Төмөр замын зүүн коридорын бүтээн байгуулалтад 1.8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэнэ
Төмөр замын зүүн коридорын бүтээн байгуулалтын хүрээнд Орос-Монголын хилээс Эрээнцав-Чойбалсан чиглэлийн төмөр замыг шинэчлэн засварлах, Чойбалсангаас Монгол-Хятадын Бичигт-Зүүнхатавч боомт хүртэлх төмөр замыг шинээр байгуулах том бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр ажиллаж байна.
Ерөнхий сайдын БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр зүүн босоо чиглэлийн төмөр замын 1.8 тэрбум ам.долларын гэрээг үзэглэсэн түүхэн үйл явдал боллоо.
Ингэснээр, Монгол-Орос-Хятадыг холбосон төмөр замын зүүн коридор бий болж манай улс урд хойд хөрш, Ази Европыг холбосон төмөр замын 2 дахь коридортой болох юм.
Энэхүү том төслийн ээлжит хөрөнгө оруулалт болох машин мeханизм, тeхник тоног төхөөрөмжүүд орж ирлээ гэж ЗТХЯ-наас мэдээллээ.
Сэтгэгдэл
Зочин [192.82.87.189] 2023-07-03 08:06:14
Үр ашгийг нь хэн тооцсон юм вэ зээл хүүгээ төлөөд манайд ашиг гарах уу маш эргэлзээтэй төсөл байна үр ашгийг ард иргэддээ мэдээл
Зочин [192.82.81.191] 2023-06-30 17:26:58
Монгол улс үүрд мандан бадарч байх болтуай Оросуудын дарлалаас гарч эхэлж байна даа