AQUA Garden буюу "авлига хороолол"-ын захиалагчид гэрээгээ цуцалж эхэлжээ

Aдмин / Нүүр

Үргэлжлэн орсон борооны улмаас нийслэл дундуур урсдаг Сэлбэ, Туул, Дунд гол үерийн түвшинд хүрсэн. Гол дагуух зарим хэсэг усанд автаж, Сэлбэ голын далан нь зарим газраараа сэтэрч орон сууцны доод давхрууд усанд автаад буй. Олон нийт үүний буруутныг Голын голдирлыг шахаж “S Outlets” дэлгүүрийн барилга барьсан, "Ривер Вилла" гэгч хотхон барьсан явдал, мөн дунд голын урсацыг сааруулж байгаа “Усан парк” буюу “Авлига хороолол” гэгч барилга гэж үзэж буй.

Өчигдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон УОК, НОК-ын удирдлагуудад ч газар дээр үзэж, танилцан ийн дүгнэсэн юм. Тодруулбал Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ Үер усны далан, суваг, шуудуу хааж газар олгосон, барилга барьсан, холбогдох зөвшөөрөл олгосон албан тушаалтнуудыг АТГ болон холбогдох хууль, хяналтын байгууллагад яаралтай өгч шалгуулах, шаардлагатай тохиолдолд барилгыг нураах, мөн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг аймаг, нийслэл, дүүрэг, орон нутгийн удирдлагууд олгодоггүй байх хууль санаачлах үүргийг УОК, НОК-ын удирдлагуудад өгөв.

Үүний дараа "Авлига хороолол" буюу AQUA Garden төслийг хэрэгжүүлж буй “М Энд Жи констракшн” ХХК-ий захирал н.Амарбаясгалан гэгч этгээд гэнэт мэдэгдлээ нийгмийн сүлжээнд байршуулав. Мэдэгдлийн бараг тал хувьд нь ямар учиртайг бүү мэд, УИХ-ын гишүүн Г.Дамдинням руу утга учиргүйгээр дайран ханхалзлаа.

Харин мэдэгдлийнхээ сүүл хэсэгт: “ 1960 оны сансрын зургийг олоод хэн ч харж болно. Өнөөдөр Дунд голын голидролыг буй “М Энд Жи констракшн” компани болоод өөр хэн нэгэн нэг мм, нэг см ч өөрчлөөгүй. Байгаль өөрөө урсаад яваад, байгаль өөрөө зохицуулаад ирсэн тэр голидрол яг л тэр хэвээрээ байгаа. Гэтэл голын голидрол өөрчиллөө, голын голидролыг боож, хааж, үерийн далан барилаа гэж сийх ч үгүй худлаа мэдээлэл цацлаа. 2011 онд Дунд, Сэлбэ гол дээр үерийн далан барьсан. Ингэхдээ нэг ч голын далан руу орсон зүйл байхгүй ээ... Өмнө нь манай компаний эзэмшил газар дээр үерийн ус орж ирсэн зургийг сошиалаар сэвээд байна лээ. Энэ ямар учиртай юм гэхээр 2015 оноос Замын Цагдаагийн призер дээр баригдсан олимпийн гүүр буюу шинэ гүүрний ажил баригдахтай холбоотой ажлаар шинэ гүүрийг бүхэлд нь хаасан.

Ингэхэд Энхтайвны гүүрний нэвтрэх чадал бага учраас дахин нэг зам яаралтай хэрэгтэй гээд “М Энд Жи констракшн” компаний төсөл хэрэгжүүлж байгаа усан паркийн хэсэг дээгүүр Соёмботой хөшөөнөөс Нарны зам орох хэсгийг сэтэлж, дундуур нь түр зам барьсан юм. Зам барихдаа хоёр том алдаа гаргасан. Нэгдүгээрт, усны урсацыг боогдуулах, хэвийн урсацыг нь алдагдуулахаар маш жижиг хэмжээний хоолой түр тавьсан. Энэ хоолой нь усыг бүрэн нэвтрүүлж чадахгүй учраас ус хальсан, халихдаа үерийн даланг нь дундаар нь сэтэлчихсэн учраас үерийн ус давж орсон юм. Тэгэхээр худлаа эвлүүлсэн бичлэг явуулаад, AQUA Garden хотхон руу ус орж байгаа мэтээр иймэрхүү зүйл тараахаа та бүхэн болино уу?” гэсэн юм.

