Үер усны далан, суваг хааж газар олгосон, барилга барьсан албан тушаалтнуудыг АТГ-т шалгуулах үүрэг өгөв

Aдмин / Нүүр

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сэлбэ гол, Дунд голын бүсэд барилга, орон сууц барьж буй зарим газарт очлоо.

Сэлбэ голын ус хальж, үерлэхэд хамгийн их нөлөөлж байгаа зүйл нь эрэг дагуух барилга, орон сууцны хорооллууд гэдгийг УОК, НОК-ийн удирдлагууд онцлов.

“Усан парк” буюу сүүлийн үед иргэд “Авлига хороолол” гэх болсон барилгын талбай нь дунд голын урсцыг сааруулж байгаа учир УОК, НОК-ийнхон эхний ээлжид “Нарны зам”-аас урагшаа Соёмботой хөшөө хүртэлх авто замын гүүрэн байгууламжийг сэтэлж усыг голдирлоор нь урсгах арга хэмжээ аваад байгаа аж.

20О8 онд анх газар олгох зөвшөөрөл авахдаа “Усан парк” барина хэмээн газрын болон барилгын зөвшөөрөл гаргуулсан ч сүүлдээ орон сууцны хороолол барьж эхэлсэн. Сүүлийн жилүүдэд шат шатны шүүх дамжиж цаг хожсоор өнөөг хүрсэн гэдгийг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар хэллээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УОК, НОК-ын удирдлагуудад дараах үүрэг чиглэлийг өгөв.

Үер усны далан, суваг, шуудуу хааж газар олгосон, барилга барьсан, холбогдох зөвшөөрөл олгосон албан тушаалтнуудыг АТГ болон холбогдох хууль, хяналтын байгууллагад яаралтай өгч шалгуулах, шаардлагатай тохиолдолд барилга байгууламжийг нураах үүрэг өгөв.

Мөн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг аймаг, нийслэл, дүүрэг, орон нутгийн удирдлагууд өгдөггүй байх хууль санаачлах, БХБЯ-ны Газрын харилцаа, геодез, зураг зүйн газрыг түр хугацаанд Ерөнхий сайдын дэргэд ажиллуулах, гэр хорооллын үерийн аманд байрладаг айл, өрхүүдэд онцгой анхаарах, халдварт өвчин тархахаас сэргийлж ариутгал, халдваргүйтгэлийг шуурхай хийхэд анхаарахыг үүрэг болгов.


Сэтгэгдэл

Асуулт. [66.181.160.123] 2023-07-07 11:01:57

Ерөнхий сайд аа, нийслэлийн Засаг даргаа. Зурган дээр яг хойно чинь өндөөөр байшин байна. Дунд голоос 5-хан метрийн зайнд барьж байна. Энэ байшинг ТА ХОЁР НУРААЖ чадах уу? Та хоёрын хоншоор үүнд ХҮРЭХ ҮҮ? Үерийн бүсэд баригдаж байгаа байшин байна ш дээ.

Зочин [203.23.49.170] 2023-07-07 09:47:05

Нэг л их АТГ-т шалгуулна гэсэн юм. Шалгаад үр дүн гардаг бол хамаа алга да.

Зочин [66.181.160.118] 2023-07-07 09:15:14

МИЕЭГИЙН ШЭЭС ЭНХБОЛД, ҮХДЭНЛ МӨНХБАЯР,УЛААН ХАЦАРТ БАТБАЯР НОВШ, САМАРСАЙХАН НАРТ ХАРИУЦЛАГА ТООЦООРОЙ ЯЛ АСУУГААРАЙ

Зочин [192.82.74.177] 2023-07-07 00:01:48

usuhuus ulun yavsan amitan mur tumnii buyaniig ulun nudree hovdoglon zoogloj huurhii amitan shkaf shig ch yum shig neg harahad hun geheesee robot mashin shig boljee.kkk

Гаа [202.126.88.216] 2023-07-06 23:14:17

Нэрнээс нь ойлгохгүй байна уу Авилга хороолол оо Авилгачаа!!!

Зочин [150.129.141.186] 2023-07-06 21:41:15

Маш зөв үүрэг нь ажил хэрэг болоосой гэж залбирья.

Зочин [192.82.73.35] 2023-07-06 21:10:33

Их л баяр баясгалантай байгаан байна

Австралийн туршлагыг харгалзаач. [139.5.216.179] 2023-07-06 20:25:45

Ер нь Австралийн Канберра нийслэл хотын туршлагыг бодолцооч. Хотын төвд нь "Засгийн гурвалжин" гэдэг 10км х 10км хэсэг газар бий. Энэ газарт ЮҮ БАРИХЫГ Канберра хотын захиргаа МЭДДЭГҮЙ. Юү барихыг ГАГЦХҮҮ Холбооны улсын парламент ШИЙДДЭГ. Тус газарт ХОЛБООНЫ УЛСЫН парламент, Дээд шүүх, Засгийн газар, яамд, ЭСЯамд, Цэргийн болон Цагдаагийн дээд сургуулиуд байрладаг. Монголд тийм ялгаатай зохицуулалт байж болдоггүй юм уу?

Хариуцлага жинхэнээр тооцож чадах юм уу? [139.5.216.179] 2023-07-06 20:11:16

М.Энхболдыг хариуцлагад татаж, буруугий нь хүлээлгэж чадах юм уу? ҮГҮЙ Ш ДЭЭ.. Зүгээр л жулдракуудыг АТГ-аар байцаалгаад л, тал хүрэхгүй хувьд нь торгууль мэтийн арга хэмжээ авна. Тэгээд л боллоо. Тэгээд ч сонгууль дөхөж байна, их шуугиан тарьж болохгүй.

Зочин [192.82.74.177] 2023-07-06 23:56:02

Ter avilaga horoolol gegchiin gazriin zuvshuurliig Bam-Uul,Amarsaihanii ued l ugugdsun baih shuu. Gehdee erh medel baina daa.gazar olgoson on sar udriig hoishluulj neg hund naah gej DANH udriin bodol shunii zuud bolood l baih shig.kkkk

Зочин [66.181.166.196] 2023-07-06 17:25:26

Хэлэх амархан хийхэд хэцүү л гэдэг дээ, харж л байя даа Ганц ч албан тушаалтанд хариуцлага тооцож, голын гольдролд баригдсан хороолол битгий хэл ганц барилга ч буулгаж чадахгүй хоосон ам гээд хэлчихэд нэг их зөрөхгүй байх аа

Zochin [66.181.161.188] 2023-07-06 17:21:33

Awilga Horoololiig nuraah heregtei


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.