Өнөөдөр Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын дарга Ши Жиньпинд БАРААЛХАНА

Aдмин / Улстөр

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-т албан ёсны айлчлал хийж байгаа билээ.

Айлчлалын хоёр дахь өдөр Ерөнхий сайд БНХАУ-ын дарга Ши Жиньпинд бараалхаж, албан уулзалт хийнэ. Уулзалтаар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлуудаар санал солилцоно.

Уулзалтад ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, ЗТХ-ийн сайд болон бусад албаныхан оролцоно.

Урт удаан хугацаанд өндөр хүлээлт үүсгэсэн энэхүү айлчлаар Монгол Улсын эдийн засгийн хөгжилтэй холбоотой томоохон асуудлууд шийдэгдэх юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр мөн БНХАУ-ын Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны дарга Жаө Лөжид бараахлхах юм.

БНХАУ-ын хувьд Монгол Улсын Ерөнхий сайдыг өндөр хэмжээнд хүлээн авч, харилцан хамтран ажиллах бүх талаараа дэмжинэ гэдгээ илэрхийлээд буй.

Эх сурвалж: БНХАУ-аас сурвалжлах баг


Сэтгэгдэл

Зочин [64.119.22.222] 2023-06-27 20:35:04

Манай үхэрнүүд аягүй бол Ши Жинпинь Оюун-Эрдэнэд бараалхана гэж чаана шүү.

зочин [66.181.191.57] 2023-06-27 14:18:39

ӨР ЗЭЭЛ Л БҮҮ ГУЙГААСАЙ, ӨР ЗЭЭЛ Л БҮҮ ТАВИАСАЙ.

Шийдвэрлэх үед Хятадад айлчилж байнадоо. [66.181.160.22] 2023-06-28 15:44:39

Ирэх жил сонгууль болно. Иймд өр тавьж ихээхэн зээл л гуйна ш дээ. Ил биш юмаа гэхэд далдуур зээл тусламж авахыг хичээнэ.

Зочин [103.229.123.192] 2023-06-27 13:47:40

yanaa hoshnogoduulchihwiide


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.