсэн практик сүүлийн найман сонгуульд давтагдсан. Сүүлдээ зургаан сарын өмнө Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэж жишиг тогтоосон боловч 12 сарын өмнө өөрчилдөг байсан.

Ингээд найман удаагийн сонгууль өөр тогтолцоогоор явж ирсэн. Энэ нь сонгогчдын боловсролыг төлөвшүүлэх, улс төрийн намуудын төлөвшлийг хангахад сөрөг нөлөөлж ирсэн. Энэ асуудлыг нэг мөр цэгцэлж байна гэж ойлгож байна.

Монгол Улсыг хагаралдуулж, нэгдмэл бус, хүчгүй, хөгжилгүй байлгах гэсэн олон эрх ашиг бий. Үүнд авталгүйгээр Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталж чадсан. Өнөөдөр холимог тогтолцоог сонгож, Сонгуулийн хуульдаа баталгаажууллаа. Улс орны том эрх ашгийн төлөө гадаад, дотоодын бодлогод нэгдмэл байр суурьтай байх ёстой. Ийм ч утгаараа Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулсан бөгөөд энэ хуулийг тогтвортой мөрдөх ёстой" гэлээ.


Сэтгэгдэл

Ганаа [103.57.94.223] 2023-06-17 14:40:15

Эд нар ёстой баярлаж үхэх гэж байгаа байх даа. Үндсэн хуулийг өөрчлөөд дараа нь сонгуулийн хуулийг түүндээ тааруулж хийсэн, одоо дардан замаао 2024 оны сонгууль руу ш.... лаа дааа. Мэхт мэхэндээ гэж нэг ухаантай үг байдаг

MNT NEWS [197.210.85.109] 2023-06-17 07:02:20

Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Интернэтээс би нэгэн эрийн мэдүүлэгтэй таарч, тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 600,000 доллараар аврахын тулд нэг бөөрөө NA HEALTH CARE (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM ) компанид зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Хэрэв тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа бол одоо NA HEALTH CARE-тэй холбогдоорой, аз болоход тэрээр эмнэлэгтээ итгэхийн тулд бөөр үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон бөөрийг худалдаж авахад бэлэн байгаагаа хэлэв. Тиймээс бид хэлэлцээр хийж, өнөөдөр би олон жил ядуу зүдүү амьдарч байгаад маш их баяртай байгаа тул нэг бөөрөө 600,000 доллараар зарж, ямар ч сөрөг нөлөөгүй. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу? бөөр бол NA HEALTH CARE-тэй имэйлээр холбогдоно уу: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM Whatsapp дугаар: +19099134258


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.