ХОР ЦАЦСАН ОЙГООС 7-21 ХОНОГ ЖИМС ТҮҮХИЙГ ХОРИГЛОНО

Aдмин / Нүүр

БОАЖЯ, Ойн газар, “Олон улсын байгаль хамгаалах нийгэмлэг” ТББ, “Рио Тинто Монгол” ХХК-ийн хооронд байгуулсан “Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх” санамж бичгийн хүрээнд “Эрүүл ой” төслийг хэрэгжүүлж, ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил өрнөж байна. "Эрүүл ой” төслийн хүрээнд 2023 онд 100000 мянган га талбай буюу 8-10 аймагт ойн хамгааллын ажлыг эрчимтэй хийхээр төлөвлөсний шавж устгалын бодис цацаж байна.

Хортон шавж устгах хорны нөлөөлөх хугацаа 30 хоног байдаг бөгөөд бодисыг цацсанаас 7-21 хоногийн дотор тухайн ургамал, жимс, жимсгэнийг хүнсний хэрэгцээнд хэрэглэхийг хориглоно.

Мөн байгальд зэрлэгээрээ ургасан жимс, жимсгэнэ, мөөг зэргийг түүж хүнсний хэрэгцээндээ ашиглахдаа тухайн талбайд хортон шавж устгах хор, химийн бордоо хэрэглэсэн эсэх, хэрэглээд хэдий хугацаа өнгөрснийг онцгой анхаарах шаардлагатай. Хортон шавьж устгах бодис хүний биед өндөр тунгаар орвол хурц хордлого болох эрсдэлтэй.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.