Үндэсний их баяр наадмын өдрүүдэд худалдаа үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг цахимаар олгоно

Aдмин / Нүүр

Үндэсний их баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэнд худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг https://service.ulaanbaatar.mn/home худалдаа үйлчилгээ эрхлэх цахим бүртгэлийн системээр 2023 оны зургаадугаар сарын 28-ны өдрийн 08:00 цагаас зургаадугаар сарын 30-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авна.

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх хүсэлт гаргахад хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулдаг стандартын шаардлага хангасан гал тогоо, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, мэргэжлийн ажиллагсад бүхий хуулийн этгээд байх шаардлага тавина.

Бүрдүүлэх материалын жагсаалт:

-Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн бүртгэлийн хуудас

-Тогоочийн мэргэжлийн үнэмлэх

-Худалдан борлуулах бараа бүтээгдэхүүний зураг

-Ажилтнуудын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдсан дэвтэр (сүүлийн 6 сард шинжилгээнд хамрагдсан байх)

Эх сурвалж: Хан-Уул дүүргийн ЗДТГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.