ХУУРАМЧ ДУУДЛАГА, МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЗӨРЧИЛ 30 ХУВИАР ӨСЧЭЭ

Aдмин / Нүүр

Прокуророос 2023 оны эхний хагас жилд давхардсан тоогоор нийт 1,408,068 зөрчлийн хэрэгт хяналт тавьж ажилласан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5.9 хувиар буурсан байна.

Зөрчлийн хэргийн 72 хувь нь нийслэлд, 28 хувь нь орон нутагт бүртгэгджээ.

Зөрчлийн хэргийн төрлөөр нь авч үзвэл Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 6 хувиар, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 12.4 хувиар буурсан байна.

Эрх бүхий албан тушаалтны үндэслэлгүй шийдвэрийг зөвтгүүлсэн тохиолдол 1.6  дахин өсжээ

Харин Хуурамч дуудлага, мэдээлэл өгөх зөрчил 30 хувиар, Иргэний улсын бүртгэлийн тухай хууль зөрчих зөрчил 17 хувиар, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 6.6 хувиар тус тус өсчээ. Эрх бүхий албан тушаалтны үндэслэлгүй шийдвэрийг зөвтгүүлсэн тохиолдол өмнөх оны мөн үеэс 1.6 дахин өсөв. Прокуророос эрх бүхий албан тушаалтны үндэслэлгүй шийдвэрийг хүчингүй болгуулахаар 5,566, өөрчлөлт оруулахаар 977 дүгнэлт бичиж шүүхээр шийдвэрлүүлэн, зөрчигдсөн эрхийг сэргээсэн байна.

Мөн зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзсан эрх бүхий албан тушаалтны 29,250 шийдвэрийг хянаж, 727 үндэслэлгүй шийдвэрийг хүчингүй болгон Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шийдвэрлүүлэх арга хэмжээ авчээ.

Прокурор зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагад хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор хийсэн 215 удаагийн шалгалтаар хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллаагүй 4,532 зөрчлийг илрүүлж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар прокурорын шаардлага 145-ыг бичиж тухайн байгууллагуудад хүргүүлсэн байна.

Эх сурвалж: УПЕГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.