Нүүрсний түр хороог өөрчилж, нүүрстэй холбогдсон гишүүдийг гаргах уу
Нүүрсний асуудлаарх УИХ-ын Түр хорооны хугацаа өнгөрсөн долоо хоногт дууссан. Мөн олон нийт сүүлийн үед нүүрсний сонсголыг нэхэх болсон. Нэр бүхий УИХ-ын гишүүд ч шаардаж эхэлсэн. Засгийн газар ч үүнд “хүч” өгч, зарим сайд нь УИХ-ын гишүүнийхээ хувьд нүүрсний сонсголыг хийлгэх талаар санаачилга гаргажээ. Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатар олон нийт болоод гишүүдтэйгээ ижил байр суурьтай байгаа аж. Тэрбээр ойрын үед Түр хороонд өөрчлөлт оруулж, нүүрстэй холбогдсон гишүүдийг гаргах талаар тодорхой арга хэмжээ авахаар болсон байна. Түүний дараа л нүүрсний сонсгол яригдах боломжтой гэж үзэж буй бололтой.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл
Мөрөөдөх сайхан [66.181.160.20] 2023-06-19 14:22:24
Бүгдээрээ мөрөөдлийн хөх мананд хөвөөд байх юм. Кх! Нэг хэсэг нь "нам доторх өрсөлдөгчийг зайлуулаад өгөхнээ" гэж тактчиглаад л, нөгөө нь "миний тойргийн тэр тэр өрсөлдөгчийг аваад хаяхнээ" гэж бодоод л. Хүхнүүд нь "би эм хүстэй юм чинь сонгуульд нэр дэвшихнээ" гэж хоосон баясаад л. Тэгэж явж байтал чинь сонгууль зарлагдачихна. Хэнийг нь ч өөрчлөхгүй сонгуулийн кампани явагдна. Мөрөөдөөд л.