Л.ЖАМСРАН: НААДМААР Б.БАТ-ӨЛЗИЙ ЗААН ТҮРҮҮЛЖ, ХОВДЫН БӨХЧҮҮД ДАВХАР ЦОХИЛТ ХИЙНЭ

Aдмин / Нүүр

Бөх судлаач Л.Жамсрантай баяр наадмын бөхийн барилдааны өнгийг шинжиж ярилцлаа. Тэрбээр сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд үндэсний бөхийн барилдааныг дагнан судалж, хэд хэдэн бүтээл туурвиж хэвлүүлсэн юм.


-Сайхан зусаж байна уу, та. Наадам дөхсөн өдрүүд танд ямар мэдрэмж авч ирдэг вэ?

-Сайхан. Сайхан зусаж байна уу. Наадмаар хэн яаж барилдах бол гэх бодол л толгойд эргэлддэг дээ. Ямар залуус дээш цойлж, аварга арслангуудтай барилдах нь сонирхолтой. Бичсэн, тэмдэглэсэн зүйлсээ хараад хүлээж байхад л наадам болчихсон байдаг.

-Энэ жилийн наадмын бөхийн барилдааны өнгийг та яаж харж байна вэ?

-Их ойн дараа жил цөөхөн начин төрдөг зүй тогтол харагддаг. Энэ жил ч үргэлжлэх болов уу. Наадмын дөрвийн давааны оноолт яаж таарах нь сонин байна. Ер нь аварга, арслан заанууд л тавын даваанд чихцэлдэх болов уу даа. Даян аварга Н.Батсуурь, улсын аварга П.Бүрэнтөгс, Ч.Санжаадамба, С.Мөнхбат, О.Хангай, улсын арслан Р.Пүрэвдагва, Ц.Содномдорж, Б.Орхонбаяр, улсын гарьд М.Бадарч, улсын заан Б.Пүрэвсайхан, Б.Бат-Өлзий, Д.Анар, Б.Серик, М.Лхагвагэрэл нарын 14 хүчтэн тавын даваанд босч ам авах зураглал харагдаж байна. Энд онцолсон хэдээс ганц нэг нь л дөрвийн даваанд унах магадлалтай. Гэхдээ боломж тун бага. Ийм бөхчүүд шөвгийн даваанд гарлаа гэж үзвэл улсын заанууд тун цөөхөн бөхөөс сонголт хийнэ. Төв аймгийн Д.Хүдэрбулга, Булганы Д.Амарсайхан, Баянхонгорын Д.Цэрэнтогтох, Э.Батмагнай гээд шилэгдмэл начингуудаас л ам авч барилдана.

-Жил жилийн наадмын тавын давааны тунаа бол тод өнгө нь байдаг. Энэ жил ямар бөхчүүд тунах бол?

-Энэ жил харцагууд хоорондоо тунах болов уу. Улсын харцага “өндөр” Мөнх-Эрдэнэ сүүлийн барилдаануудад гойд сайн байна. Бараг л тунана даа. Зааланд ингэж сайн барилдсан бөхчүүд л туначихаад байдаг. Магадгүй Б.Зоригтбаатартайгаа тунахыг үгүйсгэхгүй. Тэр жил Б.Соронзонболд, А.Бямбажав гэж салдаггүй хоёр найз тунаад гал ноцтол барилдаж цэнгэлдэхийг шуугиулж байсан удаатай. Тэгвэл энэ жил О.Мөнх-Эрдэнэ, Б.Зоригтбаатар нар тунаад барилдах магадлалтай шүү. Үгүй бол Өвөрхангайн Ц.Бямба-Отгон тунах магадлалтай.

-Наадмын түрүү, үзүүрт та ямар хүчтэний харж байна?

-Яг одоо л бөхчүүдийн бэлтгэл сургуулилалт жигдэрч байна. Миний харж байгаагаар Б.Бат-Өлзий зааны цаг ирсэн гэж харж байгаа. Ховд дэвжээндээ туршлагатай багш нарын дэргэд чамбай бэлтгэл хийж байгаа заан арслан цолны даваанд л гарна даа. Түүнчлэн Архангайн М.Бадарч гарьд арслан цолны төлөөх ээлжит дайралтаа хийнэ. Мөн л бүх юм нь дүүрсэн сайхан бөх. Бадарч, Бат-Өлзий нар гарч ирээд хоорондоо тулахад Бат-Өлзий заан давах магадлал харьцангуй илүү. Зүү орох зайгүй нягт хийгээд ойгүй их бяртай бөх шүү дээ, Бат-Өлзий заан. Заалны барилдаанд Бат-Өлзий шиг ноёлж барилддаг бөх наадмаар түрүүлдэг жишиг бий. Ч.Санжаадамба, О.Хангай, Ц.Содномдорж нарыг энд нэрлэж болно. Заалны барилдаанд өнгөлсөн бөх наадмаар түрүүлдэг үзэгдэл ч бий. Энэ жил Бат-Өлзий заан түрүүлж, Ховдын бөхчүүд давхар цохилт хийнэ гэж харж байна даа. Миний харж байгаагаар ийм хэдхэн хүний хооронд үзүүр, түрүүний таавар яригдах болов уу.

