БАЯРТ МЭДЭЭ: Биологийн олон улсын олимпиадаас Монгол Улсын баг хос хүрэл медаль, тусгай байр хүртлээ

Aдмин / Нүүр

2023 оны долоодугаар сарын 03-11-ний өдрүүдэд Арабын нэгдсэн Эмират улсад зохион байгуулагдсан Олон улсын Биологийн 34 дүгээр олимпиадаас Монголын баг хос хүрэл медаль болон тусгай байрыг эх орондоо авч ирж байна.

Тодруулбал Шинэ-Үе сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Г.Мишээл хүрэл медаль, Шинэ Эхлэл сургуулийн 12 дугаар ангийн сурагч Т.Намуун хүрэл медаль, Байгаль-Эх лицей сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Г.Ирээдүй тусгай байр эзэлжээ.

Олон улсын биологийн 34 дүгээр олимпиадад Монгол улсаа төлөөлж МУИС-ийн Биологийн тэнхимийн профессор Л. Ариунцэцэг, профессор Б. Болдгив, дэд профессор Г. Баярмаа, дэд профессор Д. Нарангарвуу болон Улаанбаатар хотын Шинэ-Үе Сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Г. Мишээл, Байгаль-Эх лицей ахлах сургуулийн 11дүгээр ангийн сурагч Г. Ирээдүй, Нэгдүгээр сургуулийн сурагч 12 дугаар ангийн сурагч Л. Индра, Шинэ Эхлэл ахлах сургуулийн 12 дугаар ангийн сурагч Т. Намуун нар оролцсон юм.

Нийт 80 орны 304 сурагч Биологийн шинжлэх ухааны “Амьтны анатоми, физиологи”, “Эсийн биологи”, “Экологи”, “Зан төрх”, “Генетик”, “Эволюци”, “Ургамлын физиологи” гэсэн чиглэлүүдээр онолын (нийт 168 хуудас), “Биохими”, “Биоинформатик”, “Экологи ба Зан төрх”, “Ургамлын молекул биологи” гэсэн чиглэлүүдээр дадлагын (нийт 66 хуудас) мэдлэгээ сорин өрсөлдсөн байна гэж Боловсро


Сэтгэгдэл

Зочин [66.181.188.76] 2023-07-15 11:48:42

Баяр хүргэе ! 2022 оны олон улсын олимпиадын медаль авсан сурагчдынхаа мөнгөн шагналыг өгөөчээ . Монгол улсын ерөнхийлөгчөө !!!

Зочин [103.57.92.134] 2023-07-15 09:01:44

bayar hurgie duu nartaa

Зочин [66.181.188.76] 2023-07-12 13:16:27

Маш том баяр хүргэе ! Монголын хөгжлийн ирээдүй . Ерөнхийлөгч өө ийм хүүхдүүдээ бэлтсэн багш нараа сайн шагнаачээ .


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.