Монголчууд дуртай ч байсан, дургүй ч байсан Ч.Номин автоматаар УИХ-ын гишүүн болно
Үндсэн хуулинд орсон нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор 6-р сарын 16-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 95.7 хувийн саналаар баталсан билээ. Уг хуулийн дагуу УИХ-ын 2024 оны сонгууль явагдана. Монголчуудын дийлэнхи нь нэг их анзаараагүй өнгөрсөн уг хуулийн сайн, муу ганцхан жилийн дараа мэдэгдэнэ гэсэн үг. Хэдийгээр намууд нэр дэвшигчдээ албан ёсоор тодруулах хугацаа болоогүй ч улс төрийн логик, зүй тогтлын үүднээс авч үзвэл зарим нэр дэвшигчид хэдийн тодорхой болжээ.
Жишээлбэл салбарынхных нь эсэргүүцэл, аавынх нь хэрэг, Авлигын эсрэг болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль зөрчин, хөрөнгө орлогын мэдүүлгээ худал мэдүүлсэн гээд багагүй хэл аманд холбогдоод буй Соёлын Сайд Чинбатын Номин гэхэд л автоматаар УИХ-ын гишүүн болох нь тодорхой гэнэ. Учир нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлтийн дагуу намын жагсаалтаар нэр дэвшигчид хүйсээрээ сөөлжлөх ёстой. МАН-ын дотоод уур амьсгалаас дүгнэхэд Чинбатын Номин намын жагсаалтад бичигдэх эмэгтэй нэр дэвшигчдийн номер нэг биш гэхэд хоёрт бичигдэх нь бараг л ямар ч эргэлзээгүй аж.
Учир нь МАН-ын удирдлагууд яагаад ч юм бэ? Ч.Номинд хачин их сайн.
"Монгол" телевизийн Захирлаар ажиллаж байсан бүсгүйг соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх чадвартай гэх хачирхалтай үндэслэлээр шууд л Засгийн Газрын гишүүн, Соёлын Сайд болгочихсон. Гэвч одоогийн байдлаар л лав мөнөөх соёлын бүтээлч үйлдвэрлэл нь хөгжсөн ч үгүй, сайдтан нь соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд соёлын ваучер гэгчийг өсвөр насныханд тараана гэчихсэн сууна. МАН-ын удирдлагууд мөн л хачирхалтай нь Ч.Номинг сайд болгоод зогсохгүй МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн болгосон байдаг. Энэ бүх "кранаар суга өргөхийн" цаана чухам ямар шалтгаан байгааг хэлэхэд хэцүү боловч юутай ч Монголчууд дуртай ч байсан, дургүй ч байсан Ч.Номин автоматаар УИХ-ын гишүүн болох нь тодорхой болжээ.
Э.Мягмар
Эх сурвалж: Сонин.мн
Сэтгэгдэл
зочин [202.179.26.154] 2023-06-27 15:10:49
Хэрвээ МАН Ч. Номинг аль хэлбэрээр УИХ-д нэр дэвшүүлвэл МАН ялагдаж таараа
Зочин [192.82.90.13] 2023-06-27 20:07:35
Yalnaa. Uhernuud uhsen hoinoo ch MAH g dahin dahin songosoor mongol uls mohno biz
Зочин [103.229.121.87] 2023-06-27 14:30:31
haragdaach
Өнгөрсөн борооны хойноос цуваа нөмрөвш. [66.181.160.118] 2023-06-27 11:10:15
Намын нэрсийн жагсаалтаар сонгууль хийх юм чинь "тохиолдлын" хүмүүс намынхаа нэр гавъяагаар сонгогдохыг үгүйсгэхгүй ш дээ. Монголчууд өөрсдөө Үндсэн хуулиа өөрчилж пропорционал системээр сонгуулиа хийнэ гэсэн, одоо тэгээд уйлагнаад яахав дээ.
Иргэн [192.82.73.190] 2023-06-27 11:07:21
Тэнэгтээд байгаарай !!!!!!!! Ёс зүй хариуцалгатай байх ёстой !!!!!! бүгд адилхан хүмүүсийг 1,2, гээд та нар дугаарлаж байж авилгандаа орохоо авахаа боль МАН - иийхан наад хүүхнээ Харицалга хүлээлгээд явуул !!!!!!!!!
Зочин [202.9.46.23] 2023-06-27 10:01:02
тэнэглэл МАН
зочин [202.9.40.159] 2023-06-27 09:51:57
тэнэг хүүхнээр дутахгүй байхаа