Г.Өсөхбаяр: Бөх гэдэг дандаа давахын нэр биш шүү дээ
ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС ДАРААХ НИЙТЛЭЛИЙГ ДАХИН НИЙТЭЛЖ БАЙНА...
-МОНГОЛ ТӨРИЙН НААДМЫН ЗҮҮНИЙ МАГНАЙД БОСНО ГЭДЭГ САЙХАН-
Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Монгол Улсын даян аварга, гавьяат тамирчин Гэлэгжамцын Өсөхбаяртай ярилцлаа. Өнөө цагийн бөхийн магнай болсон хүчит аваргатай наадмын бэлтгэл дээр нь очиж, Туул голын хөвөөнд ярилцсан юм. Өсөхөө аваргатай Буур Жамъян өвөөгөөс нь улбаалаад монгол бөхийн өнөөгийн өндөрлөгт хүрсэн бүхий л цаг үе, наадмуудынх нь тухай хөөрөлдсөн. Харин бид хоёрын яриа улс төрөөс бүр тодруулбал, Ерөнхийлөгчийн сонгуулиас ангид болсон гэдгийг тодотгох нь зөв болов уу.
-Яриагаа наадмын бэлтгэлээс эхэлье. Бэлтгэл ерөнхийдөө жигдрэх тал руугаа орж байна уу?
-Архангай аймгийн "Бөхбилэгт" дэвжээнийхэн БХЯ-ны харьяа "Найман шарга" амралтад гурав дахь жилдээ бэлтгэлд гараад байна. Баянзүрх хайрханыхаа өвөр, Туул голынхоо хөвөөг бараадаад сайхан байна аа. Бөхчүүдийн бэлтгэл сургуулилт, өнгө ерөнхийдөө жигдрэх тал руугаа орчихсон.
Энд чинь "Бөхбилэгт" дэвжээнээс гадна, Сэлэнгэ, Өмнөговийн бөхчүүд байгаа. Дээр нь "Алдар" спорт хорооны тамирчид гээд ная шахам бөхчүүд байна даа. Миний бие өмнө нь Сүүж уулын амралтад бэлтгэлд гардаг байсан. Монгол төрийн наадмын гурван түрүүг тэндээс хүртсэн байдаг. Олон жилийн уламжлалтай, бөхчүүдэд ээлтэй, энергитэй сайхан газар шүү. Налайхын ардхан байх "Найман шарга" маань ч ээл буянаа харамгүй хайрлаж байгаа.
-Танай галынхан өнгөтэй байгаа нь мэдрэгдэж байна. Тантай зорьж ирж уулзсаных өвөөгийн тань тухай асууя. Буур аваргаас улбаалаад яриа хөөрөө маань ундарна даа?
-Өвөөг минь бөхөд хайртай, бөхөө дээдэлдэг монгол түмэн мэднэ дээ. Ардын засгийн анхны аварга, монгол төрийн наадамд хоёр түрүүлсэн хүчтэн шүү дээ. Улсын даян аварга цол хүртэж, бүх Монгол даяар "Буур" хэмээн алдаршсан алдар цуутай, домог болсон бөх байлаа. Би бол тэр хүний ганц охиноос нь төрсөн хүү юм.Тийм л хүний үр удам болж, монгол бөх хэмээх түүх соёлын гайхамшигт ертөнцөд хөл алхаж нэртэй зүстэй яваадаа бахархдаг. Өвөө минь бөхөд өндөр амжилт үзүүлснээс гадна хүнийхээ хувьд жудагтай, олонтой явсныг нутаг нугынхан нь үе дамжин дурсацгаадаг. Миний бие өвөөгөө хүнийх нь хувьд ч, бөхийнх нь хувьд ч шүтэж биширч явдаг аа.
-Буур аварга Тариат, Цахирын хүн. Харин та Батцэнгэлд төрж, тэр ус нутгаар овоглодог. Таныг төрөхөд өвөө тань "Лу гүний Вандан аваргын нутаг манай удамд нэг бөх хүү заяалаа. Аргагүй ээ, Вандан аварга бол намайг төрийн наадамд анх дагуулж очиж байсан буянтай хүн" гэж ихэд бэлгэшээсэн гэдэг. Үүнээс анзаарахуйд аварга хүн цаанаасаа төрдөг юм байна, энэ хорвоо ертөнц дээр зүгээр ч нэг ирдэггүй юм байна гэх бодлыг өөрийн эрхгүй төрүүлдэг шүү?