Энэ бичлэг нийгмийн сүлжээнд тавигдсан цагаасаа иргэдийн бухимдал, эгдүүцлийг ихэд хүргэв. Энэ бүхний ард юу болж байгаа вэ?

Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ шаардлагатай тохиолдолд барилгыг нураах үүргийг иргэдэд өгсний дараа тус хотхоны захиалагчид сандралдаж эхэлжээ. Учир нь үер, наадмын дараа уг барилгыг нурааж магадгүй улс төрийн нөхцөл байдал үүссэн тул мөнгөө эртхэн олж авья гэж хэн ч гэсэн бодох нь аргагүй. Гэтэл тус компаний захирал гэх бизнесийн бараг л анхан шатны мэдлэггүй шахуу үл таних залуугийн ойворгон, хэрэглэгч, захиалагчиддаа хандах, тэдний эрхийг хамгаалах гэхээсээ илүү хэт улс төржсөн, УИХ-ын нэр бүхий гишүүн рүү дайрсан тэнэгдүү мэдэгдэл “AQUA Garden” төслийн захиалагчдийн эргэлзээг нэг мөр болгожээ. Одоо тус төслийн захиалагчид “М Энд Жи констракшн” компанитай байгуулсан орон сууц захиалгын олноороо гэрээгээ цуцалж эхэлсэн байна.

Э.Батаа

Эх сурвалж: Сонин.мн


Сэтгэгдэл

ЗОЧИН [103.10.21.10] 2023-07-09 14:04:53

ЗАХИАЛАГЧИД ЗАХИАЛГАА ЦУЦАЛЖ МӨНГӨӨ БУЦААЖ АВАХ ХЭРЭГТЭЙ. ЭНЭ БАРИЛГУУД ОДОО БӨХ БАТЫН ЯМАРЧ БАТАЛГАА БАЙХГҮЙ. УСАНД АВАГДАХЫН АЮУЛ, ЭНЭ НЬ БУСДАД ЯМАР АЮУЛ УЧРУУЛАХЫГ САЯ ХАРЦАГААЛАА. ДАХИН ҮЕРТ АВТАХ, ЯЛИМГҮЙ ГАЗАР ХӨДЛӨЛТӨНД НУРАХ ӨНДӨР МАГАДЛАЛТАЙ БОЛСОН. "AQUA ГАРДЕН" ТӨСӨЛ ХЭР-Ч АМАРБАЯСГАЛАН ГЭХ ХОГ ЮУ ХУЦААД БНА ВЭ. ЧИ АВСАН ГАЗАРТАА ЗОРИУЛАЛТААР НЬ ГАНЦ "УСАН ПАРК" БАРИХ ЁСТОЙ БАЙСНЫГ ЗӨРЧИЖ 25 ДАВХАР ОЛОН СУУЦУУД БАРЬСАН. 2 ТАЛЫН ЭРГИЙН ГОЛЬДРОЛ ӨӨРЧЛӨГДӨӨГҮЙ БАЙЖ БОЛОХ Ч ЧИ ГОЛЬДРОЛ ДОТОР НЬ БАРИЛГАА БАРЬЧИХСАН БАЙЖ ЮУ ДОНГОСООД БГАА ЮМ БЭ. ЧИ БАРИЛГУУДАА НУРААН БУУЛГАЖ ХОГ НУРАНГИЙГ НЬ ЗАЙЛУУЛЖ БАЙГАЛЬ ОРЧНЫГ АНХ БАЙСНААР НЬ СЭРГЭЭЖ ӨГӨХ ЁСТОЙ, ШҮҮГЧ ОЮУНГЭРЭЛ, ХОТЫН ДАРГА СУМЪЯАБАЗАР НАР, БУСАД ЧИНИЙ АВИЛГАЧИД Ч ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН ТОМ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЁСТОЙ ШҮҮ.

