УНААЧ ХҮҮХДҮҮДИЙН 60 ХУВЬ НЬ СТАНДАРТЫН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ ГУТАЛТАЙ БАЙНА

Aдмин / Нүүр

Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан хязаалан насны морьдын уралдаанаар эхэллээ. Энэ жилийн наадамд хязаалан насны морьд унаж уралдуулахаар 240 хүүхэд бүртгүүлжээ.

Унаач хүүхдүүдийг бүртгэх, хүүхдийн аюулгүй байдлыг хангасан хувцас хэрэглэлд хяналт тавих ажлыг ГБХЗХГ, Нийслэлийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар болон дүүргүүдээс хүүхдийн эрхийг хангах мэргэжилтнүүд Хүй долоон худагт ажиллаж байна.

Уралдаанч хүүхдийн хувцасны стандартад шагайнаас дээш түрийтэй гутал, шагайвчтай байх ёстой гэж заажээ. Гэвч унаач хүүхдүүдийн 60 хувь шаардлага хангахгүй гуталтай байгааг хүүхдийн эрхийн байцаагч нар хэлж байна.

Мөн дараагийн насны морьдын уралдаануудад хүүхдэд стандартын шаардлага хангасан гутал өмсүүлэхийг уяачдад анхааруулаад, хязаалан насны морьдыг уралдааны замд гаргажээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.