ФИЗИКИЙН ОЛОН УЛСЫН 53 ДУГААР ОЛИМПИАДААС МОНГОЛ УЛСЫН БАГ НЭГ МӨНГӨ, ХОЁР ХҮРЭЛ МЕДАЛЬ, НЭГ ТУСГАЙ БАЙР ХҮРТЛЭЭ

Олон улсын физикийн 53 дугаар олимпиад Япон улсын нийслэл Токио хотод 2023 оны долоодугаар сарын 10-17-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Энэхүү олимпиадад 90 гаруй орны 450 гаруй сурагч оролцож, Монгол Улсын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль, 1 шагналт байрыг хүртлээ.
Эх орноо төлөөлөн оролцсон сурагчдаас Сант сургуулийн сурагч О.Анирчулуу мөнгөн медаль, Сант сургуулийн сурагч Г.Азжаргал хүрэл медаль, Шинэ-Үе сургуулийн сурагч Г. Батбаяр хүрэл медаль, 11 дүгээр сургуулийн сурагч Л.Дөлгөөн шагналт байр хүртлээ.
О.Анирчулуу олон улсын физикийн олимпиадаас гурван жил дараалан (2 мөнгө, 1 хүрэл) медаль хүртэж байгаа бол 10 дугаар ангийн хоёр сурагч анх удаа оролцож хүрэл медаль хүртсэн байна.
Тусгай байрт шалгарсан Л.Дөлгөөн АФО-аас хүрэл медаль хүртэж байсан юм. Шагнал гардуулах үйл ажиллагаа маргааш 10:00 цагт зохион байгуулагдана гэж БШУЯ-наас мэдээллээ.
Сэтгэгдэл