"Гацуурт"-ын Л.Чинбат 56.3 тэрбум төгрөгийн хохирол байгальд учруулжээ

Aдмин / Нүүр

Монгол Улсад уул уурхайн үйл ажиллагааны улмаас нөхөн сэргээлт хийгдээгүй, эвдэрч орхигдсон газар нутаг жил ирэх тусам нэмэгдсээр байна. Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас 2011 онд 70 ААН-ээр ойн болон усны сан бүхий газарт ашиглалтын лиценз эзэмшиж, олборлолт явуулсан 138 компанийн эвдсэн талбайн хэмжээ, байгаль орчинд учруулсан хохирлыг тооцжээ.

Энэ судалгаагаар нийт 8000 га газар нутаг эвдэгдэн сүйтгэгдэж, байгаль орчинд 1.1 их наяд төгрөгийн хохирол учирсан нь тогтоогджээ.Тухайлбал,

-Л.Чинбат захиралтай Гацуурт ХХК 451.6 га газарт 56.3 тэрбум төгрөгийн

-Т.Ганболд захиралтай “Алтандорнод Монгол” ХХК 981.9 га газарт 126.2 тэрбум

-Ц.Гарамжав захиралтай “Монполимент” ХХК 407.2 га газарт 402.1 тэрбум төгрөг

-“Монголросцветмет” ТӨҮГ 222.3 га газарт 184.1 тэрбум

-АУМ ХХК 619.3 га газарт 32.7 тэрбум

-Монгол газар ХХК 383.7 га газарт 7.5 тэрбум

-Айвантэс ХХК 45.6 га газарт 4 тэрбум

-Жи Энд Юу Голд ХХК 45.1 га газарт 3.9 тэрбум

-Хөвсгөл ХХК 74 га газарт 3.4 тэрбум

-Илт гоулд ХХК 47.3 га газарт 1.3 тэрбум гэх мэтчилэн 138 компани 1.1 их наяд төгрөгийн байгаль орчны хохирлыг учруулжээ.

Тэгвэл 2020 оны 8 дугаар сарын 28-нд Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.1.8-д заасны дагуу уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч, олон жил орхигдсон 8000 га талбайг нөхөн сэргээх ажил тусгагдсан бөгөөд энэ ажлыг эрчимжүүлэх 2020 оны 12 дугаар сарын 30-нд Монгол Улсын Шадар сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Байгаль орчин аялал жуулчлалын сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд нар хамтран “Нөхөн сэргээлт” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах тушаал гаргаж, Ажлын хэсэг байгуулан ажлын төлөвлөгөөг батлуулсан байдаг. Түүгээр зогсохгүй УИХ-ын 2020 оны 52 дугаар тогтоолоор Засгийн газрын “Алсын хараа-2050” хөтөлбөрт ч дээрх эвдэгдсэн газар нутгийг нөхөн сэргээх ажлыг тусгайлан заасан байна.

УИХ, Засгийн газрын дээрх бодлого шийдвэр батлагдсанаас хойш 3 жил өнгөрчээ. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг дүгнэхэд 1 жил үлдээд байна. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Ажлын хэсэг хэчнээн га газар нутгийг нөхөн сэргээж, хэчнээн төгрөгийн хохирлыг барагдуулав.

Энэ талаарх мэдээллийг ил тод болгохыг Нийтийн эрхийн өмгөөллийн сүлжээ ТББ-аас Засгийн газраас шаардаж буй ажээ.

Эх сурвалж: Сонин.мн


Сэтгэгдэл

Зочин [202.9.47.26] 2023-06-30 19:58:32

Түвшинбаяр аварга хэт өндөрт нисж яваад гэнэтийн ослын улмаас газардсан.Өнөөдөр тэнд маш удаан засварт орж байгаа гэдгийг Л. Чинбатад зориуд сануулъя. Энэ Бол Чинбатаа чамд зориулж хэлж байгаан шүү.

зочин [202.9.40.41] 2023-06-29 11:42:09

нөхөн төлүүлээч номин гэдэг эргүү нойлоо эцгээ аваад зайл

Зочин [173.66.93.130] 2023-06-29 11:25:53

Одоо тэгээд бөөхан хохирол тоо яриаад л сууцгаагаад байх уу хууль журам , хариуцлагх байдаг бол тэо төр энэ тэр нь ажидаа хтйгээч ээ !!!!

Mongol Ulsiin irgen [202.126.90.68] 2023-06-29 07:07:02

Naad hulgaichuudaasaa mungiig ni albadan garguulj nuhun sergeeltee hiilgeeree ulsiin tusuv tatvar tulugch nariin mungund hvrehgvi shvv 2 nvvrtei sheesnvvd mine.

Blt [66.181.161.85] 2023-06-29 06:48:29

Xatuuxan arga xemjee avch tuluuleechee

Irgen [194.12.36.220] 2023-06-29 05:23:15

Эргүү төрийн оркуд монголд л байна

зочин [139.5.217.17] 2023-06-29 00:23:15

Энэ хүн Сэлэнгэ мөрнийг арай дэндүү бохирдуулсан, хомсдуулсан биз дээ? ХАЙРАН САЙХАН СЭЛЭНГЭ МӨРӨН МИНЬ

Зочин [139.5.218.110] 2023-06-28 17:30:05

Уул уурхайнхан газар хөрс эвдэж сүйтгэдэг, төсвөөс тэр газрыг нь нөхөн сэргээх хэрэг үү? Наадуул чинь бүгд төлбөрийн чадвартай ш дээ.


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.