ЗАСГИЙН ГАЗРЫН ӨР 5.9 ИХ НАЯДААР НЭМЭГДЖЭЭ

Aдмин / Эдийн засаг

Манай улсын нийт гадаад өр энэ оны эхний улирлын байдлаар 33.6 тэрбум ам.доллар болжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 331 сая ам.доллароор буурсан үзүүлэлт юм.

Нийт гадаад өрийн

  • 13.5 тэрбум - шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг
  • 8.2 тэрбум - бусад салбар
  • 8.2 тэрбум - Засгийн газрынх
  • 2.1 тэрбум - Төв банк
  • 1.5 тэрбум - Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх байна.

Засгийн газрын нийт өр 2023 оны эхний улиралд 33.4 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5.9, өмнөх улирлаас 1.5 их наяд төгрөгөөр өссөн үзүүлэлт ажээ. Өнгөрсөн жилийн эхний улиралд Засгийн газрын нийт өр 27.5 их наяд төгрөг байсан юм.

Үүнээс

  • 31.3 их наяд гадаад өр
  • 836.6 тэрбум нь дотоод өр
  • 778.7 тэрбм төгрөг нь Засгийн газрын өрийн баталгаа
  • 474 тэрбум нь барих-шилжүүлэх төрлийн концесс тус тус эзэлж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Иргэн [172.59.191.249] 2023-06-19 23:12:16

Ахиад нэмж өр тавихаар Данх лалар Хятад явж байна да.. тоглоомын засгийн газар !!!!


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.