ОХУ-ын Ерөнхий прокурор Монголыг барууны нөлөөнөөс хамгаалахад хамтарч ажиллахыг Хятадаас хүсчээ
Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-д айлчилсан ОХУ-ын Ерөнхий прокурор Игорь Краснов барууны орнуудын нөлөөнөөс Монгол улсыг хамгаалахад хамтарч ажиллах саналыг Бээжингийн эрх баригчдад тавьсан байна. Энэ тухай "Российская Газета" сонин: "Пүрэв гарагт Хятадын Коммунист Намын хууль, бодлого зохицуулалтын асуудал хариуцсан улс төрийн товчооны гишүүн Чэнь Вэньчинтэй уулзахдаа “Та ОХУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушевтай манай дотоодын хөрш Монгол улсад өрнөдийн орнуудын нөлөө нэмэгдэж байгаатай холбогдуулан Монголын талын оролцоотой Орос-Хятадын яриа хэлэлцээг эрчимжүүлэх талаар ярилцах шаардлагатай байна" гэж өгүүлжээ.
Сэтгэгдэл
Зочин [103.10.23.89] 2023-07-18 16:44:40
оросууд зүгээр л Хятадтайгаа зайл ялгаагүй но,шнууд
Зочин [24.130.131.106] 2023-07-18 12:10:33
Арайл дэндэж байгаам бишүү.Хоёр улс монголыг яахыг заана аан?Орсууд арайл бишээ
Зочин [24.130.131.106] 2023-07-18 12:08:51
Орой эхнэртэйгээ энгэр зөрүүлэхээ орсын элчингээс утасдаж асуугаарай.
иргэн [139.5.219.109] 2023-07-17 23:38:40
энэ муу орсууд дандаа бусад орны дотоод хэрэгт оролцож байх юм , америкийг дагасан улсууд хөгжин цэцгэлж оросыг дагасан улсууд ядуу зүдүү хөгжлөөр хоцрогдож байна даа
зочи [192.82.71.4] 2023-07-17 20:58:35
Ояачууд бөөн баяр болждээ Монгол улс Орос ах нарынхаа харьяанд очих магадлал бий болж байгаад Бүх асуудлыг Москва шийднэ
Зочин [192.82.86.62] 2023-07-17 22:04:08
Ардчилагч гэх нөхдийн засаглалийн үед бүх асуудлыг Вашингтон шийддэг байсан. Хэдэн луйварчид үүнийг ашиглан, цүдийтэл баяжсан. Бид 30 гаруй жил тэдэнд хүч хөдөлмөрөө мөлжүүлж арчаагүй ядуу амьдарч байна. Одоо ч энэ байдал өөрчлөгдөөгүй, өөрчлөгдөх ч үгүй биз. Ардчилал зах зээлийн нийгэм бол угаасаа мөлжлөгийн нийгэм.Хүмүүс бие биендээ чоно..
Zochin [203.169.50.253] 2023-07-17 10:08:39
Манайд ямар нэг улс орны савар хэрэггүй, төвийг сахисан бодлогоо явуулах хэрэгтэй одоо наад оросууд чинь юм хэлээд байна шүү, болгоомжтой байхгүй бол