ЦӨӨН ХҮН АМЫН ДАВУУ ТАЛАА АШИГЛААД АЖЛЫГ СОРЧИЛЖ СОНГОЖ БОЛНО

Aдмин / Нүүр

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС.......

Одооны дарга түшээд бүгд ард түмний дотроос гарч ирсэн нь үнэн бол боломж л гарвал төрхөм рүүгээ гурил будаа гэрээсээ хулгай хийгээд зөөчихдөг шинэхэн бэрүүд шиг баймаар. Дараа дахин сонгогдохоо бодсон ч тэр эгэл иргэдийн хүсээд байдаг чухал мест, гоё ажлуудыг нь бололцооныхоо хэрээр олшруулаад өгөх сэтгэл ер байхгүй шүү.

Шинээр ажлын байрны зарыг уншихад доромжилж байгаа юм шиг тувтан боол, зарцын орон тоонууд бичээстэй. Цалин нь боломжийн бол ч хамаа алга. Сайхан сайхан ажил, хөөрхөн эрх мэдлүүдийг өөрт нь ашиггүй ба танихгүй хүнд тарааж өгнө гэхээс л Цахиур Төмөрийг дагасан Түгжил лугаа гол нь горойцгооно.

Саяхан л жолооны үнэмлэхтэй болох, дээд сургуульд элсэх, хот руу шилжих бүтэшгүй зүйл байлаа. Хөөрхий дөө, ард түмнийхээ иймхэн хүслийг нь хүртэл чангалаад яасан ч өөдгүй байсан юм. Одоо ч хэвээрээ шив дээ. Спортоор хичээллэснийх энгэртээ ганц медаль зүүх мөрөөдөл хэнд ч байсан байх даа. Өнөөдөр цэцэрлэгийн хүүхдүүд, уралддаг морь хүртэл өөртөө таарч тохирсон одон тэмдэг олоод зүүчихсэн болж л байна. Ингэлээ гээд олимпийн алтны үнэ цэнэд, ер нь юунд ч муу юм болоогүй.

Одоо гадаадад Америк, Япон дахь элчингийн газарт төсвөөс цалин хангалт үл гарган баахан орон тоо нэмэх гарц байж л байгаа. Гаалийн байцаагчийн цалингийн санг өсгөлгүйгээр местнийх нь тоог олшруулахад аль алиндаа ашигтай. Энэ мэтийн арын хаалганы гоё ажлуудын жагсаалт гаргаад түүнд “гадны хүн” ороход нээлттэй болгоод орхивол доод дунд шатанд нийгэм эрүүлжинэ.

Ж.ГАНГАА

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.