“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” Дундговь, Өвөрхангай аймагт амжилттай хэрэгжлээ

Aдмин / Эдийн засаг

Даралт ихсэх өвчнийг төдийлэн ойшоохгүй хандлага иргэдийн дунд бий. Цусны даралт өндөр байх нь зүрхний дутагдалд орох, тархинд цус харвах, зүрхний шигдээс болох эрсдэлтэй төдийгүй зүрх судасны шалтгаант өвчин монголчуудын нас баралтын тэргүүлэх шалтгаан болдог ажээ. Сүүлийн жилүүдэд цусны даралт ихсэх өвчин эрс залуужиж, хүн амын дунд хурдтай тархаж буй нь хөдөлгөөний хомсдол, жингийн илүүдэл, зохисгүй хооллолт, амьдралын буруу хэв маяг, стресс зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж буйг эмч мэргэжилтнүүд анхааруулсаар байна.

Цусны даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлэх, иргэдийг үзлэг оношилгоонд хамруулах, мэдлэг мэдээлэл олгох зорилгоор долоон жилийн өмнөөс П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ)-ийн санаачилга, ХААН Банк сангийн санхүүжилт дэмжлэгтэйгээр Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ), Монголын үндэсний олон нийтийн радио, телевизтэй хамтран “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг уламжлал болгон зохион байгуулж ирсэн билээ. Тус аяныг өнөө жил дөрвөн аймагт хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс Дундговь, Өвөрхангай аймагт өнгөрсөн долоо хоногт аяны баг бүрэлдэхүүн ажиллаад ирлээ.

“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян-2023” Дундговь аймагт 6-р сарын 18-20-ны өдрүүдэд, Өвөрхангай аймагт 6-р сарын 21-23-ны өдрүүдэд амжилттай хэрэгжиж, нийт 6319 хүнд үзлэг оношилгоо хийж, зүрх, мэдрэл, бөөр, хөдөлгөөн заслын мэргэжлийн эмч нар эмчилгээний заавар зөвлөмж өгч ажилласан юм.

Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв (БОЭТ)-д ангиографийн тусламж үйлчилгээг 2023 оны 1-р сараас үзүүлж эхэлсэн бөгөөд аяны баг бүрэлдэхүүн ажиллах хугацаанд тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй гурван өвчтөнд “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы багийн гишүүн, зүрхний шигдээсийн их эмч Д.Эрдэмбилэг, Өвөрхангай аймгийн БОЭТ-ийн Ангиографийн эмч Д.Мөнхнасан нар хамтран судсан дотуурх мэс заслыг олон улсын жишгээр амжилттай хийсэн нь онцлог байлаа.

Аяны баг бүрэлдэхүүнд П.Н.Шастины нэрэмжит Улсын 3-р төв эмнэлгийн мэргэшсэн туршлагатай эмч нар болон Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэргэжилтнүүд, ХААН Банк сангийн ажилтнууд, мөн Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн сэтгүүлч, зураглаач нар ажиллалаа.

“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян-2023” ирэх 8-р сарын сүүлчээр Говь-Алтай, Завхан аймагт хэрэгжинэ.

Хамтын өсөлт төгөлдөр-ХААН Банк


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.