Их наядаар цалин тэтгэвэр НЭМЭХ шийдвэр ба МАН-ын аархал
Улсын 2023 оны төсвийг 1.8 их наяд төгрөгөөр тодотгох төслийг Засгийн газраас боловсруулжээ.
Үүний тал хувь нь төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэлд зориулагдана гэдгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа өнөөдөр мэдээлэв. Ингэхдээ төрийн албаныханы хөлний цалинг нэмэхээр тооцоолжээ. Цалин тэтгэвэр нэмэгдэх сурагаар л тэнгэрт хадчихдаг өргөн хэрэглээний барааны үнэ ханшийг хэрхэн зохицуулах тал дээр дорвитой хариулт гараагүй. Эрх баригч нам сонгуулийн өмнө гаршсан аргаараа төрийн албанд ажилладаг хүмүүсийнхээ цалинг шүлс шиг нэмээд амьжиргаагаар нь барьцаалах маягаар хүч хаян байэ төрийн албан хаагчдаа сонгуульд бэлтгүүлдэг.
Аль нэг сум, баз, хороо тосгоны төрийн албаны ажилтан ажлын байр, ажиллах орчны хүндрэлээс авахуулаад нийгмийн асуудлыг хөндөх, шүүмжлэх, шинэчлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ хязгаарлуулдаг нь цаагуураа асар их сэтгэл зүйн дарамтанд өртдөг байж болзошгүйг судалгаа харуулжээ.
“Төрийн албан хаагч үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийн төлөв байдал” нэртэй судалгаанаас харвал
Төрийн албаны тухай хуулийн төрийн захиргааны албан хаагч албан үүрэгтэйгээ холбоогүй асуудлаар намын байгууллагын үйл ажиллагаанд төрийн албан хаагчийн хувьд оролцохыг хориглох тухай зөвхөн төрийн захиргааны албан тушаалтныг онцолсон 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалт нь иргэний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хязгаарлаж байна.
УИХ-ын болон орон нутгийн ИТХ-ын сонгууль явагдаж төр, засгийн эрх барих нам улс төрийн хүчний байр солигдсон үед төр, захиргааны аль ч байгууллагад бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийдэг “муу зуршил” тогтсон байгаа нь төрийн албан хаагчийг ажил албанаас нь халж өөрчлөх нэг арга болж байна.
Төрийн албан хаагчийг намын харьяалал, үзэл бодлоос нь шалтгаалж ажлаас нь халж, өөрчлөх явдал аль ч нам, эвсэл засгийн эрх барьж буй үед нийтлэг байгаа нь дээрхи байдлаас харагдана.
Сэтгэгдэл
ЗОЧИН [202.126.89.167] 2023-06-19 09:49:58
ИИЙМХЭН ЮМАНД ХУУРТДАГ ТЭГЭЭД ТӨРД АЖИЛДАГ АГШСАН ТАРХИТАЙ НОВШНУУД ГОХИНО ОО ТЭГЭЭД ГАСЛААД БӨГС ДОЛООГООД ХЭВТЭЖ БАЙГ ДЭЭ
зочин [202.9.40.239] 2023-06-19 08:07:48
хаширдаггүй гарууд юмаа заяа чинь тэр
Зочин [64.119.27.136] 2023-06-18 15:21:56
Цалин , тэтгэвэр нэмж ард тмнийхээ амьдралыг өөд татаж буй төр засагтаа хязгааргүй баярлаж байна. Тэтгэвэрийн хөгшчүүл, цалин багатай төрийн албаныхны цалинг нэмсэн төр засгаа элдвээр мушгин гуйвуулж буруутгах нь яав ч зохисгүй ,эрүүл бус зүйл шүү.Ёстой нөгөө " Сэгсгэр нэхий чинь халуудаад байна. Сэгсүүргэн дотор чинь жиндээд байна" гэдэг ардын хошин шог ёгтлол шиг.
Irgen [194.12.36.220] 2023-06-17 16:35:26
Дэлхийд байхгүй төрийн оркуд монголд л байна
Л.ОЮУН-ЭРДЭНЭ [122.201.22.93] 2023-06-17 14:38:19
МАНГАР ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИД ТАРХИ УГААЖ ААРХСААР ИРСЭН УГААЖ БАЙГАА УГААХ Ч БОЛНО !!!