НААДМЫН ТАСАЛБАРЫГ ЦАХИМААР ЗАХИАЛАХАД АНХААРАХ ЗҮЙЛС

Aдмин / Нүүр

Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооноос Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, үндэсний бөхийн барилдааны үзвэрийн тасалбар, Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт байх авто зогсоолд байрлах автомашины зогсоолын зөвшөөрлийг хоёр дахь жилдээ www.enaadam.mn сайтаар дамжуулан долоодугаар сарын 1-ний өдрийн 11:00 цагаас эхлэн борлуулна.

Улмаар долоодугаар сарын 5-нд борлуулалтыг хаана. Энэ жилийн цахим тасалбарын борлуулалтыг enaadam.mn сайтаар дамжуулан “Шоппи” ХХК нь хоёр дахь жилдээ хариуцан зохион байгуулах бөгөөд тус компани нь албан ёсны эрхтэй 1500 брэндийн 600 мянга гаруй бараа бүтээгдэхүүнийг цахимаар борлуулахаас гадна Монгол Улсад зохион байгуулж буй шоу тоглолтын 80 гаруй хувийг өөрсдийн платформоор дамжуулан борлуулж байна.

Баяр наадмын нээлт, хаалт, үндэсний бөхийн барилдааны үзвэрийн тасалбар нь эрэлт ихтэй байдагтай холбогдуулан энэ жил серверийг өндөр түвшинд өргөтгөн бэлтгэсэн ба банк болон бусад төлбөрийн системүүдийн ачааллыг буруулах зорилгоор төлбөр төлөх хугацааг уртасгасан нэмэлт хөгжүүлэлт хийсэн байна.

Төлбөрөө хийхдээ аль болох данс ашиглахыг холбогдох албаныхан зөвлөж байгаа бөгөөд тасалбараа захиалснаас хойш 60 минутын хугацаанд төлбөр төлөх боломжтой.

Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, үндэсний бөхийн барилдааны үзвэрийн тасалбар, авто зогсоолд байрлах зөвшөөрөлийн цахим захиалгыг амжилттай гүйцэтгэхэд тустай мэдээллийг хүргэе.

1. enaadam.mn сайт руу захиалга хийнэ. Аль болох өмнө нь урьдчилан хандаж бүртгэл үүсгэсэн байх.
2. 2023 оны долдугаар сарын 11, 12-ны өдрийн тасалбарыг тусад нь борлуулна.
3. Нэг хэрэглэгч нэг өдрийн тасалбараас хамгийн ихдээ 2 ширхэг буюу 2 өдрийн тасалбараас нийт 4 ширхэгийг авах боломжтой.
4. Авто зогсоолд байрлах зөвшөөрлийг 1 хүнд 5 хүртэлх тоогоор авах боломжтой.
5. Тасалбар төлөх хугацаа 60 минутын дотор тул та яаралгүй төлбөрөө төлснөөр банк болон төлбөрийн системд ачаалал нэмэхгүй хэвийн ажиллах боломжтой.
6. Тасалбарыг долдугаар сарын 10-ны өдрийн дотор “Монгол шуудан” ХК нь иргэдийн бүртгэлтэй хаягаар болон шуудангийн салбаруудаар хүргэж үйлчилнэ.
8. Сүүдрэвчтэй суудлын тасалбарын үнэ 52500 төгрөг, сүүдрэвчгүй суудлын тасалбарын үнэ 42000 төгрөг, авто зогсоолд байрлах зөвшөөрлийн үнэ 21000 төгрөг бөгөөд үүн дээр хүргэлтийн төлбөр нэмэгдэхийг анхаарна уу.
9. Төлбөр төлөхдөө Qpay, Social Pay төлбөрийн хэрэгслүүдийг ашиглах боломжтой.
10. Таны захиалга баталгаажихгүй байх хэд хэдэн шалтгаантай.
a. Таны төлбөр төлөлт амжилттай болоогүй буюу банкны гүйлгээ, интернэтийн тасалдал зэргээс шалтгаалан төлбөрийн гүйцэтгэл дээр саатал үүсэх.
b. Захиалга баталгаажуулах хугацаа өнгөрсөн.
c. Төлбөр төлөх утгыг буруу оруулсан /дансаар төлсөн тохиолдолд/.
d. Төлбөрөө дутуу төлсөн тохиолдолд баталгаажихгүйг анхаарна уу. Амжилттай төлөгдлөө гэсэн төлөвийг заавал шалгах шаардлагатай.
11. Урьдчилаад enaadam.mn руу нэвтрэн утас, гэрийн хаягийн бүртгэлийг хийлгэсэн байхыг зөвлөж байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.