ҮСХ: УЛСЫН ХЭМЖЭЭНД ДУНДАЖ ЦАЛИН 1.8 САЯ ТӨГРӨГ БАЙНА
2023 оны нэгдүгээр улирлын байдлаар ААНБ-ын ажиллагчдын сарын голч цалин 1352.9 мянган төгрөг байна. Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2023 оны нэгдүгээр улирлын байдлаар нийт 49.3 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 736.8 мянган ажиллагч хамрагдсан байна.
Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) төлж буй ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс 2.4(5.1%) мянгаар өмнөх улирлаас 307(0.6%)-оор өссөн бол ажиллагчдын тоо өмнөх оны мөн үеэс 19.1(2.7%) мянгаар өсөж , харин өмнөх улирлаас 19.2(2.5%) мянгаар буурчээ.
Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2023 оны нэгдүгээр улирлын байдлаар 1.8 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 380.7(26.3%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 80.6(4.6 %) мянган төгрөгөөр нэмэгджээ гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Сэтгэгдэл
Зочин [103.229.123.104] 2023-06-23 12:48:27
Өндөр цалинтай хэсэг хүмүүсийн тоог бага цалинтай хүмүүстэй хольж дундач цалинг бодож гаргахаа болимоор юм. Тэтгэвэр нэмэх болохоороо итгэлцүүрээр боддог гээд бараг нэмдэггүй байж,цалингийн дундачийг итгэлцүүрээр боддог болмоор юм. Статискийн төв газрынхан ард түмнийг бухимдуулаад байдагаа болимоор байна шүү!!!!!
Зочин [87.122.25.231] 2023-06-21 12:33:29
Тэнэг сайт.
ЗОЧИН [192.82.81.226] 2023-06-21 09:12:41
1 АЖИТАНД НОГДОХ ЦАЛИН 1 УЛИРЛААР 1.8 САЯ ТӨГ ГЭДЭГ ХУДЛАА, ЭНЭ ХААНААС ЯАЖ ГАРГАСАН ТОО ВЭ. ХЭТ ҮНЭМШИЛГҮЙ ТОО БӨНА.
Бббб [66.181.161.29] 2023-06-20 11:55:58
Ямар алба хашдаг хүмүүсийнхэн ийм байгаад бгаа вэ жаахан үнэний ортой мэдээлэл цацмаар байна
Худ [150.129.142.241] 2023-06-19 19:01:09
Худлаа судалгаа ба
Зочин [66.181.161.157] 2023-06-19 16:45:22
1sw 9T
Зочин [202.179.3.131] 2023-06-19 16:13:57
Мөнгө цаас болсон энэ үед сая гарны цалин аваад ч нэмэр алга даа.
Тархийг ч мөн угаах юм аа... [192.82.82.106] 2023-06-19 15:36:28
Гудамжинд гараад 10 биш ээ 100 хүнийг асуу тэд нар дотор 1.8 сая төгрөгний цалинтай хүн бараг гарч ирэхгүй. Ийм байхад яагаад ард түмнийг басамжилж байгаа аятай доромжлоод байдаг юм бэ? Элдэв янзын хийрхэл тэмцэл чинь энэ улсад аж төрөх боломжийг үгүй хийж байгаа онохгүй энгийн иргэд дээрээ л улам бүр дарамт болж очиж байна. Хулгайтай тэмцэх гэх коммунист үзэл сутрлаас өөрөөр олигтой нийгэм эдийн засгийн үр өгөөжтэй бодлого байхгүй энэ хэсэг хийрхсэн нөхдүүдтэй 2024 онд хариуцлага тооцож Монголын төрд дахин ойртуулахгүй байвал тун сайнсан ард түмэн минь!!!...
Зочин [202.126.92.98] 2023-06-19 15:21:14
Хаана хэний цалин ингэж өсөөд байгаам бэ. Сар болгон худлаа мэдээлэл өгөхөө болиоч та нар
Bbb [66.181.161.159] 2023-06-19 15:15:01
Худ шаахаа болимоор юм писда энэ статистикын хороо гэж дарга нарынхаа үгээр шаагад