-Би чинь дээрээ таван эгчтэй. Манай аав Тариатад сум нэгдлийн санхүү, эдийн засагчаар ажиллаж байгаад Батцэнгэл суманд томилолтоор очжээ. Тэгэхэд өвөө минь ихэд баярлаж "Лу гүний Вандан аваргын маань нутаг ганц охинд минь хүү заяах байх аа" гэж хэлж байжээ. Үнэхээр өвөөгийн хүсэл биелж далан гурван оны өвөл миний бие Батцэнгэлд мэндэлсэн. Би чинь Батцэнгэлд эхийнхээ хэвлийд ирж байсан хүн юм. Батцэнгэл бол бөхийн өлгий болсон нутаг. Далан гурван онд би, далан долоон онд миний дүү улсын харцага Батбаяр төрсөн дөө. 1924 онд өвөө минь Архангай аймгийн наадамд "Монгол хүү" кинонд тоглодог Лундаа арслантай барилдаж түрүүлээд улсын наадамд зодоглох эрх олж авсан юм билээ. Тэгээд Вандан аваргыг дагаад хан уулын ар, хатан Туулын хөвөөнөө ирж зодогложээ. Анх зодоглосон жилээ Халхын гурван босоотой их шөвөгт үлдсэн гэдэг. Тэр нь Вандан аварга, хан Хэнтийн босоо Самдан аварга, Хөвсгөл нутгийн хүчит бөх босоо Шагдар нар байжээ. Босоо Шагдарыг нь их шөвөгт унагаад босоо Самдантай нь түрүү үзүүрт шалгаран тахимаа өгсөн түүхтэй. Тэрээр далан есөн онд өөд болсон. Тэгэхэд би тав, зургаан нас хүрчихсэн байсан болохоор өвөөгөө сайн мэднэ. Эмээгээ ч мэднэ. Гарамдагий гэж сайхан буурал байлаа. Өвөө намайг цэцэрлэгт хүргэж өгөөд орой авдаг байв. Цэцэрлэгээс тарахад баавгайтай чихэр хоёрыг өгнө. Түүний нэгийг өвөөдөө өгдөг, тийм л хүүхэд байлаа. Тэгж л би гэдэг хүн Монголын домог болсон Буур аваргын өвөр дээр эрхэлж өссөн дөө.
-Таныг алдар цуутай бөх болж, нэгэн цагт Монгол бөхийн дэвжээг чимнэ гэдгийг өвөө тань зөнгөөрөө мэдэж байжээ. "Миний зээ хүүд тус дэм болоорой" хэмээн Мөөеө аваргад захиж үлдээсэн гэрээс ч бас бий дээ?
-Алсын бодолтой, холч ухаантай хүн байсан нь Мөөеө аваргад захисан тэр гэрээсээс мэдрэгддэг. "Миний зээ хүүг хэрвээ бөх болоод гараад ирвэл тусалж дэмжээрэй" гэж хэлсэн байгаа юм. Харин аав, ээжид болохоор "Хорин нас хүртэл нь барилдуулж болохгүй шүү" гэж хэлсэн байдаг. Бага балчиртаа бэртчих вий гэж бодсоных. Гайгүй шиг бие хаатай болох байх аа, сайхан барилдаад байвал барилдуулна биз ээ. Нэг их олигтой амжилт үзүүлэхгүй бол заавал барилдуулах гэж шахаж шаардсаны хэрэггүй биз ээ хэмээн аавд аминчлан хэлж байсан ч гэдэг шүү. Ийм л сургамж захиасууд өвөөгөөс минь уламжлагдаж ирсэн дээ.
-Танай аав Гэлэгжамц гуайн "Буур аварга" гэж сайхан ном байдаг. Уг номноос аав тань монгол бөхөд ямар их хүндэтгэлтэй хандаж ирсэн нь мэдрэгддэг. Бөхөд тэгж л чин сэтгэлээсээ хандсаны буян өөрт нь ирж аварга хүүтэй болсон болов уу. Та аавынхаа тухай, удам гарлынх нь тухай ярихгүй юу?
-Ерэн гурван онд манай аймгийн 70 жилийн ой болоход аав "Буур аварга" гэсэн номоо гаргасан. Өвөөтэй дөчөөд жил айл аймаг явж, амь нэг байсан болохоор маш сайн мэдэх хүн ерөөсөө миний аав л даа. Бөхөд үнэхээр сэтгэл зүрхнээсээ хайртай, бөхийн ёс уламжлал, жаяг дэгийг гүн гүнзгий ойлгодог хүн шүү дээ. Өвөө аав хоёр хэн хэндээ бүр уусчихсан шиг санагддаг. Өвөөгийн байр байдал, зан төрх, олонтой явсан хүнлэг чанар тэр бүгд аавд минь хадгалагдсан. Хүмүүний амьдралын тэрхүү нандин бүхнийг үр хүүхэд бидэндээ өвлүүлсэн, ийм л юм. Өөрөө Эрдэнэмандал сумын унаган хүн. Аав нь Цэвээн гэж морь сайхан уядаг, залуудаа барилдаж ч явсан, бөхийн цол морины цолыг гайхмаар дууддаг тийм хүн байсан. Би бас өвөөгөө мэднэ.
-Та Буур өвөөгийнхөө захиснаар хорин нас хүрч барилдсан уу?
