“Сэлбэ сэргэлт” төслийн хүрээнд 21.5 км урттай зам барина

Aдмин / Нүүр

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний нягтралыг сарниулж, ачааллыг тэнцвэржүүлсэн авто замын сүлжээг бий болгож, түгжрэлийг бууруулж Туул, Сэлбэ, Дунд голын урсацын тохируулга хийж, голуудын орчинд олон нийтийн соёл, амралтын тохилог орчныг бүрдүүлэх зорилтуудын хүрээнд мэргэжлийн хот байгуулагч, архитекторуудтай хамтран “Сэлбэ сэргэлт” төслийг Барилга, хот байгуулалтын яам хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

“Сэлбэ сэргэлт” төслөөр Сонсголонгоос Дамбадаржаа хүртэлх чиглэлд 21.5 км урттай 6 эгнээ бүхий авто машин, нийтийн тээврийн үйлчилгээнд зориулсан замыг 28 том, жижиг гүүрэн байгууламж, 9 туннель, явган хүний зам, унадаг дугуйн зам, тохижилтын хамт шинээр барьсанаар нийслэлийн түгжрэлийг бууруулах, голын дагуух иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах орчин нөхцлийг сайжруулах юм.

Энэ онд эхний ээлжийн бүтээн байгуулалт болох 11.6 км автозам, 8 ширхэг гол гүүр, 2 ширхэг холбоос гүүр, 2 ширхэг туннелийн барилга угсралтыг ажлыг эхлүүлнэ.

Эх сурвалж: БХБЯ


Сэтгэгдэл

Бүлт үсрэхийн дараагийн оролдлого. [66.181.160.16] 2023-07-05 15:48:12

Одоо юүн Сэлбийн эргэн тойрны бүтээн байгуулалт вэ? Цаана чинь үер болоод хуучнаа хэрхэн сэргээх вэ гэдэг чинь асуудал болоод байна. Ер нь тэгээд дээрх зураг чинь иймэрхүү үерийн эрсдэлийг харгалзсан юм уу? Харгазаагүй бол ийм зам харгуй, амралтын бүс байгуулж болох юм уу? Хэдэн жилийн өмнө Энх тайвны гудамжны гүүрэн дор Солонгосын Сөүл хот шиг УСАН ХАНА байгуулна гээд юү болсноо бүгд санаж байгаа биздээ? Гоё молиг үнхүйлсэн. Манай дарга нар гоё бүлт үсрэнэ ш дээ.

Зочин [103.161.242.124] 2023-07-05 07:12:00

Гандангаа янзлаачээ.. Үнэр танар гэж авах юм алгаа. Бороо орсны дараа үзлийн муухай үнэр , хашаа амбаар савнууд нь яажийж жаажийсан сүнс сүгний газар шиг харагдах юмаа...

zochin [66.181.177.99] 2023-07-04 20:41:43

МАН д итгэхгүй

Зочин [202.126.89.164] 2023-07-04 19:33:43

Энэ харин ч зөв шийдэл байна шүү. Бүр уртааш нь зүүн тийн Баянзүрхийн гүүр, хойшоо зуслангийн эцэс хүргэвэл сайхнаа даа

зочин [192.82.68.146] 2023-07-04 17:43:26

Гадаадын жуулчид өмхий үнэртсэн голын хажуугаар зугаалахгүй ээ. Харин ирж байгаа бүх жуулчид Гандан ордог юм байна. Тэгэхлээр Гандангийн авто зам, явган хүний замыг тохижуулах хэрэгтэй.

Яасан их зам [185.10.224.66] 2023-07-04 17:42:48

Яасан их зам барьдаг юм. Явган хүний зам бариач хүн гишгэх зайгүй бетон, машины зам дандаа барих юм **** чинь


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.