ГИШГЭХ ГАЗАРГҮЙ УЙЛАХ ТАВИЛАНГҮЙ БОЛГОХ ГАЗРЫН ХУУЛЬ

Aдмин / Хууль

Гадаадын иргэнд Монгол Улсын газар нутгийг 100 жилээр эзэмшүүлэх, ашиглуулахаар “Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл”-д оруулж үүнийг “Газрын тухай хууль 16,1,1 хэсгийг өөрчлөх замаар шийдвэрлэхээр Үндэсний аюулгүй байдалд харш, Монгол Улсын нийт газар нутгийн 80 хувь бэлчээрийг хашаалах, малчид малаа уламжлалт аргаараа маллах боломжийг хязгаарлах асар хортой хууль 2023 оны 7 сарын 7-ны өдөр батлагдах гэж байгааг олон нийт эсэргүүцэж байна.

Ж.Бат-Эрдэнэ, Г.Тэмүүлэн, Л.Мөнхбаатар, Ч.Ундрам, Н.Ганибал нар өргөн барьсан тухайн хуулийн төслийг эргүүлэн татахыг шаардаж иргэд төрийн ордны гадаа жагссан юм.

Тэдгээр хүмүүс сүүүлийн үед тод ажиглагдах болсон хөлсний жагсагчдаас он ялгагдах нь ямар нэг улс төрч, гадны санхүүжүүлэгчдэд худалдагдахгүй бие даасан үзэл бодолтой нийгэмд тодорхой хэмжээгээр танигдсан судлаач, сэтгүүлч, нийтлэлчдээс бүрджээ.

Энэ асуудлаар эрх баригч намын төлөөлөл хоёр УИХ-ын гишүүний эсрэг тэсрэг байр сууриуд ихээхэн анхаарал татаж байна.

УИХ-ын гишүүн ЭЗХЯ-ны сайд Ч.Хүрэлбаатар:

Газартай холбоотой заалтууд одоогийн хуулинд зааснаараа бараг л байгаа. 60+40 жилээр эзэмшүүлэх ашиглах гэж байгаагийн эзэмшүүлэх гэдгийг хассан

УИХ-ын гишүүн ХЗБХ-ны дарга Б.Энхбаяр:

Одоо Газрын хуульд гадаадын иргэн, хуулийн этгээдэд газрыг 60+40=100 жилээр ашиглуулна гэдэг заалт байхгүй шүү❗️Таны санаачилсан Газрын хуулийн төслөөр Газрын хуулийн 44.5-г өөрчилсөн байна. Гэтэл хүчин төгөлдөр Газрын хуулийн 44.5-д ЭЗЭМШИХ гэдэг үг угаасаа байхгүй.

Нэгэнт байхгүй үгийг байгаа бөгөөд хасч байгаа гэдэг нь худлаа тайлбар болох нь нотлогдож байна. Үндсэн хуулийн 1-р зүйлийн 5 дахь “Төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд газрыг төлбөр, хугацаатайгаар болон хуульд заасан бусад болзол, журмаар ашиглуулж болно.” гэж заасны дагуу Газрын хуулийн 44.5-д “Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид энэ хуулийн дагуу газрыг тусгай зориулалт, хугацаа, болзолтойгоор ашиглуулах бөгөөд уг хугацааг Засгийн газар тогтооно.” гэдэг заалтыг Та “Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид Хөрөнгө оруултын тухай хуулийн 16.1.1-т заасан хугацаагаар(тэр нь 60+40=100 жил) газар ашиглуулж болно.” гэж өөрчлөхөөр оруулж ирсэн байна. Хөрөнгө оруулалтын тухай хуулиас газрыг ЭЗЭМШИХ гэдгийг нь хасаад газрыг АШИГЛАХ-ыг нь үлпээчихээр энэ 60+40=100 жилийн хугацаа Монгол Улсын иргэн, хуулийн этгээдэд хамаагүй, ганцхан гадаадын иргэн, хуулийн этгээдэд хамаатай болж үлдэж байна. Битгий бүх хүнийг хууль ойлгодоггүй, тэнэг маанаг мэт ойлго. Яахаараа гадаадын хуулийн этгээд Монгол хүнээс илүү хугацаагаар газар ашиглах хуулийн эрхтэй болох ёстой гэж”. Гэв.

