Алба хаагчдын үндсэн цалин 28.8 хувиар нэмэгдлээ
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 241 дүгээр тогтоолоор төрийн тусгай албан тушаалын цалингийн зэрэглэл 13 байсныг 12 болгож, үндсэн цалингийн доод хэмжээг нэг сая төгрөг байхаар тогтоосон.
Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Шадар сайдын 2023 оны долоодугаар сарын 7-ны өдрийн тушаалаар “Онцгой байдлын байгууллагын төрийн тусгай албан тушаалын төрөл, ангилал, зэрэглэл, цолны зэрэглэл”-ийг шинэчлэн баталлаа.
Ингэснээр долоодугаар сараас эхлэн Онцгой байдлын албаны алба хаагчдын үндсэн цалин дунджаар 28.8 хувиар нэмэгдлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл
Зочин [202.55.188.126] 2023-07-11 08:07:38
Zow zow sain nemeh heregtei
Зочин [66.181.160.16] 2023-07-08 19:00:56
Үнэхээрийн өдөр шөнөгүй улс эх орныхоо төлөө нойр хоолоо хасан зүтгэдэг хөдөлмөрийг нь үнэлээд цалинг нь ахуйхан хувиар нэмээд өгөх хэрэгтэй шүү дээ. 28.8 хувь бол маш бага үнэлэмж байна шүү.
Zochin [66.181.161.95] 2023-07-09 10:35:43
Hamgiin undur tsalin avch ardaa Sanaa zovohgui ard tumnii ayulgui baidal bolzoshgui ayuliin tuluu ajillah humuusdee getel shuuhiin hulgaich nar hediig avdag bilee tegeed bas deerees ni avilgalaa avna getel ontsgoi baidal Noli !!!!!!