ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР МОНГОЛ УЛСАД 263.712 ЖУУЛЧИН ИРЖЭЭ
Монгол Улсад 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс долдугаар сарын 5-ныг хүртэл 263,712 жуулчин иржээ гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ.
Ирж буй жуулчдын 46,48 хувийг ОХУ, 17,74 хувийг БНХАУ, 14,01 хувийг БНСУ-ын жуулчид эзэлж байна.
Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” хэмээн зарлаж, гадаадын жуулчдыг хүлээн авах бэлтгэлээ эрчимжүүлэн, аялал жуулчлалын салбарыг хөгжлийн тэргүүлэх чиглэл болгон эдийн засгийн өсөлтийг хангах зорилт тавиад байгаа юм. Салбар яамны зүгээс 2023 онд нэг сая жуулчин хүлээж авах зорилт тавиад байгаа билээ.
Сэтгэгдэл