Монгол цөмийн хаягдлын золиос болох нь тодорхой боллоо гэв

Aдмин / Нүүр

Монгол Улсад дэлхийн цөмийн энергийн комисс хуралдаж байгаатай холбогдуулж иргэдийн төлөөллөөс ураны хог хаягдлыг булшлахыг эсэргүүцэж мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ тэд: "Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх баталгаа, цөмийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагаатай холбогдолтой олон улсын конвенц, протоколд нэгдэн орохыг дэмжих уулзалт, зөвлөгөөн Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо 2023 оны 6 дугаар сарын 23-30 өдрүүдэд болж дараах конвенц, протоколд нэгдэн оруулах гэж байна.

1.Монгол Улс Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенц,

2.1985 онд Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенцийн нэмэлт, өөрчлөлтийн протокол,

3.Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протокол

4.Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенциудад нэгдэх гэж байна.

“Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенц”-д нэгдэхийг ард түмэн эрс эсэргүүцэж байна!!!

Монгол улс 30 хуудас 44 зүйлтэй энэ конвенцийг соёрхон баталснаар цөмийн хаягдлыг булшлах, байгальд суллах, хадгалах байгууламж барих, ажиллуулах, тээвэрлэх, хил дамжуулах, импортлох бүхий л харилцааг зохицуулчихсан байгаа нь олон улсын цөмийн хаягдалыг нутаг дээрээ авснаар цөөхөн ард түмэн бидний одоо болон ирээдүйн хувь заяанд ноцтой нөлөөлж мөхөх аюултай нөхцөл байдал үүснэ гэж айж эмээж байна.

Тухайлбал Конвенцийн ХI-д цацраг идэвхит хаягдлыг үүссэн улсад нь булшлах ёстой гэдэгт итгэлтэй байхын зэрэгцээ ногоо талын ашиг сонирхлын үүднээс, хамтарсан төслийн хувьд талуудын хооронд хүрсэн тохиролцооны арга замаар шийдвэрлэх боломжтой гэж заасан байна. Тэгэхээр Монгол улсаас уран олборлож гаргасан ураны хаягдлыг буцаан булшлах нэрийн дор олон улсын цөмийн хаягдал булшлах зам нь нээгдэж байна.

Одоо дэлхий дахинд хуримтлагдсан 350 000 тонн цөмийн хаягдлыг аюулгүй болгох арга олоогүй, хаана булшлах шийдэлгүй байхад Монголын авилгалд идэгдсэн төр засгийн том эрх мэдэлтнүүд Цөмийн энергийн хуулиндаа цөмийн төхөөрөмж буюу цацраг идэвхит хаягдал булшлах газар барьж байгуулна гэж суулгаад, гадаад улсад явахдаа гэрээ хэлэлцээр хийгээд явж байсан нь одоо бодитоор биелэгдэх гэж байна.

Монголд одоогоор булшлах цөмийн хаягдал байхгүй байхад эдгээр конвенцд ард нийтийн саналыг авалгүй яаран нэгдэх эрх манай төр засагг байхгүй юм. Иймд ОУЦЭА-ийн Ерөнхий захирал танд: Хандаж энэхүү конвецийн Удирдлага хэсгийн XII-д заасан эрх болон Монгол улсын үндсэн хуулиар баталгаажсан хүний эрхийг хүндэтгэн үзэж уг конвенцээс татгалзах, Монголд уран олборлох, Цөмийн цахилгаан станц барих асуудлыг Монголын ард иргэд эсэргүүцэж байна.

Их гүрнүүд хүртэл айдаг, цочирддог ийм том юмыг хэдхэн хүн цуглараад шийдэх гэж байна. Монгол Улс цөмийн хаягдлын золиос болох нь тодорхой боллоо. " гэв.


Сэтгэгдэл

Зочин [202.55.191.194] 2023-06-29 14:20:59

Цөмийн станцтай болоё гэж эргүүтдэг малууд юу гэж мэдэмхийрэх болоо, эх орон минь зүгээр байхдаа сүйд болчих гээд байхад цөмийн хаягдал ороод ирвэл бас станцтай болвол бүүр дуусна л гэсэн үг

Байхгүй станцынхаа хогийг бид булшлахандээ. [66.181.160.75] 2023-06-29 12:33:56

Монгол Улсад цөмийн объект ганц ч БАЙХГҮЙ. Гэтэл манайд цөмийн хаягдлын цэг байгуулж яаж байгаа юм бол? Бодвол Засгийн газар л орлого олох том эх үүсвэртэй болоё гэж шийдсэн байлгүйдээ. Хоёр хөрш ч Монголыг атомын цахилгаан станцуудынхаа хаягдлаар булшиж өгөх байхдаа.

power [202.126.89.42] 2023-06-29 11:45:40

дэлхийн тэргүүний хөгжилтэй гэдэг орнууд цөмын хаягдлаа хийх газраа олохгүй болохоороо манайханд тусламж нэрээр хаядал радгалах газар барьж өгөх нь. Өөрийнхөө улсад барихаа яасан бол. Аюултай болоод л тэр шүү дээ

зочин [202.9.40.41] 2023-06-29 11:18:08

ард түмэн эсэргүүцэх хэрэгтэй эх орон үр хүүхдээ хайртай л юм бол цаг иржээ төрд гарсан түрүүний бөөснүүд ,,,,,,

Зочин [202.126.89.229] 2023-06-29 08:48:26

Shantaaj sda nariig tsegtsleech tor zasag gej baidag bol

Зочин [66.181.176.79] 2023-06-29 08:29:22

YU GEED HUTSALDAAD EHELVEE, HAR GAINUUD CHINI

Pkxny [103.57.94.45] 2023-06-29 08:12:32

Монгол Улсын газар нутгаар мөнгө олох гэсэн хулгайч нар төрд байсаар ирсэн одоо ч мөн байсаар байгааг ойлгох цаг аль хэдий нь ээ болсон. МАН, АН хоёрыг ирэх сонгуульд бүү сонго. Зөвхөн Монголын төлөө гэсэн эрдэм оюун өндөртэй бие даагчдыг сонгое. Худалч луйварчин Буян Жагаа шиг эрлийз хурлийз амьтадыг бас бүү сонго.

Зочин [202.9.46.216] 2023-06-28 18:04:55

олон жил хуримтлагдсан, их хэмжээний химийн хорт бодисоо устгах асуудлаа одоо болтол шийдэж чадаагүй байж юун цөмийн хаягдал булшлах, хадгалах вэ.

Зочин [124.158.113.3] 2023-06-30 09:32:40

хорт хавдар дийлдэхгүй болох нь, тэгсээр байгаад удамдаа дамжсаар яваад бид дуусах нь


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.