Зочин [103.229.122.145] 2023-07-09 16:19:48

МОНГОЛ [202.55.188.40] 2023-07-09 11:12:53

Эрт л бүгд ярьж хэлж анхааруулаад байсан да. Нураах ёстой гээд. Хүчээр барьсан энд их бохир мөнгө явж байгаа да. Цаад мөнгөний эзэдийг нь ил болгох хэрэгтэй.

Зочин [103.229.122.165] 2023-07-09 07:34:14

Нисэх, яармагт л баыр авах нь зөв юм байна даа!

Зочин [64.119.19.175] 2023-07-08 14:53:52

Энэ хотын замбраагуй газар олголтын эхийг тавьсан 2 хун бдаг Энхболд бадамжунай эд нар л хятад монголгуй зарсан одоо том аюул хятадуудын барьсан стандарь бус барилагын асуудал ба туруучээсээ нурах нь холгуй чанөргуй барилгыг яах уу гэдэг асуудал босч ирж ба

иргэн [139.5.216.198] 2023-07-08 07:41:23

Подвальдаа машин тавихгүй бол машин усанд автахгүй байх талтай. Цахилгааны тоног төхөөрөмж усанд автвал таслах нь зүйн хэрэг. 20 давхарынхан шатаараа хэд хоног алхах байх турж жин хөнгөрөх сайн талтай юм шиг байна.

ЗОЧИН [59.153.86.88] 2023-07-07 22:57:20

1990 оны дунд үеээс хойш М. Энхболд ,Бадамжунай гэх хүмүүс хотыг удирдаж хот төлөвлөлт газар олголт мөнгө олох хэрэгсэл болж маш их муу үр дагаварууд гарч эхэлсэн

Зочин [202.9.40.31] 2023-07-07 19:34:02

Юу гэж нураахав дээ Батаа минь. Зүгээр л алдаан дээр хөөрцөглөх хүмүүсийн сэтгэлд нийцүүлж сенсаацыг дарах намжаах арга байхгүй юу даа. Гүйцэтгэх захирал, хөрөнгө оруулагчид нь сэтгэл гутралд ороод 23 давхарын хоосон бетон өрөөнд архи ууцгаад уйлцгааж байна гэвэл бүр сүртэй юм бишүү, күкүкү

Зочин [103.161.242.70] 2023-07-07 19:13:24

Нураагаад усны голдрилоо байранд нь оруул

Зочин [213.55.222.9] 2023-07-07 14:55:21

Нисэх яармаг шиг сайхан эрүүл агаар шинэ хөрстөй газар алга

Зочин [192.82.85.97] 2023-07-07 14:59:42

Бөөн түгжрэлш дээ

зочин [192.82.70.238] 2023-07-07 14:52:24

Энэ хорооллын захиалагччид маш сайн сэлж сурах, мөн гэртээ хийлдэг завьтай байх хэрэгтэй болно до.ккк

Зочин [66.181.191.222] 2023-07-07 14:22:19

Италийн Венецийн барьсан аргаар барьж чадах юм уу. Тэр чинь чулуун байшингууд байгаа шүү

Зочин [202.55.188.39] 2023-07-07 14:03:58

яг гол урсдаг бөйсан, хөрс нь гулгамтай газар барьсан тул хэзээ нэгэн цагт нурж унах нь тодорхой шүү

Монгол [46.114.150.41] 2023-07-07 13:00:34

Тэнэгтээд байгаарай үхэр монголчуудаа ! Италийн Венец хот усан дотор байгаад өчнөөн олон зуун жил боллоо , муудсан юм алга. Улаанбаатар яагаад Усанбаатар байж болдоггүй юм бэ?!

Зочин [202.126.88.210] 2023-07-07 23:19:20

Үхэр минь чи Венецэд олон давхар Авлига хороолол харсануу?

Зочин [103.57.93.117] 2023-07-07 17:49:54

Шаааал өөр технологи, олон давхар байшингүй шүү. Мэддэг юмаа судалж байж хуцаж сурвал их зүгээр.