-Даян аварга Н.Батсуурь яаж барилдах нь олны анхааралд байна. Дархан аварга болох боломжийг нь та яаж харж байна вэ?

-Н.Батсуурь аварга дархан аварга цолны төлөөх сүүлийн дайралтуудынхаа нэгийг энэ жил хийх байх. Хамгийн багадаа 5-6 насаар дүү ид барилдаж байгаа залуусыг илүүрхэж 512 бөхийн барилдаанд түрүүлж цолоо дархална гэдэг ард гарахад хэцүү ажил л даа. Өнгөрсөн жил 1024 бөхийн барилдаанд том боломжийн өмнө тулж ирээд Б.Орхонбаяр арсланд унасан. Одоо бол тун хүнд л даалгавар. Гэхдээ түүнд эрэмбэ нь байна. Тавын даваанаас цааш зүүнийг аваад л явна. Гэхдээ долоогоос дээш даваанд ам авах сонголт нь хумигдаж ирнэ.

-О.Хангай аварга ч Даян аварга цолны төлөөх дайралтаа хийх байх. Үүнд та ямар таавар хэлэх вэ?

-Залуу аваргын тухайд тэгш ойн жил сайхан барилдаж түрүүлсэн. Аваргын барилдааныг анзаарахад айхтар хий зай л гаргаад байх юм. Өнгөрсөн хавар л гэхэд сумын заан хүүгийн этээнд тас гэдрэгээ саваад унаж байх жишээтэй. Их л цочоотой харагдах юм. Хөл рүү дохиход л энд тэнд гишгэж байгаа харагддаг. Залуу аваргын барилдаан сайн тогтож өгөхгүй байгаа юм болов уу даа. Бат-Өлзийтэй харьцуулахад боломж арай бага л даа.

-Цол ахих бөхчүүд улсын цолоо ахиулах бол. Үүнд та ямар таавар хэлэх вэ?

-“Алтан цом”-ын төлөөх өрсөлдөөний шигшээд шалгарч барилдаанд шалгарсан бөхчүүдийн цөм нь шөвгийн даваанд гарч өрсөлдөх болов уу. Тэд өндөр бэлтгэлжилттэй байгаа. Өөрөөр хэлбэл тэд л цолоо ахиулна. Ахиулах бөхчүүдийн тэргүүн эгнээнд улсын харцага О.Мөнх-Эрдэнийг нэрлэх байна. Өнгөрсөн жил зааны даваанд босч О.Хангайд өвдөг шороодож байсан бол энэ жил зааны даваанд гараад л ирнэ. Энд л Бат-Өлзий заантай туначихдаггүй юм бол цол ахина. Мөн Төв аймгийн харьяат улсын начин Д.Хүдэрбулга цол ахихаар сайхан өнгөтэй байна. Барилдааны хувилбар нь илүү баялаг болсон байна лээ. Б.Зоригтбаатар харцага ч цол ахих л хүмүүсийн нэг. Гэхдээ бэлтгэлжилт ямар байгааг сайн мэдэхгүй юм. Сүүлд “Алтан цом”-ын төлөөх барилдааны үеэр харахад бага зэрэг уналттай байгаа нь анзаарагдсан. Одоо сэргэсэн байх аа. Завханы Лхагвагэрэл заан, Дундговийн Э.Даш начин гээд бөхчүүд цол ахих болов уу. Булганы начингуудаас гараад ирж мэднэ. Сумъяабат тун сайн байгаа.

-Шинээр улсын цол авах залуусын талаар ямар таавар танд байна вэ?

