УБЦТС: 33421 хэрэглэгчийн хэрэглээг сэргээгээд байна

Aдмин / Нүүр

Шуурхай ажиллагааны хүрээнд энэ цагийн байдлаар хотын төвийн 5 дүүргийн хэмжээнд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээний 401 дэд өртөөнд холбогдсон 18690 хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, цахилгаан хүчдэлээс тасалсан байдалтай байна. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн долоодугаар сарын 05-аас 07-ны өдрийн 06:00 цагийн хооронд нийт 1094 дэд өртөө, 52071 хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлэн цахилгаан хүчдэлээс тасалж, 694 дэд өртөө, 33421 хэрэглэгчийн хэрэглээг сэргээгээд байна.

Цаашдаа ус татарч, аюулгүй байдал нь хангагдсан байршлуудыг хүчдэлд залгахад бэлэн байдалд ажиллаж байна.

Одоогийн байдлаар хүчдэлээс салгагдсан байршлуудыг тоймловол Сэлбэ, Улиастай, Дунд голын ай сав газрууд байна. Цаашдаа Туул голын ойр орчим нь эрсдэлтэй байдалд байна.

Томоохон хүрээний таслалтуудын байршил:

1. ЧД, СБД-ийн Зуслангийн чиглэл, Хандгайт, Санзай, Хуурай мухар, Гүнт, Шадивлингийн зарим, Салхитын зарим хэсгээр;

2. БЗД-ийн 43-р хороо Натур, С-Оутлетс, 10, 23-р хороо Улиастай голын ай сав дагуу, 34-р хороо Шархад, Эрдэнэтолгой орчмоор;

3. СБД-ийн 1-р хороо Үндэсний соёл амралтын хүрээлэн, Тээврийн цагдаагийн газар, Коёото 32-35-р байр орчмоор;

4. ХУД-ийн 3-р хороо Гэрэлт өргөө хотхон, Дэлгэрэх хотхон, 4-р хороо Ирээдүй хороолол орчмоор;

5. СХД-ийн 9-р хороо Малчины гудамжууд, 26-р хороо Баянбулагийн гудамжууд орчмоор.

УБЦТС ТӨХК нь нийслэлд үер усны гамшиг нүүрлэсэнтэй холбогдуулан үйл ажиллагаагаа гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн 24 цагаар ажиллаж байгаа бөгөөд долоодугаар сарын 6-ны 20 цагаас долоодугаар сарын 7-ны 08 цаг хүртэлх ээлжинд 201 ажилтан, 8 механизм, 33 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэж байна.

УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК


Сэтгэгдэл

Зочин [203.98.76.249] 2023-07-07 16:04:50

тэгээд засвар гээд 20 30к нэмж аваад шулаад байдаг шүү. өөрсдөө дураараа тасалж залгаад байдаг байж


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.