ИМПОРТ 81.5 САЯ АМ.ДОЛЛАРООР НЭМЭГДЖЭЭ
Манай улс энэ оны эхний таван сарын байдлаар нийт 139 улстай худалдаа хийсэн байна. Үүнээс гадаад худалдааны бараа эргэлт 9.8 тэрбум ам.доллар байв. Экспортын хэмжээ 6.3 тэрбум ам.доллар байсан юм.
Өнгөрсөн сард экспортын хэмжээ буурсан бол импортын хэмжээ өссөн байна. Тодруулбал, дөрөвдүгээр сартай харьцуулахад тавдугаар сард экспорт 7.5 хувиар буюу 98.7 сая ам.доллароор буурчээ. Харин импорт 11 хувь буюу 81.5 сая ам.доллароор өссөн байна.
Гадаад худалдааны тэнцэл энэ оны эхний таван сарын байдлаар 2.8 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна.
Мөн БНХАУ-тай эхний таван сард 7.1 тэрбум ам.долларын худалдааг хийжээ.
Экспорт өмнөх оны мөн үеэс 2.2 тэрбум ам.доллароор өсөхөд
- нүүрс 2.0 тэрбум
- лаазалсан махан бүтээгдэхүүн 77.9
- төмрийн хүдэр, баяжмал 53.6
- жоншны хүдэр ба баяжмал 49.9
- адууны мах 48.2 сая ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Харин эхний таван сарын байдлаар дараах улсуудаас бараа бүтээгдэхүүн импортлов.
- БНХАУ 39.3
- ОХУ 26.7
- Япон 7.7
- БНСУ 4.5
- АНУ 3.1
- ХБНГУ 2.6 хувийг тус тус эзэлж байна.
Импорт өмнөх оны мөн үеэс 325.7 сая ам.доллароор өсөхөд,
- дизель түлш - 150.3
- ачааны автомашин 92.7
- суудлын автомашин 39.8
- бульдозер, индүүдэгч, тэгшлэгч, экскаватор 34
- шинэ дугуй 21.2
- нийтийн тээврийн хэрэгсэл 19 сая ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлөв.
Сэтгэгдэл