-Тэгэлгүй яахав. Арван хэдтэй байхдаа их спортоор хичээллэж байв. 1989 онд Архангай аймгийн төвийн есдүгээр ангид байхдаа олон улсын хэмжээний мастер Чойжилын Буян гэж багшийнхаа бөхийн секцэнд орж, тэр хүний гараас спортын гараагаа эхэлсэн. 1990 онд аравдугаар ангиа төгсөөд Улаанбаатар хотод ирсэн. Чөлөөт бөхийн залуучуудын улсын шигшээ баг гэж байлаа. Хөдөөгийн бор хүү намайг уг шигшээ багийн хамт олон багш дасгалжуулагчид хүлээн авч, цалин хөлс олгож бөхийн зам мөрийг минь эхлүүлсэн. Залуучуудын шигшээд гурав, дөрвөн жил бэлтгэл хийж сая нэг хүний гарын ая даахтай болсон доо. Тэгээд л ерэн гурван оноос үндэсний бөхөөр хичээллэж эхэлсэн түүхтэй.
-Ерэн дөрвөн оны намар шиг билээ. Ш.Намхай, Ш.Лувсанжамбаа аваргуудын нэрэмжит барилдаанд та залуу бөх шөвгийн дөрөвт үлдэж, "Буур аваргын зээ хүү" гэж анх дуудуулж байсан санагдана?
-Тийм шүү, тэгэхэд аймгийн арслан цолтой, улсын цолонд хараахан хүрээгүй байсан. Тэр барилдааныг би бас сайн санаж байна. Ингэхэд намайг тавдугаар ангийн сурагч байхад манайд хуучин Соёлын яамны сайд байсан Пүрэвийн Даваасамбуу гуай очиж байв. Сүүлд Бөхийн холбооны дэд тэргүүнээр ажиллаж байсан. Тэр хүн бөхийн төлөө зүрх сэтгэл, амь амьдралаа зориулсан нэгэн. Олон ч залуучуудыг бөхийн дэвжээнд хөтөлсөн байдаг. "Буур аваргын зээ байх ёстой" гэж л манайд очсон байх. Бүр эрж сурч байгаад очсоныг санаж байна. Дэвтэр дээр харандаагаар миний өндөр, жин зэргийг тэмдэглээд, намайг харайлгаж, гүйлгэж үзээд явж байв. Тэрхүү 12 мөнгөний дэвтэр одоо ч надад хадгалагдаж байдаг. Тэр хүний буянаар Залуучуудын шигшээ багийн тамирчин болж Нямдаваагийн Ганбаатар багшийнхаа гар дээр ирсэн түүхтэй. Ерэн онд нийгэм цаг үеийн байдал, ард иргэдийн ахуй амьдрал ямар байлаа. Хөдөөнөөс дөнгөж ирээд байсан надад мөнгө төгрөгөөс аваад гачигдах зүйл юу эс байх билээ. Гутлын үйлдвэрийн дарга Чимэдрэгзэн гэж манай Архангайн Өгийнуурын хүн надад их тус болсон. Цалин хөлстэй болсноор амьдралд минь эргэлт өөрчлөлт орж, бэлтгэл сургуулилт хийхэд ч урам зориг нэмэгдсэн нь мэдээж. Энэ ач буяныг дандаа санаж, баярлаж явдаг. Тэгэхээр би гэдэг хүн анх гутлын үйлдвэрийн бөх байсан байгаа биз. Энэ мэт олон сайхан хүний сэтгэл, итгэлийн дэмээр өнөөгийн өндөрлөгт хүрчээ.
-Та ерэн таван онд Мөөеө аваргаар тав давж начин, улмаар шууд долоо даван заан цол хүртсэн. Өөрийгөө цолонд хүрнэ гэдгээ мэдэж байв уу?
-Юм гэдэг сонин л доо. Ерэн таван оны наадмын өмнөх Их сорилго барилдаанд миний бие одоогийн улсын гарьд И.Доржсамбуутай барилдаж байгаад мөрөндөө гэмтэл авсан юм. Тэгээд наадмын бэлтгэл дээр бараг л зодог шуудаг өмсөөгүй. Гэхдээ жилийн бэлтгэл маань ерөнхийдөө гайгүй байсан юм болов уу даа. Өмнөх жил нь дөрвийн даваанд Ж.Намжилдорж харцагад унаж байсан. Цаг наргүй бэлтгэл хийж байж л амжилтад хүрэх юм байна гэдгийг ойлгосон нь мэдээж.
Ерэн таван онд намайг гуравт Ж.Чойжилсүрэн арслан, дөрөвт Ч.Гочоосүрэн заан гээд нутгийн минь бөхчүүд амлаж даваа ахиулсан. Ингээд тавын даваанд Ж.Мөнхбат аварга амлаж улсын цолны босго алхуулж байлаа. Мөөеө аварга надад хэлдэг байсан.
-Юу гэж?