Зочин [202.131.229.122] 2023-07-07 14:50:58

Тэнэгт олон айлын амьдрал сүүрч байна

Зочин [202.126.90.108] 2023-07-07 13:13:08

Өөрөө монгол биш юм уу? Тэр усан дотроо өөрөө амьдар даа

Uer [202.126.88.181] 2023-07-07 12:54:20

Gaihaad baih yum buh uls orond golinhoo deregduur baishin barisan baih yum yagaad manaih boldoggui yum be tehinloogoo saijruulaad barilga barihad yaval gejdee ankhnaasaa zamaa zuv taviad usni usgalig haagaagui bol yu gej engij usand avtah yum be

zov [133.13.88.197] 2023-07-07 12:28:59

yu barina geed yu barichixaad bgam be gej asuuh yumsan. aqua park iim baidag yumu ?geed asuuchaachee

hi [202.126.90.154] 2023-07-07 12:27:49

жил болгон ийм бороо ороод байвал яахуу. хөрс гулгалт үүсвэл олон байшин нурах эрсдэлтэй. тэр болгонд төсвийн зардлаар бас төрийн албан хаагчид зовж ажиллах ёстой юу. эртхэн дээр нь шинэ баригдаж байгаа барилга хууль бус газар олглтоо цуцалсан нь зөв байх

Зочин [66.181.165.93] 2023-07-07 12:18:35

мөнхийн усанд бна гэвэл болж л бна ха ха ха

Зочин [203.98.76.9] 2023-07-07 12:03:18

Энэ барилгын эзэн юу ч яриад нэмэргүй болсон. Голын гольдрол дагуу барьж байгаа барилга биш барьсан барилгын оршин суугчид орон сууцаа яах вэ гэдэг асуудал гараад байна

Зочин [203.98.76.249] 2023-07-07 16:02:45

авилгачид нь ил боллоо шоронд илгээ. сумка нэн тэргүүнд явна

Зочин [202.9.40.50] 2023-07-07 11:41:15

Байгалийн бүтээсэн голын голдрилыг өөрчилж барилга барина гэж юу байх вэ. Энэ авилга барилгын хурдан буулгаж, дунд гол, Туул гол, Сэлбийн голдрилыг хаасан бүх барилга, байгууламжийг нураах хэрэгтэй. Тэгэхгүй бол бүх хотоороо усанд живэх нь ээ

Зочин [202.9.40.235] 2023-07-07 11:39:26

Зөв!Гэрээгээ цуцлах хэрэгтэй!ухаалаг захиалагч бол урьдчилж бүх талаас нь харж байж захиалах эсэхээ шийдэх ёстой юм !12 давхар орон сууц доороо цөөхөөн багана тулгууртай байна гэж бас сошл-__р зарлаад байсан ! Одоо энэ их подвал нь живсэн байшингууд !Газар хөдөлбөл тэсэх үү?

Иргэд [202.55.188.104] 2023-07-07 11:32:12

ЮУ ТАРИНА ТҮҮНИЙГЭЭ ХУРААНА ГЭЖ ЯАСАН ҮНЭН ҮГ ВЭ ИРГЭД ЯАЖ Ч ЭСЭРГҮҮЦЭЭД ХУЦ2 ГЭЭЛ ОРОН СУУЦ БАРЬСАН ХОХЬ ЧИНЬ

Зочин [202.70.46.20] 2023-07-07 11:29:16

Zuv bugdeeree tsutslaarai

zochin [202.55.188.83] 2023-07-07 11:28:57

Olon hunii ami nas eruul mendtei holbootoi asuudal shuu nuraah heregtei

Сүхээ [202.21.111.13] 2023-07-07 11:27:33

Бүгд гэрээгээ цуцал. Хэн ч одоо наад байранд чинь орж хэзээ нэг цагт урсаж үхэхийг хүсэхгүй шүү дээ. Их зантай бацаан ганцаараа тэр байрандаа орж урсаж үхнэ биз.

Зочин [126.157.133.204] 2023-07-07 11:26:34

Зөв цуцал,ард нь Самарсайхан бгаа


32 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
32 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.