ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМААР СОЁЛ, УРЛАГИЙН НАЙМАН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛНА
![](/files/e5jxmct7lyhfnrxcpibj/3/naadamm.jpg)
Үндэсний их баяр наадмын үеэр зохион байгуулах соёл урлагийн арга хэмжээний талаар Соёлын дэд сайд М.Батбаяр өнөөдөр мэдээлэл өглөө. Наадмаар нийт найман арга хэмжээ зохион байгуулах бөгөөд тодруулбал,
- “Монгол бахархал”-Гэрэл зургийн үзэсгэлэн долоодугаар сарын 7-15-нд “Чингис хаан” музейд
- “Дээлтэй Монгол” долоодугаар сарын 9-нд Сүхбаатарын талбайд
- “Монголын сайхан орон”-Уран зургийн үзэсгэлэн долоодугаар сарын 10-24-нд Монголын Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд
- Төрийн хүндэтгэлийн концерт долоодугаар сарын 10-нд 15.00 Соёлын төв өргөөнд
- Төрийн хүндэтгэлийн концерт долоодугаар сарын 10-нд 21.00 цагаас Сүхбаатарын талбайд
- Үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаа долоодугаар сарын 11-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд 11.00 цагаас
- Үндэсний их баяр наадмын хаалтын ажиллагаа долоодугаар сарын 12-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд
- “Улаанбаатарын үдэш” цэнгүүн долоодугаар сарын 11-ний 21.00 цагаас Сүхбаатарын талбайд
- Соёлын наадам долоодугаар сарын 11-13-нд Хүй долоон худагт тус тус болно.
Сэтгэгдэл