Наадмын “Хүндэтгэлийн тоглолт”-ын Eрөнхий найруулагчаар Н.Жанцанноров ажиллана

Aдмин / Нүүр

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2023 оны тавдугаар сарын 4-ний өдрийн 03 дугаар тогтоолоор Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын “Хүндэтгэлийн тоглолт”-ыг зохион байгуулах багийн бүрэлдэхүүнийг баталлаа.

Энэхүү тоглолтын Eрөнхий найруулагчаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Ерөнхий продюсерээр Ж.Дамдинцэрэн, Уран сайхны удирдагчаар УГЗ Г.Цоггэрэл, Ерөнхий удирдаачаар УГЗ Н.Буянбаатар, Ерөнхий зураачаар С.Чулуунбаатар, Ерөнхий бүжиг дэглээч, найруулагчаар Д.Баярбаатар, Хөгжмийн зохиолчоор Ш.Өлзийбаяр, Хөгжмийн найруулагчаар Б.Алтанхуяг, дүрс бичлэгийн продюсерээр А.Бүрэнбаатар нар ажиллана.


Сэтгэгдэл

зочин [66.181.166.196] 2023-06-29 13:21:37

Наадмын нэртэй ч МАН-ын дарга нарын хүндэтгэлийн тоглолт ш дээ, тиймээс тэд л хөгжмөө захиална ш дээ, ард түмэнд бол ёстой пад ч үгүй хэрэг

Zochin [66.181.161.169] 2023-06-29 00:34:45

Ineettei yum be zz

зочин [139.5.217.17] 2023-06-29 00:20:51

Пээ, бүү үзэгд. Хэдэн он бэ? Ямар нийгэм бэ? МАН-ын магтуу дуулал, эсвэл сонгуулийн шоу болох гэж байгаа юм байх даа? Энэ хүн бүтэхгүй байх аа? болиосой доо зайлуул...


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.