Авлигачдад дээрэлхүүлдэг засаг төрд ИТГЭЛ алдарлаа

Aдмин / Улстөр

Л.Оюун-Эрдэнийн ЗГ-ыг авлигалын зарим баримтуудыг илчилсэн болохоор бага ч атугай найдварын оч гялалзахсан ч үнэндээ ойрмогхны байдал нь огиудас хүрэм дорой байлаа. Товчхондоо хоёр гуравхан долоо хоногийн хугацаанд УИХ, ЗГ, Ерөнхийлөгчийг авлигачид бохирын алчуур шигээ үздэгийг ойлгоцгоолоо. Нүүрснээс хамааралтай ард түмнийхээ амьдрал боломжийг хулгайлсан ЖДҮ, Оффшор, 60 тэрбумаас эхлээд эдийн засгийн хохироосон эрүүгийн хэргүүд утаа мананд замхарлаа.

Араас нь сүржин зарлаж даржин шалган, шүлэнгэтэн улс төржсөн нүүрсний хулгай, ХБ, сангуудын хэрэг ямар ч ахицгүй авлигачид төрийг худалдан аваад аль нэг нь гадаад руу дүрвэн зугтсанаар өнөөх “ш” ажиллагаанууд инээдэмтэй үлгэр болоод төгсөх бололтой. Энэ цаг үед хамгийн ихээр уймарч хэзээ ч байгаагүйгээр үймрэх хүн бол Ерөнхий сайд.

Түүний нөхөрлөсөн болгон нь хоёр нүүр гарган авлигачдын карманд далдуур шургаж, ар өврөөс нь зэрэг хутгалцахад МАН-ын даргын эрх мэдэл ч багадаж ганцаардах хэмжээнд хүрчээ. Зориг зүрх чин сэтгэл, чимх зүтгэл хослоод ирвэл залуу Ерөнхий сайд байтугай нь улс орноо өөд татсан олон жишээ дэлхийн түүхэнд арвин бий.

Гэтэл Л.Оюун-Эрдэнэд нам, улс хоёрынхоо дунд “А” суутлаа алцайхаас өөр бодит үр дүн харагдсангүй. ХХБ-ыг нэр бүхий этгээдүүдтэй хамсан цөлмөсөн, Эрдэнэтийг ч хуу хамсан гэгдэх “Сахал” хочит саарал Эрдэнэбилэг Монголын шүүхийг 3 тэрбумаар худалдаж аваад арилжээ” гэх мэдээг засгийн бие төлөөлөгч нь жулдрайтан зарлах гэдэг мөн гутамшигтай. Төр төмөр нүүрээ алдаж бохир төгрөгийн боол болсон шүүгч нарт хатуу арга хэмжээ авч чадахгүй арга мухардах л болно. Баян хүн машинаараа морьтой хүн дайрахаар хөөхөд өдий болтол зунгааралдаж байгаа шиг л шударга ёс хуулийн зарчим үлгэн салган хэвээр удах нь ээ.


Сэтгэгдэл

Зочин [124.158.71.38] 2023-06-29 09:04:56

АН ба түүний шүүгчид үгсэн хуйвалдсан. АН -ы хулгайч нараа шүүх нь суллана тэгээд МАН -д итгэл алдарлаа гэж АН ны троллууд нь ЗГруу дайрч сэвнэ. энэ бол АН намыханы ганц чаддаг хар технологи

ЗОЧИН [202.9.40.58] 2023-06-29 09:55:43

ХЭЗЭЭ ЯМАР ЗАСГИЙН ГАЗАР ХЭН ГЭДЭГ ЕРӨНХИЙ САЙД ХУЛГАЙ ДЭЭРМИЙГ ХҮНИЙ МАНАЙ ГЭЛГҮЙ ЯМАРЧ БАЙСАН ИНГЭЖ ГАРГАЖ ИРЖ ЗАДАЛЖ ЗАРЛАЖ БАЙЛАА. МУНДАГ ТУЛДАА ИНГЭЖ ЧАДАЖ БАЙНА, ЯАЖ Ч МУУЛАХ ГЭЭД ЮУ ХИЙЖ БАЙГААГ НЬ ХУЛГАЙЧИД ДЭЭРЭМЧИД ҮҮРЭЭ ЭВДҮҮЛСЭН ШОРГООЛЖ ШИГ ЯАЖ САНДАРЧ БАЙГААГ НЬ АРД НИЙТЭЭРЭЭ МЭДЭЖ БАЙГАА ЮМ ЧИНЬ.