-Өнгөрсөн жил олон начин төрсөн. Энэ жилийн тухайд олондоо л 4-5 аймгийн цолтон улсын цол авах болов уу. Улсын аварга Ч.Санжаадамбын тухайд дэвжээний залуусаа дэмжиж цолны босгоор алхуулах талаараа хэлснийг та бүхэн сонссон байх. Энэ жишгээр зарим улсын том цолтнууд дүү нарыг дэмжих таарна. Бусдаар бол том цолтнууд ингэж чихцэлдэж байхад залуу бөх гүйх завсар бараг л гарахгүй болов уу даа. Архангайн С.Сүхбат, Э.Мөнхжаргал, Өвөрхангайн О.Наранбаатар, Т.Довчинсэмбээ гээд цөөхөн залууг л начин цолны тааварт хэлэх байна. Эдэн дээр Ховдын аймгийн начин М.Баяржавхлан нэмэгдэнэ. Аварга, арслангуудыг даваад байдаг тэр том хүү наадмаар даага хөтөлж мэднэ.

-Сая баяр наадам зохион байгуулах комиссоос наадмаар идэвх харж хасах тухай мэдээлэл хэлж байна. Энэ шийдвэрийг та яаж харж байна вэ?

-Бөхчүүд үүнд төрөл бүрийн л байр суурь илэрхийлэх байх. Хувийн зүгээс хэлэхэд хэрэв наадмын дэвжээнд барилдааны идэвх харж хасвал дуусахгүй олон маргааны эхлэл бий болно. Батсуурь аваргыг идэвхээр хасвал яах вэ. Улаан хэрүүл болж, цаашлаад эмх замбараагүй байдал ч үүсч болно. Монгол бөхийн цагт хязгаарлагддаггүй

Л.Жамсран: Наадмаар Б.Бат-Өлзий заан түрүүлж, Ховдын бөхчүүд давхар цохилт хийнэ гоё уламжлалыг эд нар эвдэж байна л даа. Ийм дураараа байж болохгүй л гэж харж байна. Гэхдээ энэ асуудал эцэслэгдэж шийдэгдээгүй байна. Хэрэв энэ хэвээр шийдэгдвэл наадмын салхи өөр тийшээ эргэнэ. Б.Орхонбаяр, Б.Зоригтбаатар, Э.Батмагнай гээд бөхчүүд наадмын өнгө тодорхойлох боломжтой.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

зочин [202.9.46.219] 2023-07-16 16:06:52

энэ жил 4 батсуурь хангай бадарч нэг залуу бөх үлдэнэ алтан цомоор батсуурийг хаядаг залуу баиж болно ьүрүү нь тэр залуу байж магад бадарч сайн байна гэж дуулдсан

Зочин [202.126.90.102] 2023-07-16 15:30:31

Сайхан бурсан байна

Зочин [202.126.90.153] 2023-07-16 09:20:24

Бас ч гэж гадарладаг хүн бн. Ховдын бөхчүүд давхар цохилт хийнэ гэдэг нь таарлаа. Бат Өлзий түрүүлж чадаагүй ч Ховдын Булганы Ганхуяг арслан маш сайн барилдлаа.

Буурал [103.57.93.50] 2023-07-16 00:10:58

Энэ бөх морь мэтийг хэлэхэд мэдрэмж их чухал шиг. Мэдрэмжээ бариад байнга яриад байгаарай. Сэтгэгдэлиыг ч сайн анхаараад байвал тустай. Зүүдээ манарай. Идэвхгүй барилдсаныг хасахгүй гэдэг бол бас бөх мэддэг гэж ойлгогдож байна. Ер нь бөх бүр бөхөө мэддэгүй шиг юм билээ.

Зочин [192.82.74.115] 2023-07-14 15:46:25

Муу л судлаач бна да.бат өлзийтүрүүлнэ ч гэх шг.амаа мэдэж ярих хэрэгтэ юм бна шү

Зочин [66.181.190.231] 2023-07-14 12:24:10

Жамсран гэдэг мундаг судлаачтай болжээ

Зочин [50.99.75.40] 2023-07-14 10:57:22

Харагдаач? 1 боломжыг та нөхдөд олгосоон.

Зочин [202.9.47.14] 2023-07-14 10:46:03

Ямар бокс биш дээ давхар цохилт ч гэх шиг..

Temuul [103.57.94.126] 2023-07-13 10:26:20

Bi matstatistik hyalbarshuulsan tootsoo hiij uzlee. Dor hayj 50 % bn shuu

Temuul [103.57.94.126] 2023-07-13 10:23:54

Hanatai yum bn

Зочин [192.82.71.102] 2023-07-13 08:53:58

Жамсран гэгч БАРИМЖААГҮЙ БУРСНАА ойлгов уу - үүнээс хойш бүү бурж бай , Пүрэвсайхан шиг ДОТООЖ руу бүү уулайрч , ДО ... - г бүү шахаж бай ...

