Уралдсан морьдыг дахин хэмжиж, хасахгүй байхаар шийдвэрлэлээ
Монголын морин спорт уяачдын холбооноос баталсан “Хурдан морины уралдааны дүрэм”-д уралдаанд түрүүлж айрагдсан морьдын сэрвээний өндрийг дахин хяналтын хэмжилт хийж, дүрэмд заасан насны ангиллын хэмжээнээс давсан нь тогтоогдвол уралдаанаас хасаж, дараагийн морийг хэмжиж, байр эзлүүлэхээр тусгасан.
Энэхүү журмын дагуу гаргасан холбооны саналыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам дэмжиж, дахин хэмжих асуудлыг хурдан морины салбар хороонд оруулсан. Гэвч Үндэсний их баяр наадмаар хурдан морьдын хязаалангийн уралдаанд айрагдаж, түрүүлсэн морьдыг дахин хяналтын хэмжилт хийх явцад маргаан гарснаас үүдэн уралдсан морьдыг дахин хэмжиж, хасахгүй байх шийдвэрийг Хурдан морины салбар хороо гаргажээ.
Сэтгэгдэл
Лавлаа [202.126.88.153] 2023-07-15 18:45:47
Хэмжилтийг хэрхэн хийдэг вэ? Хэмжилтийн алдаа +- хэдэн мм байдаг бол
Иргэн [64.119.22.165] 2023-07-12 08:37:48
Хэзээ байхад хэмжиж байлаа даа.Зүгээр л бүгдийг уралдуул!!!!!!!! Хөөрхөн унаач хүүхэдүүд уйлуулаад - хүчирийлэл үйлдэл шүү!!!!!??????
иргэнi [103.212.117.148] 2023-07-11 13:42:16
цагаан шугам өнгөрсний дараа морио бариач , яг эгзэгтэй үед том том дээл өмөссөн морьтой навсгар нөхдүүд халхалж орж ирээд юм үзүүлэхгүй байна , 21р зуун техник технолог хөгжөөд бн
Зочин [202.126.88.218] 2023-07-16 17:35:53
Ёстой үнэн. Урдуур нь дайр ч байх шиг. Цагаан шугам давсны дараа барина биз.Морь бариачид бүдүүлэг бна.