-"Чамайг дөрөв даваад гараад ирвэл би авна. Ер нь чи тавын даваа хүртэл бодох хэрэг байна уу. Зургаа, долоогийн даваагаа л бод. Зургаад Сумъяабазартай, долоод Гантогтохтой л тулна даа" гэж захиж байв. Нээрээ ч аваргын хэлсэн ёсоор би зургаад Сумъяатай, долоод Гантогтохтой тунасан даа. Тэр хоёртой барилдах сэтгэл зүй болоод барилдааныг Мөөеө багш тэгж ихээ эрт миний толгойд суулгаж өгсөн. Аварга гэдэг үнэндээ аварга л байдгийг тэгэхэд ойлгосон доо. Улсын өндөр цолонд хүрнэ гэдэг өөртөө итгэх итгэл төрж, басхүү хариуцлага хүлээж эхэлдэг юм билээ. Үнэхээрийн баяр баясгалан авчирдгийг мэдэрсэн. Заан цолныхоо тэмдгийг ээжийнхээ урлаж өгсөн хоргой эмжээртэй цэнхэр даавуун тэрлэгэн дээр зүүгээд алхаж явсны бахтайг хэлээд яахав. Мөөеө аварга тэргүүтэй бөхчүүд наадмын орой манайд ирж, хэдэн эгч нар минь цуглачихсан. Ээж минь уйлаад л, аавын баярлаж байгаа гэдэг жигтэйхэн. Үүр цайтал ярьж хөөрч, айргаа ууж, наадмаа ярьж баяр бахдалд умбаж байснаа мартдаггүй шүү.
-"Зургаан залуу зааны үе" гээд л манайхан ярьдаг. Та хэд монгол бөхийн хөгжлийг нэгэн түвшинд аваачсан болов уу. Үнэхээр хэн хэнийгээ ирлэсэн хурц тонгоргууд байжээ?
-Хоорондоо ана мана үзэлцэж, унаж давж явсан он жилүүдээ эргээд бодохоор сайхан санагддаг. Хүмүүс зургаан залуу зааны үе гэж хэлэхэд нь нэг л дотно санагдах нь бий. Үнэндээ монгол бөхийн дэвжээнд нэгэн үед яалт ч үгүй хамт гарч иржээ. Ухаандаа, 1994 онд Ц.Цэрэнпунцаг, Б.Гантогтох хоёр, дараа жил нь би, ерэн зургаан онд манай Сумъяа, ерэн долоон онд А.Сүхбат, ерэн есөн онд Б.Ганбат гээд бүгд цуваад заан цол хүртэж байсан. Ингээд 2000 оны долоогийн даваанд Бат-Эрдэнэ аварга, Мөнх-Эрдэнэ арсланг амлаж бид зургаа тунаж байлаа. Тэгээд цолны эрэмбээрээ Пунцагаа Гантогтохыг, би Ганбатыг амлаж, Сүхбат Сумъяабазар хоёр тунаж байсан. Яагаав, Сүхбат Сумъяаг нисэлттэй гар ачиж унагасныг манайхан мэднэ. Ерэн есөн оны зургаагийн даваанд Гантогтох, Сумъяа, Сүхбат бид дөрөв мөн л тунаж хүч шавхсан барилдаанууд болж байсан. Одоо бичлэг энэ тэр харахад үнэндээ түргэн шуурхай барилддаг байж. Ямар ч олон угсраа мэх хийдэг байсан юм бэ. Өрсөлдөгч нь хичнээн сайн байна тухайн хүн тийм хэмжээгээр амжилт үзүүлэх нь мэдээж. Бид бол нэгэн цагт монгол төрийн дэвжээнд хөл тавьсан минь аз л байхгүй юу. Үнэхээр хор шар буцалсан, өөрсдийгөө бүрэн шавхсан, тамир тэнхээгээ барсан, мориор бол хэн хэнийгээ тэлсэн тийм л тулаануудыг хийдэг байжээ. Уул нь бидний үед зургаан заанаас гадна Д.Бумбаяр, И.Доржсамбуу, Ч.Батзориг, М.Жамъянпүрэв, Ц.Мягмарсүрэн, О.Одгэрэл гээд бас л иртэй заан, начингууд байсан. Гэвч тэдэн дундаас бид зургаа хэн хэнийгээ "ураад" гарч ирсэн хэрэг л дээ.
-2002 оны наадамд та анх түрүүлсэн. Есийн даваанд Б.Гантогтох гарьдтай барьц сонгож барилдаад түрүүлэхэд ард түмэн шавайгаа ханатал баярлаж билээ?
