Зарим гол үерийн аюултай түвшинг давж үерлэжээ

Aдмин / Нүүр

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 28-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугийн Тэрэлж, Хараа, зүүн хажуугийн Онон, Алтай нуруунаас эхтэй Чонохарайх голын усны түвшин өмнөх өдрөөс 10-40 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг 10-35 см давсан байна.

Харин Хархираа гол үерийн түвшинг 5 см, Ховд гол үерийн аюултай түвшинг 40 см давсан хэвээр байна.

Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, аялаж, амарч, зугаалж яваа ард иргэд үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж, голын эрэг хөвөө дагуу бууж сууршихгүй байх, бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах, голруу зориулалтын болон зориулалтын бус хөвөгч ашиглан орохгүй байхыг анхааруулж байна.

Мөн түүнчлэн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна.

УЦУОСМХ-н Гадаргын усны судалгааны хэлтэс

Нийтэлсэн: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар


Сэтгэгдэл

Зочин [202.55.191.194] 2023-06-29 14:17:11

Гол үерлэж шалиагүйээ, дээр үед л жинхэнэ үерлэдэг байсан, одоо ширгэж алга болж байгаа гол горхийг жаахан устай болонгуут сүйд майд болох юм


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.