Гэдэсний бусад өвчний тусламж, үйлчилгээний 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө

Aдмин / Эрүүл мэнд

Гэдэсний бусад өвчний тусламж, үйлчилгээний 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө. ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор гэдэсний бусад өвчний эмийн эмчилгээг 703 мянга, мэс заслыг 1 сая 697 мянган төгрөг байхаар зохицуулсан бөгөөд үүний 15 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө.

Энэхүү тусламж, үйлчилгээг төр хариуцах буюу хүүхдээ 2 нас хүртэл харж буй эцэг, эх, 0-18 насны хүүхэд, хугацаат цэргийн алба хаагч, Тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй иргэн, нийгмийн халамж, дэмжлэг зайлшгүй шаардлагатай иргэн болон ял эдэлж буй ялтан хамтын төлбөр төлөхгүй ЭМД-ын сангийн 100 хувийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой.

Энэ оны эхний 4 сарын байдлаар дээрх оношоор хэвтэн эмчлүүлсэн 367 иргэнд ЭМД-ын сангаас нийт 477 сая 726 мянган төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн байна.

ЭМДҮЗ-ийн 2022 оны 01,02-р тогтоол

https://online.fliphtml5.com/scory/iaqv/...

Дээрх тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээт ЭМБ-ууд

https://emd.gov.mn/news/207


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.