Спорт загасчлалын үйл ажиллагааны хяналтыг нэмэгдүүлж байна
Тэнгис, Шишгэдийн БЦГ-ын зөвшөөрөгдсөн бүсэд явагдаж байгаа спорт загасчлалын үйл ажиллагаанд тавих хяналтыг нэмэгдүүлж 4 байгаль хамгаалагчийг томилон ажиллуулж байна. Төлөвлөгөөт хяналтын үеэр зөвшөөрөлгүй загасчилсан зөрчлийг илрүүлж торгуулийн арга хэмжээ авлаа. Жуулчны баазуудын завины хяналт бүртгэлийг хөтөлж, гол нуурт моторт завиар зорчихгүй байх албан мэдэгдлийг удаа дараа хүргүүллээ.
Мөн орчны бүсийн Баянзүрх, Улаан-Уул сумын Хайс, Соёо багуудын иргэд нийтийн хуралд оролцож, 80 гаруй иргэдийг хамгаалалтын захиргааны үйл ажиллагаа үр дүнгийн талаар танилцуулга мэдээллээр хангаж, сонирхсон асуултад хариулан, хоггүй малчин аяны талаар ухуулга сурталчилгааны ажлыг зохион байгуулав.
Эх сурвалж: БОАЖЯ
Сэтгэгдэл
Мандах [192.82.71.206] 2023-07-10 07:39:44
Загасчлах зөвшөөрөл олгоогүй байгаа шүү, хулгайгаар гадаадын загасчдыг загасчлуулсан тохиолдол энэ аймагт гарсан байна
зочин [43.228.129.40] 2023-07-07 11:53:02
зүүн хараа үерийн аюултай байдалтай байна 1 иргэн живлээ