-Би чинь ерэн таван онд заан болоод 2002 он хүртэлх долоон жилийн хугацаанд заан цолтой зодоглосон. Тухайн он жилүүдэд наадамчин олон намайг түрүүлж арслан цолонд хүрнэ гэж битүүхэн хүлээдэг байж. Тэр хугацаанд би заан цолоо хоёр ч удаа баталсан байдаг. 2001 онд бүр найм давж шөвгөрсөн байдаг. Барилдааныхаа амжилтыг харсан ч, үеийнхэнтэйгээ өөрийгөө харьцуулсан ч надад боломж байна гэдэг нь мэдрэгдээд байсан л даа. Ингээд 2002 оны наадамд зодоглосон, түрүүлсэн. Бахдам сайхан амжилт гаргасны дараа хүмүүс ихэвчлэн баяр хүргэе гэж хэлдэг. Б.Гантогтохтой үлдэж түрүүлсэн тэр жил хүмүүс "Баярласан шүү" л гээд байсан. Тэр үг надад их ойр, бүр нэг сэтгэл хөдлөхөөр сонсогддог байлаа. Олон түмний хүслийг биелүүлж, баяр бахдалыг нь төрүүлнэ гэдэг сайхан юм билээ. Бөхийн дүрмийн дагуу Гантогтохтой барьц сонгохоор шодоход миний талаар таардаг юм. Тэгтэл цэнгэлдэх тэр чигээрээ л шуугиад явчихсан. Их үерийн ус шиг халгиад ирсэн нь мэдрэгдсэн шүү.
-2003, 2005 онуудад өөрийн найз Д.Сумъяабазартай үлдэж түрүүлсэн. Зарим нэг жил нь найздаа өгчихдөг ч юм билүү гэх бодол төрж байсангүй юу. Ер нь дотнын найзтайгаа төрийн наадмын түрүү булаалдаж аварга цолны төлөө барилдах халгамаар биз?
-Сумъяатай хот орж ирээд л үерхэж нөхөрлөсөн. Үй зайгүй найзууд. Гэвч наадмын дэвжээн дээр яс үздэг хоёр доо. Хэзээ ч нэгэндээ буулт хийн худлаа барилдаж явсангүй. Түүний өөрийнх нь чанар, бөхийн жудаг ч юм уу даа. Надад нэг ч удаа "Найздаа өгчихөөч" гэж хэлж үзээгүй юм. Түүнд би баярладаг. Хэрвээ хэлсэн бол хэцүү шүү дээ. Бид хоёрын дунд ямархан барилдаанууд болж байсныг наадамчин олон мэднэ дээ.
-Та 2003 онд түрүүлчихээд бөхийн дэвжээнд мөргөж байлаа, 2005 онд түрүүлчихээд аавыгаа тэврээд уйлж байлаа...
-2003 онд түрүүлж, үндсэндээ улсын баяр наадамд хоёр манлайлаад Монгол Улсын аварга цолонд хүрнэ гэдэг гайхамшиг. Энэ бол үгээр хэлэхийн, ямар нэгэн зүйлтэй зүйрлэхийн ч аргагүй зүйл юм даа. Үүнийг аваргууд л мэдэрнэ. Үндсэндээ, төрийн наадамд гурваас дээш түрүүлсэн хүмүүс л мэдэрнэ. Аварга гэдэг бол монгол бөхийн оргил цол шүү дээ. Бага балчраасаа спортод хөл тавьж, хорин настай бөхийн зам мөр хөөж эхэлсэн цагаасаа л улсын цолонд хүрчих юмсан хэмээн мөрөөдөж, тэмүүлж өдрийн бодол, шөнийн зүүд минь болдог байв. Тийм ахуй цагт монгол төрийн наадамд түрүүлэн, бөхийн оргил цолонд хүрнэ чинээ бодоогүй нь мэдээж. Ёстой зүүдлээ ч үгүй явсан л байхгүй юу. Гэтэл яалт ч үгүй хоёр дахь түрүүгээ авч, улсын аварга цолонд хүрэхээр баярлахгүй яах юм бэ. Бүр хагартлаа баярлаж, олон түмний өмнө ямар үйлдэл хийж буйгаа ч мэдэхгүй шүү дээ. 2003 онд И.Доржсамбуу гарьд, А.Сүхбат аварга нараар тунаж долоо, найм даваад үзүүр түрүүнд Д.Сумъяабазар гарьдтай хүч үзсэн. Даваа бүрт л хүч шавхсан барилдаанууд гаргаж аварга цолонд хүрч байлаа. "Би чинь өвөөтэйгээ ижил төрийн наадамд хоёр дахиа түрүүллээ шүү дээ" гэж бодогдоход хоолой зангираад л явчихаж байгаа юм. 2005 он бол миний бөглөө тайлагдсан жил байлаа.
-2004 онд та "бөхийн аранга" гэгддэг Пүрэвжавыг улсын цолгүй байхад нь тахимаа өгч байсан даа?