Сонгогч [202.126.88.141] 2023-06-29 08:56:11

Хэдэн малчдын саналыг НДШ- ын 50% төр даах хуулийн төслийг батлуулж хэдэн санал авах арга үлдэж

ЗОЧИН [202.9.40.58] 2023-06-29 09:56:26

ЭЛБЭГДОРЖ, МИЕЭ-Д ДӨХӨӨД БАЙГАА ШӨӨ, НЭГ МЭДЭХЭД ООСОРЛООД АВАХ БАЙХОО

Иргэн [66.181.186.32] 2023-06-29 08:40:03

Цэргийн дэглэмгүй бол бид одоо мухардалд ирлээ. Олигтой арга хэмжээ авахгүй урд хойд хөршүүд ….

Зочин [192.82.67.157] 2023-06-29 07:13:29

МАН ын одоогийн гол арга заль мөн л сахал Эрдэннбилэгээр 24 оны сонгуулын гол бай болгож PR ажлаа албан ёсоор эхлүүлж байх шиг бна. Би бодохдоо энэ хүн хичнээн муу хүн байлаа гэхэд ГОК ийн 49% г 400,0 дол оор Оросуудтай бол маш сайн найиаа хийсэн санагддаг юм, үр дүн хонжоо нь аль хэдийн гарч одоо 100% МУ ын УҮГ болсон жилдээ л 400,0 сая $ ын татвар төлдаг., өөх өгсөн хүнтэй өглөө оройгүй заргалдана гэж 1 үг байдаг. ЗГ хэзээч ийм наймааг хийж чадахгүй шүү!!!

Зочин [150.129.143.69] 2023-06-28 17:50:36

Оюун --эрдэнэ үлдэж буй багахан хугацаанд Авдигынхаа эёрэг хийсэн тэмцлээ шуурхайлж үр дүнд хүргэхгүй бол ирэх жилийн сонгуульд МАН баяртай гэнэ шүү,шуурхайлаарай шамдаарай даа ард түмэн хүсэн хүлээж байгаа та ч мэдэж байгаа

ЗОЧИН [202.9.40.58] 2023-06-29 09:57:15

ӨӨ ХҮРНЭ ХҮРНЭ, ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖИЙГ Ч ТРВАГА ШИГ ЧАРЛУУЛААД НҮХНЭЭС НЬ ГАРГААД ИРНЭ.

Зочин [202.9.47.61] 2023-06-28 11:56:08

Монголд мөнгөтэй эрх мэдэлтэй нь хаан шиг эрх мэдэлтэй амьдарч, мөнгөгүй эрх мэдэлгүй нь боол шиг амьдарч байна.

иргэн [103.57.92.130] 2023-06-28 10:34:43

Тэгээд Зайлуулаач !!!!!!! өдөр бүр цаг бүр гуншигнаад байхаар Тэмцээч босооч юүнаас халгаад байгаа юм !!!!!!! бүх боломж бүр хулгайлаад л байхад Хоорондоо жийлцээд л Дээдүүлээ Огцороогооч !!!!!!!! Луйварчид худалч хуурамаг хулгайч хувилдагчид ёёёёёёёё!!!!!!!!!!

Зочин [202.9.46.18] 2023-06-28 10:11:15

МАН ойлгомжтой бүгд хулгайч

Зочин [124.158.71.38] 2023-06-29 09:05:14

АН хулгайч шаажийн


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.