Улсаа тоногчдын шунал үндэсний аюулгүй байдлын хэмжээнд нэгэнт хүрчээ

Aдмин / Нүүр

1,5 сая хүнтэй нийслэл хот үерийн устаар түрэгдэн өтгөн шингэндээ автлаа. Байгалийн хүчин зүйлийн нөлөө их ч анхнаасаа төлөвлөлтийн алдаатай, авлигалын наймаатай газраар байшин барилга ихээр барьж усны голдирол урсац өөрчлөгдөн үерийн усанд хотыг автуулсан нь хэнд ч ойлгомжтой боллоо. Өнөөдрийн үйл явдлуудаас ажиглахад хотын удирдлагууд зохион байгуулалт болхи хэдий ч мэргэжлийн байгууллагуудын хүчин чармайлт, жирийн алба хаагчдын махруу зүтгэлээр хүний амь хараахан эрсдэлгүй ч эд хөрөнгийн хохирол тоймоо алдаж мэдэхээр байна.

Авлигалын үер байгалийн аадар хоёр нийлээд Улаанбаатар хотыг живүүлчих шахаж байхад эрх баригч намынхан төрийн нэрийг популизм болгож гамшгийн эрсдэлийн үед хүртэл өөрсдийн улс төрийн тоглолтоо хийгээд авч байгаа нь дэндүү харгис байлаа.

УОК, НОК хоёр дарга нарынхаа зохион байгуулалтаар л хангагдаад цэгцтэй ажиллаж байгаа үйл явц дээр хотын дарга, Ерөнхий сайд хоёр нэг их худлаа цэргийн дүрэмт хувцас өмсөж гарч ирээд сайн менежерийн дүрд тоглох хэр зохимжтой юм бол? Бас болоогүй камерын өмнө маасайж,шүүхийн тогтолцоог муулсан дүр үзүүлээд өнгөрсөн жилүүд рүү өнөөгийн бузар булайгаа цацаад хаячих…

Өрөвдөм энэ байдал дээр нэмээд авлига хорооллын аархуу баярхуу өнгөлөг мөнгөлөг эзэн хотыг усанд автуулах шалтгаан гэгдээд буй өөрийн эзэмшлийн барилгыг буруугүй мэтээр мэдэгдэл хийгээд авсан нь олон хүний эгдүүг хүргэжээ. Энэ бүхнээс нийслэлийн авлигалын хар сүүдэр борооны устай холилдон хот дундуур бодитоор урсахад улсаасаа хулгайлж баяжигч этгээдүүдийн арвин шунал аюулын хэмжээнээс хальжээ гэхэд хилсдэхгүй.


Сэтгэгдэл

Сайхан шалтаг гарч ирж байнадоо. [139.5.216.179] 2023-07-08 10:56:26

Одоо тэгээд ирэх жилийн сонгуулиар нийслэлийн слнгогчдыг.молигдох сайхан сэжүүр гарч ирлээ. Юү л хүсч асуувал дарга нар өөдөөс нь " Уг нь хийнэ гэж төлөвлөж байсан юм. Даан ч 2023 оны үерийн уршгийг арилгахын тулд бүх мөнгөө зарчихлаа" гээд л сайхан бүлт үсрэндээ. Харж л байгаарай

Зочин [192.82.85.60] 2023-07-09 07:16:01

Яг тэгнэ, уг нь ковид их буруутай байсан ш дээ ккк

Улсын төсвөөс л хохирлыг арилгах байлгүй. [139.5.216.179] 2023-07-08 10:48:53

Одоо тэгээд хохирол алдагдлыг төлөх болохлээр тэд алга болчихно, зөвхөн төр л дангаар хариуцаж нөхөн төлбөрийг төлнө. Шаварт унасан шарын эзний үүрэг төрийн байгууллагт ноогдно. Харж л байгаарай. Ердийн татвар төлөгчидийн мөнгө явна.

Иргэн [202.126.90.105] 2023-07-08 10:15:11

Төр, иргэд: би л болж байвал бусад нь хамаагүй гэсэн тархины авилгаас салахгүй бол Монгол Улс хөгжихгүй.

Зочин [185.17.14.116] 2023-07-07 21:17:15

Голын эрэг дагуу битгий амьдар гэж сануулаад байхад гэр хорооллынхон үгэнд ороогүй. Тиймээс үерт автсан айлуудад юу ч битгий өг!

Зочин [202.126.89.207] 2023-07-07 18:26:29

Туул. голын дагуу баригдсан бүх барилга газар олголтонд шалгалт хийж цуцлах хэрэгтэй. Бүх хохирлыг авилгал авч зөвшөөрөл өгсөн албан тушаалтан, газар зарсан засаг дарга нараар талүүлж бүх хөрөнгийг нь хураа. Ард түмэн энэ авилгалтын барилгын хохирлыг хэдэн үеэрээ төлөх нь

Зочин [103.5.140.190] 2023-07-07 12:39:24

30жил МАхН үеийн хүмүүс улсыг удирдлаа.Одоо жинхэнэ Ардчиллын үеийн 20-35 насныхан удирдаж үзүүлмээр бн.

Ягшдээ. [139.5.216.179] 2023-07-08 10:49:58

Яга шүү дээ!

irgen [202.9.41.10] 2023-07-07 12:24:17

MANAN giin hulgaichuudaas bolj ard tumen ydarch bga.Terbumaar idsen hulgaichuud Terelj.Nuht.BogdUul.ali shan gazriig 00 mungeer avaad.hulgain mumgeer ord harsh barisan nuhduudees bolj usni ursgal eerchlegdej.ard tumen emch.hurengeeree hohirch bn.Ene uh ajild 77 hulgaich.ene olon gandangiin lam.Alia hoshingiin nuhduudiig bugdiig daichil.Gachuurtiin Chinbatiig Nomintoi n shoroo.chiluu zuulgej ajil hiilge.busdaar bid diilehgui.Sumtai bazaraa zailuul.

Зочин [66.181.181.58] 2023-07-07 10:19:13

тиймшдээ 30жилд ийм л хот байгуулжээ


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.