-Харин тийм ээ. Тэр жил олимпод зодоглоно гээд жин их хасчихсан,чөлөөтийн тасралтгүй ачаалалтай бэлтгэлүүдэд хамрагдчихсан, багагүй тамирдчихсан байлаа. Тэгээд яалт ч үгүй Пүрэвжавт хутгуулаад унасан. Тийм л нэг бүтэн жил дотор минь бугшсан буглаа 2005 онд сэдэрсэн юм. Тэр жил бэлтгэл сургуулилт ч хуучнаараа сайхан байлаа. Сумъяатайгаа үлддэгээрээ үлдэж дөрвөлжин барьцнаас давуулж гуядах мэхээрээ давсан. Тэгээд л барагтайд нулимс гаргадаггүй хүн чинь асгартлаа уйлсан даа. Туг тойрчихоод зогсч байтал Хишигээ заан маань нулимсаа арччихсан, дээлийг минь бариад гүйгээд ирсэн. Тэгээд нутгийнхаа ах хүчит зааныг тэврээд уйлжээ. Энэ бүгдийг дараа нь л бичлэгээс харж байгаа хэрэг. Хишигээ заантай тэврэлдээд салтал аав минь бөөн баяр гүйгээд ирэхгүй юу. Тэгээд л аавынхаа энгэрт нулимстай хацраа наагаад, аавыгаа дээр өргөн үнэндээ багтаж ядаж байсан. Аав минь түрүүлэх бүрт л гүйж ирж хүүгээ үнсдэг юм.
-Биеийн хүч тэнхээнээс гадна ухааны хүч, дотоод сэрэл сэрэхүй мэдрэмж бөхөд их нөлөөлдөг шиг санагддаг. Ухаандаа, мэх хийх гэдэг ойлголт бол уран бүтээлч хүнд сэрхийтэл онгод орохтой ижил болов уу. Энэхүү бодлыг минь бататгаж та их өөр зүйл ярьдаг?
-Бөхийн барилдааны явцад давж унах хугацаа бол ганц хоёрхон секундээр л хэмжигдэх зүйл. Тэнд ерөөсөө л дотоод сэрэл мэдрэмжийн зүйл явагддаг. Хүмүүс дархан мэх гэж яриад байдаг. Энэ бол тухайн хүний бодол сэтгэлгээнд суулгасан мэдрэмж л юм. Уг мэхээ өөрийн болгохын тулд мянган удаа давтана. Ингээд ирэхээр хүний бие хар аяндаа өнөө мэхээ үйлддэг. Түүнээс өрсөлдөгч бөхийнхөө хөлийг авчихаад, эсвэл өрсөлдөгч бөхдөө хөлөө алдчихаад "одоо тэгнэ дээ" гэж бодох хугацаа байхгүй шүү дээ. Нэг л мэдэхэд дотоод мэдрэмжээрээ дараагийн мэхээ хийчихсэн, барилдаан хэдийнэ дуусчихсан байдаг. Монгол бөхийн мэх шинжлэх ухааны нарийн гаргалгаатай, түүнээ дагаад бөхийн барилдаан мэдрэмж уялдааны холбоц байдаг нь ийм учиртай. Бүхий л зүйл цогц бүрдэж байж амжилтад хүрнэ. Түүнээс байгалиас заяасан бие хаа, хүч тэнхээгээр дан ганц явна гэж байхгүй. Тэгээд ер нь явж явж хүний өөрийн дайсан өөрөө л байдаг. Бэлтгэл сургуулилтаа дутуу хийх юм уу, зарим нэгэн өдөр завсардахад яалт ч үгүй л амжилт ухардаг. Бөхийн амжилт гэдэг бол өөрийгөө ялж дийлэх ухаанаас эхэлдэг юм. Нөгөө талаас бөхчүүд бид чинь наадамчин олноо бясган зугаацуулж байдаг хүмүүс шүү дээ.
-2006 онд 1024 бөх зодоглоход та есийн даваанд Сумъяабазар аваргад унасан. Хэрвээ давсан бол даян аварга болоод дараа нь түрүүлэхдээ дархан аварга болох боломж байлаа. Тэр барилдаанаа дурсахгүй юу?
-Сумъяа тэр жил үнэндээ онцгой байсан л даа. Би бол яалт ч үгүй л унасан. Хэрвээ Сумъяаг давсан бол даян аварга болоод дараа нь До.Ганхуяг арслантай үлдэж түрүүлэхдээ дархан аварга болох боломж байсан л даа. Гэхдээ болоогүй ээ. Бөх гэдэг дандаа давахын нэр биш шүү дээ.
-Ингэхэд Их хурлын хэсэг гишүүд "Үндэсний их баяр наадмын тухай" хуульд өөрчлөлт оруулах санал гаргасан. Хэрвээ уг хууль батлагдвал та дархан аварга цолны болзол хангах юм. Үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Р.Гончигдорж нарын гишүүд хууль санаачлаад явуулж байгааг мэдэж байгаа. Гэхдээ их л нарийн бодож боловсруулахгүй бол болохгүй. Ер нь улсын наадамд дөрөв түрүүлсэн бөхөд дархан аварга цол олгохыг Бөхийн холбооны удирдлагууд ч, бөхчүүд ч хүлээн зөвшөөрч байгаа. Монгол бөхийн дээд цол болох дархан аварга цолтон төрөлгүй 23 жил болж байна. Дахиад хичнээн жил болохыг үгүйсгэх аргагүй.
-Та 2009 оны наадамд дөрөв дэхээ түрүүлж даян аварга цол хүртэн, үндсэндээ Буур өвөөгийнхөө цолонд хүрсэн. Бас л бахархал шүү?