Ч.ХҮРЭЛБААТАР, Б.ЭНХБАЯР НАРЫН МАРГААН ЮУ ХЭЛЭВ?

Сонгууль ойртож байгаатай холбогдон сөрөг хүчингүй үнэмлэхүй эрх мэдэлтэй МАН-ын УИХ-ын гишүүд, тойрог квот булаацалдан сандал суудлын наймаан дээрээ тохирохгүй байх тохиолдол их. Өөрөөр хэлвэл Баттөмөрийн Энхбаяр гишүүн шүгэл үлээхэд газрын хууль, хөрөнг оруулалтын тухай хуульд хуудуу, хор ихтэй заалт шургуулахаар завдсан Чимидийн Хүрэлбаатар сандран төрийн үйл ажиллагааг цэгцтэйгээр олон нийтэд мэдээллэх “дүр үзүүлдэг” тогтсон арга барилаараа шүүх, татварын асуудал дунд хавчуулан газрын тухай хуульд юу нэмж хасаж байгаагаа тодорхой бичээд зогсохгүй гадны ЭСЯ-ныхантай шөнө дөлөөр ярьсан асуудлаа бодит болгов уу гэх олон нийтийн хардлагыг батлаад өгөх шиг.

МОНГОЛЫН ГАЗАР НУТГИЙН 80 ХУВЬ ГЭГДДЭГ БЭЛЧЭЭР ХЭНД ЯАГААД ХЭРЭГТЭЙ ВЭ?

Нүүдлийн мал аж ахуйг хязгаарлах, гадны хөрөнгө оруулагчдад хэт дулдуйдсан ийм хууль ганцхан өдгөө батлагдахаар орж ирж байгаа юм биш. Өмнө нь 2019 онд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн санаачлагаар “Бэлчээр хамгаалах хуулийн төсөл”-д ҮАБЗ-ийн шинжээчид “...Нүүдлийн мал аж ахуйг устгах зорилготой, гаднаас санхүүжилт авсан байж болзошгүй, ҮАБ-д харш” гэж үзэн дүгнэлт гаргаж байжээ.

Бэлчээрийн тухай 2007 оноос мөрдөгдсөн өмнөх 7 хуулийн төслүүдэд бэлчээрийн эрхийг эзэмшүүлэх, ашиглуулах хэлбэрээр зохицуулахаар тусгаж байсан бол УИХ-ын гишүун Г. Тэмүүлэнгийн санаачилсан хүүлийн төсөлд бэлчээрийг эрчимжсэн мал аж ахүй эрхлэх зориулалтаар ашиглуүлахаар шинээр тусгасан байв. Үүнд түүхч, хуульч, судлаач доктор, генерал, хурандаа нараас бүрдсэн ҮАБЗ-ийн шинжээчид дүгнэлт хийхдээ “...Байгаль цаг уурын нөхцлөөс шууд хамаарч нүүдэл хийдэг, байгалийн хуүлийн шалгуураар олон зуун жил зохицуулагдаж ирсэн нуудлийн соёл иргэншил, бэлчээрийн уламжпалт мал аж ахуйг захиргааны аргаар удирдан зохицуулах хууль гаргах шаардлагагүй болно…” Гэж үзсэн юм.

ЯАГААД ГАДНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ НАРТ АШИГТАЙ МАЛЧДАД АЮУЛТАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГДДАГ ВЭ?

  1. Аливаа гадаадын хөрөнгө оруулагч өөрийн бизнесээ бусад орны газар нутагт амжилттай явуулахын тулд зайлшгүй газар эзэмших, ашиглах, өмчлөх шаардлага тулгарна

  2. Гадаадын иргэн, аж ахуй нэгж Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа эрхлэхийн тулд хуульд нийцэх ёстой. Иймд хуульд өөрчлөлт оруулах өөртөө таатай орчин бүрдүүлэхийн тулд УИХ-ын гишүүн гэх мэтийн эрх мэдэлтэнд лобби, шахалт үзүүлэх маягаар ажилладаг тохиолдол их.

