ҮСХ: ЧАНАРГҮЙ ЗЭЭЛИЙН ӨРИЙН ҮЛДЭГДЭЛ 2.3 ИХ НАЯД ТӨГРӨГ БОЛЖ, 6.4 ХУВИАР ӨССӨН
Мөнгөний нийлүүлэлт (М2) 2023 оны 5 дугаар сард 30.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.0 (10.9%) их наяд төгрөгөөр нэмэгджээ.
Өмнөх оны мөн үетэй харьцуулахад:
- Анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл 1.4 их наяд төгрөг болж, 27.9 хувиар,
- Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 2.3 их наяд төгрөг болж, 6.4 хувиар тус тус өссөн байна.
Төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш 3461.18 төгрөг,
Төгрөгийн евротой харьцах сарын дундаж ханш - 3763.37 төгрөг,
Төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш 495.40 төгрөг,
Төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш 43.74 төгрөг байна.
Сэтгэгдэл