-Би бол үүнийг маш ховор хувь заяа гэж боддог. Монгол бөхийн түүхэнд нэгэн шинэ хуудас нээсэн болов уу. Тэр жил До.Ганхуяг арслантайгаа үлдэж түрүүлсэн юм. Ганхуяг маань өмнөх жил нь түрүүлчихсэн байдаг, тэр жил түрүүлбэл аварга болох гээд байдаг. Бас л амаргүй л байсан даа.
-2011 онд ерэн жилийн ойгоор наймын даваанд Ж.Бат-Эрдэнэ гарьдад унасан. Тэр жил та их л өнгөтэй байсан?
-Уул нь бэлтгэл сургуулилт тун сайхан байлаа. 2009 онд түрүүлээд, дараа жил нь үзүүрлэчихсэн байсан үе шүү дээ. Гэвч ерэн жилийн ойн наадмын наймын даваанд Бат-Эрдэнэ гарьдад тахимаа өгсөн. Хөлд орохоор нь давуулсан юм, гэтэл нөгөө хөлөнд маань хутгаа мэх хийгээд тас гэдрэгээ явуулчихсан шүү. Мөөеө багш л их уурлаж "Ерэн жилийн ойн энэ наадамд чам шиг чанга унасан хүн алга" гээд загнаж билээ. Өнгөрсөн жил дөрвийн даваанд Сугаржаргал гэж залууд тахимаа өгсөн. 170 килограмм жинтэй, биеэ суллачихдаг, мэх хийх ч боломжгүй хэцүү бөх байна лээ дээ.
-Энэ жилийн наадмыг та хэрхэн харж байна. Залуучуудаас хэнд нь итгэл хүлээлгэж байна даа?
-Наадам сайхан болно. Хэн бэлтгэл сургуулилт сайн хийнэ тэр хүнд амжилт ирэх нь дамжиггүй. За тэгээд тухайн хүний од, амны хишиг, өм их нөлөөлдөг шүү. Гол нь залуучууд маань жудагтай байж, үнэнч шударга барилдаан үзүүлж, зуу зуун жилийн улбаатай үе үеийн хүчтэнүүдийн хөлс хүч шингэсэн монгол наадмын ногоон дэвжээгээ хүндэтгэх хэрэгтэй. Зөв бодолтой, зөв мөртэй, дэвжээ юундаа гүн хүндэтгэлтэй хандаж, бөхөө дээдэлж, ес уламжлалаа сахиж, наадамчин олноо сэтгэл зүрхнээсээ хайрласан хүнд л наадмын од гийдэг юм даа. Үүнийг л хэлье, түүнээс тэр энэ сайн барилдана гэж нэр хэлэх хэцүү байдаг. Тавын даваанаас л наадмын өнгө ерөнхийдөө мэдрэгдээд ирдэг.
-Олон түмэн танд дахиад төрийн наадмын түрүү байгаа гэдэгт итгэдэг. Үүнд өөрөө ямар хариулт өгөх бол оо?
-За яах вэ, хичээж зүтгэнэ ээ. Гол нь бэлтгэл сургуулилтаа л алдахгүй хийх маань чухал.
-Ерэн дөрвөн оны наадмын өмнөхөн Мөөеө аварга хөдөлмөрийн баатар цолоор шагнуулаад Дарийн Дамдин аварга дээр очжээ. Тэгэхэд Данигай аварга "
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
Beatriz Pink [103.111.118.68] 2023-07-29 08:08:02
Hey there! I hope this email finds you in great spirits and overflowing with creativity. I have some exciting news to share with you that will blow your mind (in the best possible way)! Introducing ZopperZ AI - the secret weapon for content and image generation. Now, I know what you're thinking - "Another AI tool? How is this any different?" Well, my friend, buckle up because ZopperZ is anything but ordinary! This revolutionary tool taps into the realm of Artificial Intelligence to bring your wildest ideas to life - with just a few clicks. Whether you need captivating content for your blog, eye-catching images for your website, or simply want to add a touch of pizzazz to your social media posts, ZopperZ AI is here to save the day. The best part? We offer a FREE version of ZopperZ AI. Create your free account at https://zopperzai.com and experience the power of AI
Janina Sackett [95.56.254.139] 2023-07-26 22:07:40
Hey there! I hope this email finds you in great spirits and overflowing with creativity. I have some exciting news to share with you that will blow your mind (in the best possible way)! Introducing ZopperZ AI - the secret weapon for content and image generation. Now, I know what you're thinking - "Another AI tool? How is this any different?" Well, my friend, buckle up because ZopperZ is anything but ordinary! This revolutionary tool taps into the realm of Artificial Intelligence to bring your wildest ideas to life - with just a few clicks. Whether you need captivating content for your blog, eye-catching images for your website, or simply want to add a touch of pizzazz to your social media posts, ZopperZ AI is here to save the day. The best part? We offer a FREE version of ZopperZ AI. Create your free account at https://zopperzai.com and experience the power of AI
Justin McCarty [38.152.36.178] 2023-07-19 18:52:57