ГАЗРЫГ ЯАГААД ГАДААДЫН ИРГЭНД 100 ЖИЛЭЭР АШИГЛУУЛЖ БОЛОХГҮЙ ВЭ?

  1. Аливаа улсын газар нутаг бол тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгаа. Тусгаар улсын газар нутгийг гадаадын иргэн хашиж, эдлэж ашиглах нь бэлчээрийн мал аж ахуй зонхилж, хүн амын нэлээд хэсэг нь уудам газар нутагтаа тархан суурьшиж газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг хангадаг үндэсний онцлогтойн хувьд нүүдлийн соёл ахуйгаа хамгаалах, хүн амын хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах, уламжлалаа хэвээр нь хадгалах зорилтоо хангах хойч үеийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлага байх ёстой

  2. Хэрэв ямар нэг сууршмал, хөрөнгө чинээ ихтэй хүн малчдын малын бэлчээрийг хашаалах, газарт мал орсон тохиолдолд зөрчил үүсэхэд давуу байдлаа ашиглан малчныг хохироох гэх мэтийн асуудал даамжирсаар байвал Монгол үндэстний оршин тогтнохын баталгаа болдог нүүдлийн соёл иргэншил алдагдах үйл явц улам хурдасна.

  3. “Нүүдлийн соёл иргэншлийг хадгалан тээж, өнөөгийн сонгодог хэмжээнд хүртэл хөгжүүлсэн ард түмэн бол монголчууд билээ. Бидний амьдран буй тал нутгийн газар зүйн байршил, газрын гадаргуу, хөрс ургамлын бүтэц, дөрвөн улиралтай цаг уурын өвөрмөц нөхцөл нь бэлчээрийн мал аж ахуйд тохиромжтой, газар тариалан эрхлэхэд төдийлөн таатай бус нутаг юм. Тэгээд ч Монгол Улс, монгол үндэстний дархлаа, бусад үндэстнүүдээс ялгарах нэг онцлог нь олон мянган жилийн уламжлалтай нүүдлийн соёл иргэншил, бэлчээрийн мал аж ахуй юм. Бэлчээрийн мал аж ахуйг эрхлэх арга нь байгаль орчинд хор хөнөөлгүй, хүмүүс байгаль орчинтойгоо зохицон амьдрах төгс боловсорсон арга юм. Монгол Улс, малчин иргэдийн хувьд бэлчээрийн ашиглалт, хамгаалалт нь стратегийн ач холбогдолтой асуудал болно. Энэхүү онцлогыг үл ойлгох гадаад орны болон одоогийн харьжсан сэтгэлгээтэй монгол хүмүүс Монголын газар нутгийн ихэнх хэсэг нь эзгүй хоосон, гурван сая хүнд дэндүү ихэдсэн гэж боддог. Угтаа энэ нь хоосон газар биш харин монгол соёлын орших орон зай, түүний нэгэн суүрь үндэс болсон малын бэлчээр юм. Нүүдлийн, бэлчээрийн мал аж ахуйн уламжпал нь “монгол соёл цогцолсон орон зай”-г бүрэлдүүлж байдаг. Малчин өрхүүд тус тусын идээшиж дассан нутагтаа дөрвөн улиралд буйр сэлгэн нүүж, бэлчээрийн мал аж ахуй эрхлэн амьдардаг бөгөөд Монгол Улсын бүх үеийн түүхэнд бэлчээрийг захиргааны аргаар “хашаалан хаасан” хязгаарлалт байгаагүй.” /ҮАБЗ-ийн шинжээчдийн дүгнэлтээс 2019 оны 10-р сарын 11/

Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал

1.1.2.Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхолд монголын ард түмэн, соёл иргэншил оршин тогтнох, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэр, хил хязгаарын халдашгүй байдал болон бүрэн бүтэн байдал, үндэсний эв нэгдэл, үндсэн хуульт байгууллын аюулгүй байдал, эдийн засгийн бие даасан байдал, экологийн тэнцвэрт хөгжил багтана.

