Наадмын маргааш мартаж болохгүй сэдвүүд...

Aдмин / Нүүр

Газар.

Хөрөнгө оруулалтын тухай хууль өөрчлөх далбаан дор газрын тухай хуулийн үг найруулгыг засаж Монгол Улсын нутаг дэвсгэрийн 100 жил гадаадын иргэнд худалдах гэсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хүн бүр мартах учиргүй. Хэл. Дэлхийн царааг хэмжиж явсан агуу өвөг дээдсийнхээ бидэнд үлдээсэн амин дархлаа хэл соёл руу илт мохоох оролдлого эрчимжиж яруу баялаг төрөлх хэлээ дэлхийд сурталчилж дэлгэрүүлэхийн оронд Англи хэлийг шүтэж, "Үнэгүй боловсрол" нэрээр хуульд заасан нь цаагуураа их гүрний бодлого.

Хил.

Сүүлийн үед элдэв өнгийн туг бичиг барьж, Монгол Улсын хувь заяа, түүх,оршихуй, тусгаар тогтнол, газар нутаг, соёл уламжлалын тухай дур мэдэн өөрсдийн ухвар санааг нийтэд турхирдаг хүмүүс тодорхой хатгалга, санхүүжилттэйгээр үе үе гарч ирэх боллоо. Тэдний үйл ажиллагааны цаана эх орноо гэх сэтгэл огт харагдахгүйгээр үл барам хорт санаа өнгөлздөг нь ҮАБ-д нөлөөлж болзошгүй. Өнөө үед аливаа улсын хил хязгаарт гаднаас цэрэглэн халдахаас гадна дотроос нь өмлөн хуваах, бутраан сарниулах, үнэт зүйлийг мартагнуулах, алдагдуулах, гутаах гэх мэт хорлонтой үйл ажиллагаагаар тусгаар тогтнолынх нь тулгууруудыг хэврэгшүүлэх байдал илт ажиглагдах болжээ.

Монголчууд түүхийн олон даваа нугачааг давж, түүх соёл тусгаар тогтнол үнэт зүйл уламжлалаа хадгалж өдий хүртэл оршсон том үндэстэн. Бидний өвөг дээдсийн өвлүүлсэн гайхамшигт бүгдийг өөрсдийнх мэт дураараа өмчлөх, газар нутаг, байгалийн баялагт шунах гадаадын бодлого эрчимжиж түүнийг гүйцэлдүүлэгч дотоодын урвагчид илтэдсэн. Төрийн үйл ажиллагаа ч сулавтар болсны гайгаар олныг бухимдуулсан элдэв хуулийн төсөл эрээ цээргүй шургалах бэрх цагт хүн бүхэн нэгийг бодож хоёрыг тунгаан дотроо ухаантай дороо бат суурьтай байж үр хүүхдээ Монгол сэтгэлгээ, хүмүүжил, дархлаатай хүн болгож өсгөх нь эх орондоо оруулах том хөрөнгө билээ.


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.172] 2023-07-15 16:52:26

Орк монголчуудыг шинжаан уйгарчууд шиг тавилан хүлээж байна.

Зочин [202.126.89.152] 2023-07-17 07:30:34

Cham shig orkuud ulam l tsookhon bolood baigaa bolkhoor gaigui biz dee.

Зочин [103.161.242.124] 2023-07-15 14:23:40

Цахилгаан станцаа яаравчлахгүй бол энэ ирэх өвөл хэцүүднэ шүү. Хойд хөрш маань ороо бусгаа ойрын хэдэн жил улам доройтох шинжтэй. Улбаа нь манайд ч хүндхэн тусах шинжтэй. Нефть боловсруулах үйлдвэртээ зээл аваад ч болов яаравчлах хэрэгтэй...

Ardhvv [74.96.0.11] 2023-07-14 23:11:47

hytaduudiig alay geed alavch alj baragdahgvi!!!!!!hytaduudaas zugtay geed zugtavch zugtah araggvi uchir, hytaduudaas 3-dahin ilvv uhaantai bai !!!!!!!hvniihee toogoor hezee negen tsagt hytaduud halhiig numrun ireh ayul bi tul. Mongol hvn bur dor burnee hicheej yv!!!!gejee. halhiin hetsvv hemeeh. Bat-ocheriin Togtohdorj heljee

Зочин [202.21.108.15] 2023-07-14 16:41:03

Зөв сэдэв хөндсөн байна. Халх голын сайн хөрстэй газрыг Элбэгдорж зуун жилээр түрээслүүлсэн . Бас хотгор шанагын уурхайг Хүрэлбаатар солонгост ах дүүгээрээ нийлж зарсан. Сэлэнгийн төмөрийн хүдэртэй уулын хүдрийг бөх Баянмөнх хүүдээ өгч тэр нь баялагаа хятадруу гаргасаар байгаа. Ийм л байна.Зөвхөн энгийн хүн мэдэхийн ийм байна.

Зочин [202.126.89.152] 2023-07-17 07:31:45

Medrel sda battulaga z. Enkhboldiin orkuudiin tod jishee haha.

Ard [66.181.188.19] 2023-07-14 10:46:53

Ter huuliig sanaachilsan humuus yag yamar humuus bna. Ahij songohgui bh bas ard ni yamar humuus bgag sudlaj heregteidee.

Ardhvv [74.96.0.11] 2023-07-14 22:46:38

zuv shvv mongol eh ornii mini baylagt shunsan gadnii tonuulchid ih baigaa vvniig ni hahuul avah zamaar gadnii hvmvvst zoriulsan huuli bataldag batluulah sanaatai gishvvdiin nersiig zarlaj dahin turd gargahgvi baih heregtei medeej hytadiin gar hul baigaa


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.