ЛОГИК СЭТГЭЛГЭЭ НЬ ХӨГЖӨӨГҮЙ УИХ-ЫН ГИШҮҮН САЙД НАРЫГ ДАХИЖ СОНГОЖ БОЛОХГҮЙ

Aдмин / Улстөр

Юмны учир зүйг ойлгох бол өнөөгийн эрин үед наад захын боловсрол. Логик сэтгэлгээ гэдэгт ерөнхийд нь мэдэгдэж буй баримт, өгөгдлүүдийг дэс дараалалд оруулан эмхлэн цэгцлэх, задлан шинжлэх замаар мэдээлэл олж авах; аливаад нухацтай хандаж, нягтлан шалгах, эргэлзэх замаар алдаа дутагдлыг илрүүлэх, эргэцүүлж бодон дүгнэлт гаргах зэргээр логиктой бодох хэв шинжийг ойлгоно.

УИХ-ын гишүүн, төрийн сайд хүн иргэдийн амьдрал ахуйг мэдэхгүйгээр элдвийн мэдэгдэл хийхдээ популист хандлагаар “тэнэг”-ээ гайхуулчихдаг инээдэмтэй үйл явдал бол Монголд улс төрчдийг төрд дэвшүүлдэг шалгуур үгүйрч “мөнгөний тогтолцоо” ноёрхож байгааг нотолж байгаа хэрэг. Жишээ нь “...иргэдийн эмийн сан хайгаад түгжрэл үүсгээд байна”, “...ядуурлын түвшинд хүрэхгүй өрхүүдийг улны иргэд гэнэ…”, “...Эмэгтэй гишүүдийн тоог нэмэх юм бол хүйсээ солиулсан УИХ-ын гишүүдтэй болно”, “...Нүүрсний хулгайч нарыг шоронд хийх нь үнэт зүйл биш” гэх зэрэг нь хамгийн түрүүнд эдгээр мангуу мэдэгдлүүдийн эзэд логик сэтгэлгээ нь хөгжөөгүй аливаад тун хөнгөмсөг хандахын зэрэгцээ асуудалд үнэлэлт дүгнэлт өгөх, түүний үр дагавар, шалтгаан, шийдлийг задлан шинжлэх чадваргүйг давхар нотлох юм.

Тэгш бус байдлын үрээр нийгмийн сэтгэл зүй тогтворгүй, сэтгэлгээ төлөвшил сайнгүй ч дагаж намирах, далдаас хатгагчдын залинд золиослогдохын оронд УИХ-ын гишүүн, төрийн сайд хүн бусдаас илүү судлаач, уншигч, эргэцүүлэгч, илтгэгч, соён гэгээрүүлэгч байх ёстой атал сенсацад сэвэгдэн салхи шиг дунгуйран эргүү эсэргүү мэдэгдэл хийх нь нэг бол цаанаас өгөгдсөн даалгавраар нийгмийн оюун санаанд халдаж буй нэг бол угаас явуургүй, боловсролгүй байдал нь нөлөөлсөн гэх хоёр гаргалгаатай.

Юун түрүүнд хямрал дээр хяхтнаа нэмэх дүйнгэ хүмүүсийг төрд дахин сонгох уу? Гэдэгт ард түмэн хэрсүү хандах шаардлагатай. Цаашлаад төрийн аль ч шатны шалгуурт “сэтгэц бүрэн эрүүл” гэсэн онош заавал авах ёстой ч юм шиг. Боловсрол бол тоо томьёо, хоосон онол, суртал бус сэтгэлгээ, сэтгэцийн эрүүл хандлага баримтын боловсруулалт хийх чадвартай шууд холбоотой ба хүмүүнлэг ёс суртахуун, эрх зүйн зарчим, нийгмийн ухааны ойлголт болоод хэлний мэдлэг гэх мэтийн олон наад захын чадвараас гадна хамгийн гол нь эх оронч сэтгэлтэй, Монгол ухааны суурьтай хүн төрд ажилладаг болох суурь шинэчлэлүүд хийгдэж гэмээ нь гажуудал бага багаар засагдана.


Сэтгэгдэл

Логик гэж нэг шоовдор, хүнд наалддаггүй зүйл байнаа. [66.181.160.20] 2023-06-19 14:45:52

3,4 сая гаруй монголчууд БҮГД логиктой сэтгэж чаддаггүй. Нэг хэсэг нь 60 гарчихсан хөгшчүүл, тэдний толгойнд социализм, капитализм нь холилдоод бантан болчихсон. Нөгөө хэсэг нь 21 нас хүртэлх пацаанууд, тэд бага насны эрхээр логик сураагүй, саяхан олсон мэдлэг нь бантангийн байдалтай. Бусад нь 90 оноос хойш ухаан сууж төлөвшсөн хэд, тэд нар нигмийн хувьсгалын туршилтын амьтан болоод "мангартсан туулайнууд" болчихсон. Логикоо ойлгохгүй бол чимээгүй явна. Эсхүл ойлгосон ч хаширлаад юү ч дугарахгүй, эрхэлж буй бизнес нь хууль зөрчдөг учир логик ярих дургүй хүмүүс байдаг.

Зочин [66.181.160.99] 2023-06-19 13:15:41

ТЭР БУЛГАНТУЯА БОЛ ТҮРИЙНИЙ БӨӨС ТОГОЙД ГАРСАНЫ ЖИШЭЭ МӨН

ЗОЧИН [202.126.89.167] 2023-06-19 09:36:08

УГААСАА Л МӨНГӨТЭЙ ЭРГҮ ХЭДЭН ХУЛГАЙЧ СОНГОСОН АРД ТҮМЭН ГОХИНО ОО ГАСЛААД ХЭВТЭЖ БАЙ 4 УЛИРАЛАА ДАРААЛЛААР НЬ ХЭЛДЭГ НЬ ИХ ЮМ ДОО

Зочин [202.9.47.2] 2023-06-19 09:19:55

дахиж сонгож болохгүй,гэвч хар төхөөрөмжөөр лувираа хийж гарах нь тодорхой.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.