Наадам үзэх жуулчдын тасалбарын захиалгыг энэ сарын 30-ныг дуустал авна

Aдмин / Нүүр

Үндэсний их баяр наадам үзэж, сонирхох гадаад, дотоодын иргэдийн дунд тасалбар эрэлт ихтэй байдаг. Хэдийгээр энэ жилийн тасалбар худалдаанд хараахан гараагүй байгаа ч хүмүүс аль хэдийнэ сураглаад эхэлжээ. Тиймээс энэ талаар Монголын Аялал жуулчлалын холбооноос тодруулахад, “Үндэсний их баяр наадмын суудал хуваарилалтын асуудлаар Монгол Улсын Шадар сайдад МАЖХ албан хүсэлт хүргүүлсэн. Хариу нь хараахан ирээгүй байна. Шадар сайдын дэргэдэх ажлын багаас тасалбарын талаарх мэдээллийг авсан.

Энэ жил Монголд зочлох жилийн хүрээнд Монгол Улсад үндэсний их баяр наадмаар олон улсын зочид төлөөлөгч, гадаадын хөрөнгө оруулагчдын уулзалт зэрэг олон үйл ажиллагаа давхцаж байгаатай холбогдуулан зохицуулах шаардлагатай байгаа тул хараахан эцсийн шийдвэр гараагүй байна. Энэ долоо хоногт шийдвэр гарна” гэв.

Харин Нийслэлийн аялал жуулчлалын газраас, “Үндэсний их баяр наадам үзэх гадаад жуулчдын тасалбар захиалгын албан бичгийг Нийслэлийн Аялал жуулчлалын газрын info@tourism.ub.gov.mn цахим хаягаар авна. Мөн нийслэлийн засаг захиргааны дөрөвдүгээр байрны 501 тоот, хуучнаар Улаанбаатар банканд зургаадугаар сарын 30-ны өдрийг дуустал хүлээн авна” гэсэн юм.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.