Орос, Украины мөргөлдөөнийг зохицуулах албан ёсны хэлэлцээ ирэх сард эхэлж магадгүй байна

Aдмин / Гадаад мэдээ

Орос, Украины мөргөлдөөнийг зохицуулах асуудлаарх албан ёсны хэлэлцээ ирэх долоодугаар сард эхэлж магадгүй тухай “ARD” телевизийн суваг эх сурвалжуудаас эш татан мэдээлжээ.

Тус сувгаар мэдээлснээр, өнгөрсөн бямба гарагт Копенхаген хотноо Өрнөдийн орнуудын дипломатчид, мөн Бразил, Энэтхэг, Хятад, ӨАБНУ-ын төлөөлөгчдийн оролцоотойгоор Украины асуудлаарх олон улсын уулзалтыг "хатуу нууцлал дор" зохион байгуулжээ.

Украины эргэн тойрон дахь нөхцөл байдалд төвийг сахисан хэвээр байгаа БРИКС-ийн эдгээр орноос дэмжлэг авах нь Өрнөдийнхний зорилго байв гэж тус телевиз тэмдэглэжээ. Энэхүү хэлэлцээг Киевийн санаачилгаар хийсэн байна.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.227] 2023-06-29 18:35:49

Укрианыг зэвсэггүй бүс болгох хэрэгтэй фашистууд дарьны үнэр авахаар л хүн алах сэдэл нь төрнө түүн дээр нь дайныг дэвэргээгч нато гэх эвсэл зэвсэг өгөөд шал худлаа эрх чөлөөгөө хамгаал гэж хуцаад алалцуулна . Монгол Чингисийн үеийн нутагаа сэргээх юмсан

Эхэн үедээ мөргөлдөөн, сүүлдээ Чөлөөлөх дайн. [139.5.216.179] 2023-06-27 22:47:45

1939 онд бол Халх гол дээр уг нь мөргөлдөөн болсон. Харин 1945 онд бол арай дээд түвшний зүйл болж илүү дайнтай төстэй болсон. Зөвлөлтийн арми Хятадруу давшин орж Чөлөөлөх дайны хэлбэрт орсон. Энд Халхын гол бол тухайн Чалөөлөх дайны нэг хэсэг болсон.

Мөргөөлдөөн-дайн [59.153.113.202] 2023-06-27 20:31:36

Орос Украины мөргөлдөөн - Халх голын дайн ?


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.