БНХАУ-ААС 400 МЯНГАН ЖУУЛЧИН ХҮЛЭЭН АВНА
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Бээжин хотноо “Welcome to Mongolia” арга хэмжээг зохион байгуулжээ. Энэхүү албан ёсны айлчлалын хүрээнд ”Welcome to Mongolia” арга хэмжээг БНХАУ-ын бизнес, аялал жуулчлалын салбар, урлаг соёлын 350 гаруй төлөөлөгчдөд Монгол орны түүх, соёлын хэлхээг илэрхийлсэн “Дөрвөн улирал” тоглолтыг толилуулсан байна. Түүнчлэн 2023-2025 оныг "Монголд зочлох жил" болгон зарласантай холбоотойгоор нэг сая жуулчин хүлээн авахаар төлөвлөөд буй. Энэ хүрээнд БНХАУ-аас 400 000 жуулчин хүлээн авна хэмээн тооцоолсон байна.
Сэтгэгдэл
Зочин [202.126.89.112] 2023-07-02 19:39:11
хө за за
Зочин [192.82.71.180] 2023-07-02 17:44:03
Нөгөө жилийн 400 сая жуулчин нь явсаар байгаад 400 мянган Хятад болоод дуусч байгаа юм биз дээ, кк
Жуулчны бүтэц явцуурах нь дээ. [66.181.160.66] 2023-07-02 22:45:46
Жил бүр л нэг иймэрхүү байна. Барууны жуулчид цөөрч, хятадын жуулчид л нэмэгдэх байх. Оросууд бол нутагт нь цэргийн дайчилгаа болохгүй бол Монголд ирэх нь цөөрнө. Хятадуудад үйлчилж сурах хэрэгтэй. Үүнд бэлэн байгаарайдаа.
Mgl [178.115.43.14] 2023-07-01 22:19:18
400 000 n Ajilchid ba alben yosnii Irgedee huleej awna geech! Hudlaa saagaad l......
Хоёр хөршөө битгий ялга. Муухай ш дээ. [66.181.160.66] 2023-07-01 23:11:46
Оны эхнээс ооосын дайнаас зугатсан өчнөөн цэргийн наны залуусыг "жуулчин" гэх нэрээр Монгол хзлээн авсан. Одоо тэгэхлээр хятадын 400.000 жуулчдыг Монгол яагаад хүлээн авдаггүй юмб? Ялгаагүй ш дээ.
Zocgin [66.181.161.112] 2023-07-01 20:35:44
Saihn ner ogoodl idej uuj bga biz,
Зочин [82.144.201.2] 2023-07-01 11:22:32
Энэ 400 мянган хятад "ЖУУЛЧИД" буцаад эх оронлуугаа явах болов уу... ?????
Зочин [87.122.25.243] 2023-07-01 15:02:53
Харин тийм.
зочин [202.9.40.247] 2023-07-01 10:45:11
орж ирж байгааг нь бүртгэдэг шигээ гарч байгааг нь бүргэчихээрэй дээ