Hello, Wondering if you accept guest posts or link inserts on existing posts on medee.mn? How much would you charge for this? Justin If you'd like to unsubscribe click the following link. https://mailerking.xyz/optout/?site=medee.mn
Lucy Graham [188.65.18.207] 2023-07-17 03:25:46
Hi there, We run a Twitter growth service, which increases your number of followers both safely and practically. - We guarantee to gain you 500-1000+ followers per month. - People follow you because they are interested in you, increasing likes, comments and interaction. - All actions are made manually by our team. We do not use any 'bots'. The price is just $60 (USD) per month, and we offer a free 7-day trial. If you are interested, and would like to see some of our previous work, visit our website here and complete the form: https://rb.gy/c50jp Not interested? Unsubscribe here and we won't contact you again: https://rb.gy/mgkbd Kind Regards, Lucy
Libby Evans [109.196.171.11] 2023-07-15 17:23:14
Hi there, We run an Instagram growth service, which increases your number of followers both safely and practically. - Guaranteed: We guarantee to gain you 400-1200+ followers per month. - Real, human followers: People follow you because they are interested in your business or niche. - Safe: All actions are made manually. We do not use any bots. The price is just $60 (USD) per month, and we can start immediately. If you are interested, and would like to see some of our previous work, let me know and we can discuss further. Kind Regards, Libby
Зочин [202.179.24.20] 2023-07-15 17:18:26
сүүлд Сүхбат нэг амалчихсан чинь өвдөг нь чичрээд үхэх гэж байсан гэсэн,жилд ганц ажилладаг начингийн үйлдвэрт ажилд орсон,сая нэвтрүүлгийг нь үзлээ,энэ пизда чинь нохой мордох,давуулж гуядахаас өөр мэхгүй гозгороороо л давдаг ац байна шдээ
Estela Stonehaven [108.170.11.229] 2023-07-14 21:31:19
Hi, Ready to dominate YouTube? Tube Mastery STS is your ticket to success. Here's why you can't miss out: 1. Proven Insider Strategies: Learn from YouTube expert Matt Par and gain access to his proven success strategies. 2. Engaging Content Creation: Master the art of captivating videos for steady channel growth. 3. Profitable Monetization: Discover effective strategies to monetize your channel and turn it into a thriving business. Don't miss this limited time offer. Transform your YouTube journey with Tube Mastery STS now. Click here to unlock your YouTube success: https://bit.ly/44F5rJx Thanks, Estela Unsubscribe: If you do not wish us to contact you again, let us know here: https://rb.gy/mgkbd
Jana Vann [101.128.96.209] 2023-07-14 16:20:43
Justin McCarty [38.152.11.172] 2023-07-14 03:24:35
Hello, Wondering if you accept guest posts or link inserts on existing posts on medee.mn? How much would you charge for this? Justin If you'd like to unsubscribe click the following link. https://mailerking.xyz/optout/?site=medee.mn
Mabel Mooring [38.153.176.18] 2023-07-14 00:23:36
Wait! Before you go to bed tonight, eat 1/2 teaspoon of THIS (before 10pm) and boost your metabolism by up to 728%! Here it is: ==> 1/2 Teaspoon Boosts Metabolism By Up To 728% (Slow Metabolism Loophole) Skeptical? I was too, but then I saw the shocking proof for myself. Within weeks folks have dropped an average of 25.3 lbs, waists have shrunk by 7.2 inches. See their incredible results for yourself. Click here: https://sites.google.com/view/health-bright/ To your amazing health.
Зочин [192.82.72.244] 2023-07-12 13:58:58
Ханш
Зочин [192.82.72.231] 2023-07-12 11:23:05
аварга бөх хаяа найраа хийхийг хэлдэг юм байна.үзлээ,харлаа
Б.СҮХБАТ [122.201.21.153] 2023-07-11 21:31:32
ДАЯН АВАРГА БОЛОХ ГЭЖ ЗАСУУЛТАЙГАА НИЙЛЖ ТУЛУУЛЖ ТҮШҮҮЛЖ УНАХ ГЭЭД ИРМЭГЦЭЭ БАРИЛДААНЫГ ЗОГСООЛГОН ХЭЛЭЭ УНЖУУЛЖ ӨВДГӨӨ САЛГАЛУУЛЖ ГАРАА ЧИЧРҮҮЛЭН БАЙЖ АМ БӨХИЙНХӨӨ ЧИХЭНД НЬ УНААД ӨГӨӨЧ ТӨДИЙГ БААРАГГҮЙ ӨГНӨ ГЭЖ БАЙЖ ДАВДАГ БАЙЖ ТААРАХГҮЙ !
Зочин [192.82.80.149] 2023-07-11 20:46:49
БӨХ ГЭДЭГ ХУРДАН ШАЛАМГАЙ ХУРДТАЙ ХҮЧТЭЙ УРАН МЭХИЙГ УРАЛДУУЛАН БАРИЛДАХЫГ ХЭЛНЭ