НӨАТ-ЫН СУГАЛААНЫ АЗТАНУУД МАРГААШ ТОДОРНО

Aдмин / Нүүр

НӨАТ-ын сугалааны шууд тохирол маргааш буюу зургаадугаар сарын 21-ний лхагва гаригт /2023.06.21/ 13:00 цагаас Боловсрол суваг ТВ болон гар утасны ebarimt аппликэйшнээр явагдахаар товлогджээ.

Энэ удаагийн тохиролд 2023 оны тавдугаар сарын 1-31-ний хооронд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтыг хамруулах тул баримтаа системд бүртгүүлэхийг Татварын байгууллагаас санууллаа.

Сугалаагаар

  • 1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5,000,000 төгрөг
  • 11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10,000,000 төгрөг
  • 51 ба түүнээс дээш тооны баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60,000-30,000,000 төгрөг хожих боломжтой билээ.

НӨАТ-ын сугалааны азтан болсон иргэн урамшууллаа баталгаажуулсан өдрөөс хойш ажлын 15 хоногт олгодог журамтай.

Өнгөрсөн тавдугаар сард 40,780 иргэн азтан болжээ.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.105] 2023-06-20 22:24:13

Ene balai luivaraa boli 10% avay hulgaichuudaa


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.