жижиг [122.201.31.90] 2023-07-13 08:14:42

Энэ жинхэнэ буруу бурдаг судлаач байна даа

Зочин [202.126.89.100] 2023-07-12 16:33:15

Таны таавар талаар болохондоо.Бат-Өлзий,Мөнх-Эрдэнэ түрүүлэх хэмжээнд очих болоогүй.Хангай Батсуурь 2 л түрүү бөхөд үлдэх магадлалтай.

Зочин [188.162.254.120] 2023-07-12 16:30:43

дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олохгуй гэж Уих гээч худалч хулгайч завхай эмс шургалсан байгууллагыг тараая !

Зочин [31.32.212.183] 2023-07-12 21:59:34

beh yarij baihad yugaan hyzaad garbaa?....chi ter ylas tordoo zalar!!!

Зочин [122.201.22.73] 2023-07-12 00:06:48

Болих хэрэгтэй . Тэр өдөр тухай агшинд нэг хүн түрүүлж баясгана биз. Тэр түрүүлсэн нөхөр нэг цол аваа биз Тэр нутаг гээд талцаад яах гээв. Баянмөнх гэдэг бөх бааран хэлээд баоагдахгүй цолтой

зочин [192.82.78.250] 2023-07-11 23:50:40

Яагаад ийм сонин зүйлийг Үндэсний их баяр наадмын үеэр олон нийтэд түгээж байгаа юм бол оо? Ховдын биш бөхчүүд рүү сэтгэл зүйн дайралт хийж байгаа юм уу? Ингэж болохгүй биз дээ? Бүгдээрээ л шударгаар, гол нь найраагүй-хоргүй сайхан барилдаад нэг нь түрүүлж, нөгөө нь үзүүрлэнэ биз дээ? ИЙМ СЭТГЭЛ ЗҮЙН ДАЙРАЛТ ХИЙЖ БОЛОХГҮЙ БАЙХ АА? ХОВДЫН БИШ БӨХ ТҮРҮҮЛЭЭСЭЙ, ҮЗҮҮРЛЭЭСЭЙ.

Зочин [192.82.70.175] 2023-07-12 13:35:53

Түрүү бөхийн таавар жил болгон явагдаж л байдаг.Таарах нь ч бий эс таарах нь ч бий. Бүр үзүүр түрүүний бөхөд бооцоо тавиад тааварлах нь ч байдаг л асуудал .Юунд нь эмзэглээд тэр энэ аймгийн бөх бүү үзүүр түрүүнд үлдээсэй гэх маягийн балай юм бичээд байгаа мал бэ

Зочин [192.82.70.175] 2023-07-11 20:39:34

Ер нь голтой хэлжээ.Бөх судлаач Жамсрантай санал ойролцоо байна . Хорон санаат , хонзон хөөгчид байдаг юм биш биз.150.129.142.31 ; 122.201.22. 4 нараа хүний үг сонсч сур.Мэддэг юм бол түрүү бөхөө хэлэл дээ

Зочин [31.32.212.183] 2023-07-12 20:39:30

bi Hangai abragiig tyryylne gej helsen getel abraga barizaa sain abalgyi aldaa gargaj ynalaa....

Зочин [192.82.71.102] 2023-07-11 19:27:35

Гэмтэй ...

Жамсран архиа тааруулж уу [122.201.22.4] 2023-07-11 12:31:14

Жамсран ацаа мэддэг юм, Бат-Өлзий дөрөв, Хангай бүр гурав давна гэж бууж байна шүү

Зочин [31.32.212.183] 2023-07-12 22:01:41

yasan ikhe byylgadag nobs be?....chi...Hydlaa zalahjdaa sain byylgadag lalar yy?chi........................

Зочин [31.32.212.183] 2023-07-12 20:37:11

yasan hydlaa hyzdag lagainuud be?.....haa bna!ter Batelzii chini tyryyleh ni yab?....yamarch medleggyi tenegyydiin yg hol yabsangyi dee.....enyyniig tegeed baharhan bicheed bail uu?./.....Mongol hyn chini jaahan hamjaargatai chulh teb baidagsan daa!!!!!!

Бараг л тэгж бууж байна. [202.55.188.113] 2023-07-12 01:27:58

Бодол нэг байна.

Судлаач [150.129.142.31] 2023-07-11 12:20:07

За өвгөн мулт халсан бнаа өвгөнии таамаг 50% хүрэхтэй үгүйтэй шүү


26 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
26 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.