ТОЙРОГ, МАНДАТ ХУВААРИЛАХ ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ 2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРД БАТАЛНА
УИХ сонгуулийн тухай хуулиа баталлаа. Үндсэн хуульд өөрчлөлт оруулсны дагуу УИХ-ын 126 гишүүний 78-ыг тойргоос, 48-ыг намын жагсаалтаас сонгохоор болсон юм. Сонгуулийн тогтолцоо тодорхой болж хуулиа баталсан ч нэг асуудал тодорхой бус байгаа. Энэ бол 78 тойргийг хэрхэн байгуулж, мандатаа хэрхэн хуваарилах тухай асуудал. Уг тогтоолын төслийг сонгуулийн жилийн хоёрдугаар сарын 1-ний дотор батлах хуулийн зохицуулалттай.
Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж байх үед 76 гишүүнийг тойргоос, 50 гишүүнийг намын жагсаалтаас сонгохоор тусгаад байсан юм. Гэвч өөрчилж 78 гишүүнийг тойргоос, 48 гишүүнийг намын жагсаалтаас сонгохоор баталсан. Тойрогт нэмэгдэж буй хоёр мандатыг нийслэлд хуваарилна гэдгийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлсэн юм. Гэхдээ нийслэл, орон нутаг хэдэн мандаттай байх, тойргоо хэрхэн байгуулах нь ирэх нэгдүгээр сард хэлэлцэн батлах тогтоолоор тодорхой болох юм.
Сэтгэгдэл