НИЙТЛЭЛЧ ДОРЖСҮРЭНГИЙН ЭНХБАТ


Сэтгэгдэл

Бат [192.82.65.182] 2023-07-06 10:27:14

МОНГОЛЫН уламжлалт гэсэн юм бүхнийг өөрчилж болохгүй гэдэг ойлголтоосоо салах хэрэгтэй болоод байнаа.ялангуяа энэ нүүдлийн мал аж ахуй,нүүдэлчин золбин тэнэмэл амьдралаасаа салмаар бна,малчид өөрсдөө ч сайхан амьдарч чадахгүй бна.улс оронд ч нэмэр болохоосоо өнгөрлөө,тэдэнд ямарч ирээдүй харагдахгүй бна.яаралтай өөрчлөхгүй бол ийм байдлаар угаасаа үргэлжлэх боломжгүй бна.Байгаль дэлхий маань аяндаа маш их өөрчлөгдөж бна.бэлчээрийн мал аж ахуй явахгүй нь тодорхой болсныг зоригтой хүлээн зөвшөөрөх хэрэгтэй,

зочин [183.177.99.226] 2023-07-06 10:06:17

Монголын төр Тэнэг Мулгуу ард иргэд нь наадам гээд согтуурч мансуурч байх үеээр нь Монгол улсын нутаг дэвсгэрийг Америкин нэгдсэн улс Канад Англи улсуудад эх газар нутгаа найр тавин Монгол улсын Гадаад өрийнхөө төлөөсөнд өгөх гэж байна Нийт Монголчууд наадам гээд санарч байх хойгуур газар нутгаа гадныханд найр тавин өгөх хуулиаа нэн яаралтай батлах гэж байна Тэнэг мулгуу мухар сүсэгтээ авсан Үхэр Монголчууд удахгүй эх газаргүй болж эх нутгаасаа хөөгдөх цаг зөвхөн л цаг хугацааны асуудал болж байна Магадгүй 2030 оныг хүлээхгүйгээр бид эх нутгаасаа хөөгдөх нэээ

Зочин [66.181.161.213] 2023-07-05 21:27:19

Жаахан бүдүүн тойм болжээ. Түүнээс буруу хууль биш. Ер нь малчид гэж хэн юм бэ? Хамаг бэлчээрийг тахлаж, бусдынхаа боломжийг хумслаж байдаг тэд ямар дархан эрхтэй юм бэ? Одоо тэгэж эрх тааваараа байдаг цаг өнгөрсөн. Хөцөөлөх хэрэгтэй. Нүүдлийн мал аж ахуйг жаахан эмхлэх цаг болсон. Бэлчээр ашигласны татвараа төлцгөө. 1 малчин 3 ам километр газарт малаа бэлчээ.

Зочин [202.126.90.11] 2023-07-06 09:23:20

Чи мах идэхээ болиод, өвс ногоо идэж амьдар.

Зочин [66.181.160.22] 2023-07-05 16:28:11

ЧИМЭДИЙН ЭНЭ ХОШНОГО АМ ЦАРАЙЛСАН ХҮРЭЛБААТАР ХУЛГАЙЧ ЕР НЬ ЯАГААД МОНГОЛЫН АРД ТҮМЭН, ҮНДЭСНИЙ АЮУГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ЗҮЙЛ ХУУЛЬЧЛАХ ГЭЖ УЛАЙРААД БАЙПАГ ЮМ БОЛДОО. ХУРДХАН ҮХЭЭСЭЙ МУУ ӨГӨР ХӨСРИЙ ТОЛГОЙЛСОН МАЛ

Зочин [192.82.80.118] 2023-07-05 13:22:17

Өмхий малчдын нус нулимсыг холино гоёл гоё

Ardhvv [74.96.0.11] 2023-07-06 03:26:34

Chamshig hytad mah bvv id hytaddaa ochij umhii nogoo huusun mantuugaa id za


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.